5. Сайн нөхөр болно

1.8K 378 105
                                    


======================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

======================

Араны талаас:

Бяцхан жаалаас гарамгүй энэ үйлдэл өвдөлтийг минь хүртэл түр зуур мартуулчих шиг маш ихээр гайхширахын хажуугаар өөрийн эрхгүй нулимс цийлгэнээд ирлээ.

"Хунтайжаа. . . Та ингэж ядарч болохгүй шүү дээ. Алив наашаа хэвтээд унт. Ном судрыг өдөр л уншдаг болохоос шөнө биш. . . .нааш ир. . . хамт унтацгаая" хэмээн гараа арай ядан түүн рүү сунгахад

Түүний нулимс урссан бололтой хацраа шударснаа "Хэрэггүй ээ, чи унт. Надад уншиж цээжлэх зүйл их байна. Би эхнэрээ өвтгөдөг муухай нөхөр баймааргүй байна. Би сайн нөхөр болно" гэж шийдэмгий гэх чинь хэллээ.

Биеэ дааж чадахгүй байсан ч орон дээр биеэ чирэх маягтай арай хийн хөдөлгөн түүнд ойртоод гартаа барьсан судрыг нь авлаа.

Энэ үед л түүний харц дахин над дээр ирэв. Нэлээд их уйлсан бололтой нүд нь улайсан байх бөгөөд шөнөжин судар уншаад ядарсан бололтой царай нь нэлээд цонхигор харагдана.

Бэкхён "Буцаагаад өг!"

Би түүнийг тэвэрлээ. Тэр гайхсан бололтой чимээгүй бас хөдөлгөөнгүй байснаа намайг түлхэх гэж оролдов. Би түүнийг тэврэх тэврэлтээ илүү чанга болгоод "Би үнэхээр сайн нөхөртэй бололтой шүү. Хунтайж таны хичээл зүтгэлийн ачаар шарх өвдөлтөө хүртэл мартчих шиг л боллоо. Үнэхээр их талархлаа. . ." гэж хэлэхэд

Бэкхён бага зэрэг итгэлгүй надаас холдоод "Үнэхээр өвдөлт чинь мартагдаж байна гэж үү?" хэмээн лавлах мэт асуулаа.

Би өвдсөн төрхөө нууж хэргээр инээмсэглээд "Тийм ээ, дээдсээ. . . хамаагүй дээр болчихлоо. Нэгэнт л халамжтай сайн нөхөр болохоор шийдсэн юм чинь намайг тайван унтахад туслаач" гэхэд

Бэкхён "Я-Яаж? би судар уншаад лаа асаагаад байхаар хэцүү байна уу? би өөрийнхөө өрөө рүү орох уу?" гэж том хүн шиг л ухаалаг анхаарлыг тавих нь тэр.

🌹 Гэргий 🍀On viuen les histories. Descobreix ara