16.Нялуурах хэрэггүй

2.9K 364 82
                                    

======================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

======================

Нүцгэн унтах тав тухыг мэдрэн төсөөлөөгүй амар амгалан байдалтай өглөөг угтлаа. Нойрмоглох ч юмгүй цоглог нүдээ нээсэн би хажууд минь суугаа Бэкхёныг харах мөчдөө л ичингүйрэх мэдрэмжид дахин автлаа.

"Өг-Өглөөний мэнд" гэж хэлээд хөнжлөөрөө энгэрээ даран дээш өндийхөд

Бэкхён үл ялиг инээмсэглээд "Өдрийн мэнд хайрт минь" гэв.

"Ө-Өдөр болчихсон юм уу? за за тэр ч яах вэ. . . .Хайрт минь гэнэ шүү, хэт нялуурах хэрэггүй" гэж бувтнасаар өөрийн хувцсаа хайж нүд гүйлгэх зуур

Бэкхён "Хосуудын давж болох дээд хилийг давчихсан байж юундаа ичдэг юм. Хувцсаа олохгүй байгаа бол нүцгэн суу л даа" гэх нь тэр.

 Ичсэндээ "Бэкхён!" чанга дуудахад

Бэкхён жуумалзсаар урдаа байгаа зоогийн ширээнээс мах савхдан амны минь урд бариад "Дээдэс, та гээд байдгаа болиод Бэкхён гэж дахин дахин дуудаж байгаагаа анзаарсан уу? энэ чинь л нялуурал эхнэр минь" гэж хэлээд махаа амруу минь хийчихлээ.

Мах идэх зуураа "Сая л таныг Бэкхён гэсэн юм. Түүнээс би хунтайж таныг дээдсээ л гэж дуудна" гэтэл

Бэкхён намайг огцом татан өвөр дээрээ суулгачихлаа.

"Нүцгэн байхад чинь!" гэж сандарсаар дээш босох гэтэл Бэкхён хөнжил татан намайг хучлаа. Гэвч өвөр дээрээсээ босгосонгүй.

Бантсандаа нүд минь тогтохгүй ийш тийш гүйсээр "Сонин юм даа, өчигдөр тайлсан хувцаснууд яахаараа ор мөргүй алга болчихдог байна аа?" гэсээр ядаж дотоожоо ч болов олж өмсөх гэсэндээ ойр байгаа юмнуудыг сөхөж үзэх зуур

Бэкхён тайван гэх чинь "Дотор ханбугийн чинь хувьд гэвэл өчигдөр яг бидний доор байсан " гэв.

"Яг доор гэдэг чинь юу гэсэн үг юм?" гэж шууд асуухад

Бэкхён инээмсэглээд "Тэр цус болчихсон. . .. тэгээд л. . . "

🌹 Гэргий 🍀Where stories live. Discover now