2. Хурим

1.8K 349 111
                                    

======================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

======================

Хааны ордон. Их хатны өргөө:

Хуримын тохиролцоо хийгдэж хааны зарлиг нэгэнт буусан тул их хатан сэтгэл хангалуун сууна. Бэртэйгээ цайлахаар өргөөндөө урьсан нь түүний сайшаалын үг хэлэх гэсэн санаа байв.

Их хатан "Манай гүнж аргагүй л цэцэн ухаантай охин юмаа. Үнэхээр уур хүрмээр төвөгтэй байдлыг эргүүлж чадлаа" хэмээн нүүр дүүрэн инээмсэглэсээр өөрийн гараар угсаа залгамжлах гүнжид цай аягалж өгнө.

Гүнж "Бэкхён хунтайж дэндүү эрхэлсэн, ёс жудаггүй гэдгийг бүгд мэднэ. Том хүний тоглоомоор тоглох юм бол яадгийг харуулахыг хүссэн юм" гэж хэлээд үл ялиг жуумалзлаа.

Их хатан түүний үг бүрийг хүлээн зөвшөөрөх мэт дахин дахин толгой дохих ба "Тийм шүү, тэнгэрт ниссэн тэр муу эрх жаалыг ганц сайхан болгоод тавилаа. Гоо үзэсгэлэнтэй байлаа гээд яана гэж? цагийн эрхээр гундах нь мэдээж. Эр хүн, тэр тусмаа хаан удмын хүн хамгийн залуухан, хамгийн гоо бүсгүйтэй учрах жамтай. Гэтэл 12 нас!. . . .энэ үнэхээр суут санаа байлаа. Ийм олон насны зөрүү  гэдэг бол Бэкхён хунтайжийг бүх насаар нь дагалдах гутамшиг байх болно" гэж хэлээд баяр хөөрөө дийлэхгүй байгаа бололтой тас тас хөхөрнө.

Гүнж "Хатан ээжийг баярлуулж чадсандаа үнэхээр баяртай байна" хэмээн толгой бөхийхөд

Их хатан түүний гарыг атган "Чамайг бэрээ болгож сонгосон нь зөв сонголт байсныг цаг үргэлж мэддэг байсан. Цаашдаа ч ээжийгээ баярлуулах олон зүйл хийнэ гэж найдаж байна. Нуган үр төрүүлэх хэрэгтэй" хэмээн инээмсэглэхэд

Гүнж бага зэрэг ичингүйрээд "Хичээж байгаа" гэсээр хацраа дарлаа.

Их хатан "Ханхүү өргөөнд чинь ойр ойрхон очиж байгаа биз дээ? би та хоёрт хилийн чандаас ирсэн тусгай цай өгнө. Тэр цай нь эр эм хүмүүсийн шөнийн хүслийг бадраадаг гэх юм билээ. Одоо нуган үр төрүүлчих юм бол та хоёрын суудал батжих болно"

🌹 Гэргий 🍀Where stories live. Discover now