7. Бага эхнэр ав

1.8K 372 118
                                    

======================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

======================

3 жилийн дараа. Бэкхён хунтайж 13 нас хүрлээ:

"Аран, Аранаа~ үүнийг хардаа" хэмээн дуу нь хадсаар орж ирэх түүнийг чимээгүйхэн ширтсээр сууна.

Цаг хугацаа гэж үнэхээр хурдан юм. Саяхан л зургаахан настай жаахан хүүтэй гэрлэж байсан сан. Гэтэл нүд ирмэх зуур л 13 нас хүрчхээд элдвийг сэтгэж гүйж байдаг болж.

Хунтайжийг томрох тусам надад амар амгалан болно гэж бодож байсан бодол минь зүгээр л мөрөөдөл байсан бололтой. Хунтайж томрох тусмаа улам адтай дэггүй бас сэтгэхгүй, хийхгүй зүйлгүй жинхэнэ утгаараа асуудал таригч болж байна.

Тэр бүгдийг би зохицуулах ёстой тул зарим үед жинхэнээсээ толгойтой үсээ зулгаагаад хаямаар ч ихээр бухимдах нь бий. Тэр бол өдрөөс өдөрт томорч байгаа асуудал мөнөөс мөн.

"Яасан бэ дээдсээ?" гэж асуухад

Бэкхён зальжин гэх чинь инээмсэглээд ширээн дээр минь хунтайж нарын насанд хүрсэн үедээ судалдаг гүн ухааны нарийн төвөгтэй судруудыг эгнүүлэн тавилаа.

"Та энэ судруудыг үзэх болоогүй шүү дээ. Гүн ухаан таны сонирхлыг татаа юу?" гэж асуухад

Бэкхён хөлөө урагш жийгээд гараа ардаа тулах маягтай тухлан суугаад "Аранаа~ чи нөхрөө арай л дутуу үнэлэх юмаа. Наад судруудыг чинь судлахыг хүссэн юм биш, харин аль хэдийн судлаад дуусчихсан" хэмээн их л бардам төрхтэй хэллээ.

Энэ гэнэтийн мэдээ намайг багагүй цочирдуулсан юм.

Өөрийн эрхгүй нүдээ томруулан түүн рүү хараад "Үнэхээр үү? яаж? биш ээ. . . . хэзээ дээ ийм хэцүү судруудыг?" гэхэд

Бэкхён "Өнөөдөр бүгдийг нь Хон багшид шалгуулаад тэнцчихсэн. Багш хүртэл гайхширч байна лээ. Би мундаг байгаа биз дээ?" хэмээн жуумалзсаар урагш босож ирэн ширээн дээр минь тулан над руу ширтэв.

Би "Дээдээс та үнэхээр мундаг юм. Хичээлийг нь яаж хийлгэх вэ гэж дахиж санаа зовохооргүй болж. Та надад маш их тус хүргэж байна. Баярлалаа дээдсээ" гээд инээмсэглэхэд

🌹 Гэргий 🍀Where stories live. Discover now