25. Чамдаа итгэж байгаа

933 197 56
                                    

=======================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

=======================

Кан түшмэл нэлээд балмагдсан байдалтай хатан руу ширтэн "Бидний харилцаа? та ямар гээч нүгэлт үгийг унагаж байгаагаа ойлгож байна уу? та бол эзэн харин би нэг муу албат. Тийм байхад хэлж буй үгс чинь хэтийдэж байна дээдсээ" гэж хэлээд гараа татаж авлаа.

Бага хатан хорсолтой гэх чинь ширтсээр "Хөөх чи ч үнэхээр ичгүүргүй хүн юмаа. Бидний дунд юу ч байхгүй юм шиг л ярьж байх шив. Чиний тэр их халамж, тэр их хайр чинь хаашаа явчихсан юм? яагаад одоо намайг үзэн ядаад байгаа юм!" хэмээн ууртай хэлэхэд

Кан түшмэл санаа алдан доош ширтээд "Дээдсээ та-" гэхэд нь

Бага хатан "Бид гэр бүл шиг гэж хэлээ биз дээ? надад чи гэр бүлээс минь өөрцгүй!" хэмээн шулуухан хэллээ.

Кан түшмэл дахин санаа алдсаар бага хатан руу ширтээд "Тийм ээ бид гэр бүл. Жинхэнээсээ гэр бүл болсон. Бидний хүүхдүүд ураг барилдсан шүү дээ. Одоо бид нэг гэр бүл" гэж хэлэхэд бага хатан түүнийг тас хийтэл нь алгадаад авлаа.

Кан түшмэл харин үүнд нээх цочирдсон төрхгүй тайван ширтсээр "Дээдэс та ядарсан байна. Өргөөндөө очиж амар" гэж хэлээд эргэв.

Бага хатны тэвчээр алдарсан мэт "Кан Солмин! дахиад ганц л алхах юм бол охины чинь амьдрал дуусна шүү!" хэмээн сүрдүүллээ.

Кан түшмэлийн хөмсөг зангиран эргэж хараад "Би таны увайгүй үгс, дураараа үйлдлүүдийг чинь хэдийг бол хэдийг тэвчиж чадна. Харин охинд минь муу юм хийвэл хэзээ өршөөхгүй шүү! би хаан эзэн, хатан танд маш ихээр талархаж хүндэлж явдаг. Бас хунтайжийгаа юу юунаас илүү хайрлаж өөрийн хүү шиг боддог. Тийм байхад аминаас минь илүү нандин ганцхан охиныг минь хатан та ад үзвээс миний энэ их хүндлэл талархал үгүй болно гэж айж байна" гэж хэлээд халти бөхийсөн болоод гарч одов.

Түүнийг гарсны дараа бага хатан галзуурсан гэмээр уурлан ойр хавьд байгаа зоогийн ширээг тарааж шидэн муухай орилсноо "Харж л байгаарай! чиний надад үзүүлсэн бүх доромжлолыг чинь охинд чинь амсуулах болно!" хэмээн хараасаар үлдлээ.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 12 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

🌹 Гэргий 🍀Where stories live. Discover now