15. Тамд байсан

2.4K 440 69
                                    

===========================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

===========================

Би "Нэг ч зүйл үлдээхгүй шүү. . . .энэ таван жил яг л амьдралын минь нэгэн чухал хэсгийг хулгайлаад авчихсан мэт эргээд бодоход гуниг харуусал нь арилахгүй аймшигтай жилүүд байлаа. Чамайг эргэн дурсаагүй, чиний тухай бодоогүй өдөр хоног надад байгаагүй" гэж хэлээд түүний ярианд анхаарахын тулд тухлан суулаа.

Бэкхён зөөлөн инээмсэглэх ба "Би ч бас зөвхөн чамайгаа бодож л өдөр хоногийг өнгөрөөж байлаа. Чамайг яаж байгаа бол? аюулгүй байж чадах болов уу? эргээд чам дээрээ ирж чадах болов уу? гэсэн бодлуудаар л сэтгэл минь дүүрэн байлаа" гэж хэлээд гараас минь зөөлөн атгав.

Өнгөрсөнд үлдсэн энэхүү 5 жил бидэнд хэн хэнд минь маш том шарх өгсөн бололтой.

Би "Юу болсон юм бэ?"

Бэкхён хөнгөн санаа алдсанаа ярьж эхлэв.

"Мэдээж хэрэг анх эндээс явахдаа Мин улсын төлөөлөгчтэй амжилттай хэлэлцээр хийнэ. Тийм хүсэлт тавих юм бол тэгж хариулна гээд л бүх зүйлээ бэлдээд явсан. Дайны талбар дээр очиход байдал бодож байснаас муу байснаас гадна намайг Мин улсын элчтэй уулзуулаагүй. Хамгаалж байгаа нэрийдлээр дайны талбараас хагас өдрийн зайтай нууц хуаранд авч очсон. Эхний 2 өдөрт үнэхээр л намайг хамгаалж, надтай хамт төлөвлөгөө боловсруулж байгаа хүмүүс шиг л энгийн байсан. Харин 3 дахь өдрөөс байдал нэг л өөр болж эхэлсэн. Хамгаалалтад гарсан цэргүүд ямар ч цагийн баримжаагүй огцом солигдож, үйлчилж басан ахайтан авхай нар хүртэл ганц өдрийн дотор солигдсон байсан. Тэгээд л тэр шөнөө над руу дайрсан"

Би "Хэн? арай цэргийн их сайд?" гэж асуухад

Бэкхён толгой дохиод "Тийм ээ, тэр байсан. Хуарангаас арай гэж зугтаасан ч нийслэл рүү буцах арга зам огт байгаагүй болохоор харсан зүгтээ л гүйгээд байсан. Бүтэн нэг өдөр хэртэй зугтаасан ч эцэст нь нар жаргахын алдад тэдэнд гүйцэгдэж сайдын харвасан сум намайг оносон. Хоёр удаа харвуулсан. Тэр үед хавцлын эрмэг дээр зогсож байсан болохоор шууд л хойш унасан. Тэр үед өөрийгөө үхчихлээ л гэж бодсон шүү. Гэтэл хальт сэргэх үед шалба норчихсон бас царай нь харагдахгүй баг зүүчихсэн хүмүүс намайг хүрээлж байлаа. Тэгээд л бүх зүйл харанхуйлсан" гэж хэлээд нөгөө харь өмсгөлийнхөө цээж хэсгийн өмсгөлийг тайлах үед цээжин дээр нь байх хоёр сумны шархнаас гадна бараг л эрүүл газар байна уу гэмээр хэдэн арван. . . .магадгүй хэдэн зуун том жижиг сорив байгааг харлаа.

🌹 Гэргий 🍀Where stories live. Discover now