====================
Энэ мэдээг сонссон даруйдаа Бэкхён бүх зүйлийг мартчихсан мэт л "Ямар сайхан мэдээ вэ хайрт минь~" гэсээр намайг дээш өргөн эргүүлээд, газарт буулгахдаа уруул дээр минь удаан гэх чинь үнслээ.
Олон дээдсийн дунд санаа зовсондоо Бэкхёныг аль болох хурдхан түлхэн түүнээс зай барихад өргөөнд байгаа бүх хүмүүс нүд нь орой дээрээ гарах шахан бидэн рүү ширтэнэ.
Тэр дундаас хадам ээжийн минь харц бол цас мөсөөр хөлдөөх гэж байгаа мэт л хорсолтой муухай харна.
Энэ бүх хачирхалтай орчныг хаан эзэн эвдэж "Ха ха. . . ямар сайхан мэдээ вэ. Саяхан хүртэл ихэс дээдсүүдийн санаа чилээж байсан асуудал ингэж нэг шийдэгдэв биш үү? Сувдхан гүнжийг хөл хүнд болж чадахгүй байх гэхээс хоёр хатан минь ихэд чилээсэн биз. Гэвч гүнж хөл хүнд боллоо шүү дээ. Ерөөлтэй сайхан өдөр, магнай тэнийлгэсэн сайхан мэдээ дуулгалаа. Хоёр хатан баяртай байгаа биз дээ?" хэмээн чанга инээсээр асуувал
Их, бага хатдын уруул таталдан арай ядан инээмсэглээд "Тийм ээ эрхэм дээдсээ"
"Үүнээс сайхан мэдээ гэж хаана байх билээ" гэх зэргээр хүчээр хэлэх ёстой хариултыг барив.
Хаан эзэн харин анзаарсан шинжгүй чин сэтгэлээсээ баярлах мэт дулаахан инээмсэглэл тодруулах бөгөөд "Төрийн чухал шийдвэр гаргасан өдөр ийм сайхан мэдээ дуулгасан тул Сувдхан гүнжид хилийн чандаас ирсэн хөх сувдан зүүлтийг хишиг болгон хүртээ" хэмээн зарлигдав.
Их хатан "Гэхдээ дээдсээ тэр чинь-"
Ханхүү "Их хатан ээжид өгөхөөр төлөвлөж байсан бус уу? энэ улсад байгаа хамгийн ховор гоёлуудын нэг тул их хатан ээж зүүх нь зүйн хэрэг билээ" хэмээн эсэргүүцлээ.
Хаан харин тоосон шинжгүй "Ганц зүүлт өөр хүн зүүлгэхэд яав л гэж. Тэгээд ч Сувдхан гүнжийг хөл хүнд болж чадах үгүйд хамгийн их санаа зовж байснаараа их хатан харин ч баяртай хүлээж авна гэж бодож байна. Хаан хөвгүүд минь бүгд их хатны хөвгүүд хэмээн явдаг тул өөрийн бэрдээ хармын сэтгэлээр хандахгүй биз" хэмээн инээмсэглэхэд
YOU ARE READING
🌹 Гэргий 🍀
FanfictionЭрийн тэвэрт, хадмын хаяанд очих нь бүсгүй хүн бүрийн зугтаж үл болох хувь тавилан юм. . .