11. Бэлэвсэн эхнэр

1.7K 368 87
                                    

======================

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

======================

Насан өөд болсон гэх үгийг сонсоод л ухаан балартан бүх зүйл харанхуйллаа. Эмийн ургамлын зөөлөн үнэр хамарт сэн хийж. . . дулаан, зөөлөн орон дээр их л тайван сэрлээ.

Энэ яг л зүүд мэт мэдрэмжийг надад өгсөн юм. Зүгээр л хар дарж муухай зүүд зүүдэлсэн мэт.

Зүүд байгаасай гэсэн итгэл найдвар минь бодлыг эзэлсэн болоод ч тэр үү юу ч болоогүй мэт дээш өндийн "Өнөөдөр юу хийх ёстой билээ?" гээд л энгийн нэг өдөр эхэлж байгаа мэт шадар ахайтнаасаа асуулаа. Гэвч түүний өмссөн гашуудлын ханбуг аймшигт үнэн жинхэнэ гэдгийг илтгэнэ.

Царайнаас нь л гуниг харуусал, сэтгэл зовнил дүүрэн харагдах шадар ахайтан минь "Та ухаангүй хоёр өдөр гаран боллоо. Хаан эзэн таныг өргөөндөө биеэ тойлж сайн амар,сэтгэл санаагаа бэлэн болсон үед гашууд хэмээн тушаасан билээ" хэмээн бөхийх нь тэр.

"Гашууд гэдэг чинь юу гэсэн үг юм? би хунтайжийг ч хараагүй шүү дээ. Магадгүй тэр-" гэж хэлээд хоолой зангиран цааш үг гарсангүй.

Шадар ахайтан хажууд ирэн түшиж суулгаад отчийн өгсөн тан бололтой аягатай тан барив.

Оюун бодолд минь зөрчилдөх түмэн асуултаас болж бие бөгөөд үг хэлээ хянах тун ч хэцүү болно.

Ахайтны барьсан тантай аягыг түлхэж унагаад "Зүүд байсан! энэ ч бас зүүд шүү дээ. Түүнээс биш манай хунтайж юу гэж үхэх юм. Тэр дэггүй золиг ямар ухаалаг бас адтай билээ дээ. . . .Аа нээрээ тийм! түүний тулааны ур чадвар хааны бүх хөвгүүдээс хамаагүй илүү. Жун жанжин шагшин магтаж байгааг би өөрийн чихээр сонсож байсан" хэмээн тайлбарлах гэж хичээх зуур

Шадар ахайтан халаглах мэт уруул нь чичирсээр "Та амрах хэрэгтэй, заавал гашуудлын ёслолд оролцох гэж яарах хэрэггүй. Сэтгэлээ тайтгартал түр хэвтэж амар" гээд намайг тэвэрлээ.

"Гашуудал! наад муухай үгээ хэлэхээ болиоч дээ. . . энэ бүгд чинь бүгд худлаа!" гэсээр яаж ч чадахгүй асгартлаа уйлчихлаа.

🌹 Гэргий 🍀Where stories live. Discover now