1

2.7K 162 6
                                    

Зохиолч талаас



Жирийн нэгэн ахлах сургууль

Жирийн нэгэн өдөр

Амьдрал нэгэн хэвийн үргэлжилсээр. Хичээлийн шинэ жил эхлээд долоо хонож байгаа ч Тэхён аль хэдийнээ уйдаад эхэлчихсэн. Уул нь энэ түүний сурагч байх хамгийн сүүлийн жил ч тэр догдлол, баяр баясал, хүлээлт аль аль нь байсангүй.

"Тараад хаачих уу? Манайх руу очих уу?" Жонгүг дараачийн цагын хичээл орохоос өмнө асуув. Тэхён мөрөө өргөн "Мэдэхгүй ээ, тэгсэн ч яахав" гээд цүнхээ ухна. "Тэхёнаа цоглог байлдаа, сүүлийн жил шүүдээ" гэж найз нь сэргээх гэсэн боловч тэр сонсолгүй чихэвчээ зүүгээд ширээ налан хэвтлээ.

Ангийн хаалга цонхоор охидууд овоорсон харагдаж хаалга нээгдэн өөр ангийн хэсэг охидууд орж ирлээ. Жонгүг санаа алдан энэ хөөрхийлөлтэй охидуудыг өрөвдөх шиг. Нэг охин ичиж улайн гартаа нэг цаас барисаар хөвгүүдрүү очлоо.

Охин үг дуугарч амжаагүй байхад Тэхён босож нүдээ нухлан суугаад нэг эвшээгээд "Уучлаарай, би одоогоор найз охинтой болох хүсэл бас зав алга. Намайг үнэхээр уучлаарай. Чамайг надаас илүү хүн олно гэж найдаж байна" гээд суугаа чигээрээ бөхийн охинлуу зөөлөн харцаар харна.

Тэхён болон түүний найзууд драма дээр гардаг шиг сургуулийн од банди нар. Хэдий тэд ийм алдартай ч гэсэн сайхан сэтгэлээрээ бүгдэд танигдсан. Охидуудаар тоглодоггүй, ямар нэгэн муу зүйлээр оролддоггүй.

Тэхён нөгөө охиныг уйлахын ирмэг дээр ангиас гарч явахыг харан өөрийгөө зүхэн сууна. Хэрэв тэр ийм байгаагүй бол охин хүүхэд ингэж уйлуулахгүй л байсан. Гэхдээ үерхлээ гээд хэзээ ч Тэхён сэтгэлтэй болохгүй, хэн хэнийгээ зовоохын оронд шууд ингээд хэрсэн нь дээр.

Үнэн заримдаа гашуун байх юмдаа.

"Энэ охидуудыг хараад заримаа их өрөвдөх юмаа. Бүтэхгүй гэдгийг нь мэдсээр байж ингэж зориг гарган ирдэг" гээд Жонгүг толгойгоо сэгсрэн суудалдаа сууж ангийн гадаа цугласан хүүхдүүд хонхны дуугаар алга болцгооно.

Дараачийн хичээл болох Солонгос хэлний багш, энэ ангийг дааж авсан багш орно. Хун багш хаалга онгойлгон инээмсэглэсээр самбарын өмнө ирлээ.

"Сайн байцгаануу хүүхдүүдээ" гэж мэндлэн сурагчид хариу мэндлээд сууцгаав. "Маргааш шинэ сурагч ирэхээр болсон тиймээс түүнийг халуун дулаан найрсагаар угтан аваарай. Бас тэр гадаадаас ирж байгаа болохоор энэ хавийг сайн мэдэхгүй туслаж байгаарай" гэж хэлэн сурагчдын анхаарлыг татаж тэр дундаа бие биелүүгээ харан суух хөвгүүдийн анхаарлыг илүү ихээр татлаа.

Хичээл эхлэж нэгэн хэвийн байдлаараа үргэлжлэн явах ч Тэхён нэг л төвлөрч өгөхгүй байж ядан сууна.

Хичээлч дуусан цайны цаг болж хөвгүүд ангиас гарж найзуудтайгаа уулзлаа. Энэ алдартай хөвгүүдийн бүлгэмд долоон банди байдаг. Бүгд төгсөх ангийн сурагчид бас хоёр гурваараа өөр өөр ангид салан орсон. Хэрэв тэд нэг ангид байх юм бол тэр анги ёстойл төгс анги гэж дуудуулах болно. Багш нар хүртэл үүнийг мэддэг юм шиг тэднийг хэзээ нэг ангид бөөнөөр нь хамт оруулж байгаагүй.

"Танай ангид шинэ хүүхэд ирнэ гэсэн. Их сонин юмаа, сүүлийн жил байхад сургуулиа сольжил байдаг" Хусог хэлэн цамцаа янзална. "Харин тиймээ, гадаадаас ирж байгаа гэсэн" Жонгүг нэмэн тэд сургуулийн кордоороор алхахад хүүхдүүд зай тавьж өгөн тэр долооч илүү юм дуугаралгүй цайны газарлуу явлаа.

Тэд ирээд оочирлон зогсож байтал хэд хэдэн охидууд хоол барьсаан ирэн бүгдэнд нь өгөн далиминдана дугаараа өгчих санаатай зогсон хөвгүүд арай гэж мултран суудал дээрээ суулаа.

"Ёоо нэг жил л тэсэх хэрэгтэй" Жимин хэлэн хоолоо идэж эхлэлээ. Бусад ч гэсэн санал нэгдэн толгой дохив. Тэд хэний ч дээрхэж байгаагүй, бас бусдаас гайхуулаад байх баян эцэг эхтэй биш. Тэд бол жирийн нэгэн хөвгүүд.

"Тэхён зүгээр үү? Чи нэг л өөр харагдаад байна." Жин асуухад хүү хоолоо идсээр "Би зүгээр байдгаараал байна." гэж инээмсэглэнэ. Арын суудлаас охидууд шивнэлдэх нь сонсдож Тэхён нүдээ эргэлдүүлэн хөмсгөө зангидна.

----------------
Эхний хэдэн хэсэг сургууль дээр болоод дараачийн хэд өөр газар болно😂😂
Байдаг л нэг ахлах сургуулийн зохиол биш шүү
Цэнхэр нүдэнг маань мэдэж байгаа байх......

<2> Энигма /KTH/ ДууссанWhere stories live. Discover now