8

1.1K 118 14
                                    

za ingeed 12 honog huleelgesen heseg orloo


Мариа талаас

Гэртээ ирээд хамгийн түрүүнд хацран дээр нэг зүйл буухыг мэдэрлээ.

Өвдөлт мэдэрдэг ч болоосой.

"БИЕ БАРЬЖ СУРААЧ" гэж аав хашхиран хэлэхэд би урагшаа харан зогсоно. "Чи ядаж гэмшсэн дүр эсгэж болохгүй юу?" гэж асуухад уур хүрээд явчих нь тэр. Би гэмшинээ? Тэр хэдэн шуламнууд л гэмших хэрэгтэй.

"Би харин ч зөөлөн хандсан" гэж үнэнийг хэлэн эгцлэн харахад аав санаа алдаад "Би л чамайг ийм болгосон, би л.." гэж хэлэн толгойгоо барьсаар өрөөндөө орлоо. Ядаж л ямар мангас бүтээснээ мэдэж л байгаа юм байна.

Өрөөндөө ороод хаалга саван хааж цүнхээ газар шидээд орон дээрээ уналаа. Дахиж тэр газарлуу явах шаардлагагүй болсон. Өнөө өглөө тэр муу хөгийн урвагчийг олж нэг мөсөн гүйцээсэн. Харин ч би өөрөөрөө бахархах хэрэгтэй. Би их тэвчээр заан тэр газарт бараг нэг сар тэсэж чадлаа.

Би уул нь тэр хэдэн хагалгаа болсон хүүхэлдэйнүүдийг тэвчий гэж бодсон, эмэгтэй хүн болохоор нь харж аньсгаагаа дараа өнгөрий гэж бодсон. Тэд өөрсдөөл миний хязгаарын товчийг дарсан. Надад харамсаж гэмшээд байх юм алга.

Харин ч би багадуулсан... тэрнээс ч илүүг хийж чадахаар байсан.

Өнөөдрийн болсон явдлыг бодож байтал хаалга тогшин нэг хүн орж ирлээ. "Мариа" гэх аавын дуу хадлаа. Үглэж дуусаагүй юм байхдаа.

"Ааваа би хэзээ-"

"Чи маргааш сургуулдаа явна"

Айн?

"Бие барьж сур бас энэ бол шийтгэл, Жозепийг буудаж шархдуулсан, сургуулийнхаа хүүхдүүдийг зодсон" гэж хэлэн харц нь ширүүслээ.

Новш гэж

"Та амалсан, би энэ даалгаварыг дуусгасан л бол дахиж тэр хөгийн газарлүү явуулахгүй" гэж хэрэлдэн босоход аав гараа зангидан бууруугаа дөхүүллээ.

"Чи явах болно" гээд зөрөөд үзээрэй гэсэн царай гарган зогсов. Арайчдээ ямар үйлийн үрээрээ дахиж явахаар болчихвоо. Шударга бус байна. Гэхдээ аргагүйлдээ энэ ертөнцөд шударга зүйл нэг ч байдаггүй.

Уураа барьж яадан зогсоход "Би захиралтай чинь бас багш нартай чинь ярьчихсан байгаа, чи сургууль солихгүй тэр газраа байх болно. Хэрэв чи сайн байж ямар нэгэн хэрэг тарихгүй бол эрт гаргах талаар бодож болох юм" гээд хаалга саван гарлаа

<2> Энигма /KTH/ ДууссанWhere stories live. Discover now