16

1K 102 1
                                    

Мариа талаас

"Чи яагаад бид хоёрыг үерхэж байгаа гэж хүүхдүүдэд зарласан юм" нөгөө яадаргаатай банди машинруу явахад асууж шалгаасаар. Өнөөдөр хамгийн анхны өдөр ч гэсэн би аль хэдийнээ уйдаад эхлэчихлээ.

"Чи тэнэг юмуу? Найзууддаа үнэнээ хэлэх гээд байсан юм биш биздээ?" гэхэд тэр хэсэг зогсосноо толгой сэгсэрлээ. "Бусад хүүхдүүдэд хэлвэл чамд ойртох охин ч битгий хэл банди ч гүй болно. Та нар надааас их айдаг биздээ?" гээд янзын үзэн тулж очин хэлэхэд тэр дахин толгой дохиод шүлсээ залгина.

Сонирхолтой ч юм шиг. Тэхён надаас айсан биш харин сандарсан харцаар хардаг.

"Тэртээ тэргүй чи од банди болохоор ямар ч ялгаагүй дээ, харин ч би чамд тус хүргэлээ. Тэр охидуудаас чинь аварлаа шүү" гээд чихэнд нь төхөж очин нэг хүлээчихээд холдоход тэр чичирч яг л хүсээд байсан хариу үйлдэл гаргалаа. Амархан юм.

Эргэж хартал хүүхдүүд аль хэдийнээ зураг эдрээ аваад эхлэчихсэн, намайг хойшоо харахад харц бууруулан холдоцгооно.

"Алив явцгаая" гээд үсийг нь нэг илэхэд хацар нь улайх харагдав. Надад үнэхээр л сайн юм. Гэхдээ би ямар нэгэн зүйл мэдэрдэг байсан бол хэн хэндээ амар. Энэ Тэхён хорхойд ч хоргүй гэнэн цайлган болохоор алахыг хүсээгүй юм. Дэлхийд нэг ч болтугай ийм хүн байх хэрэгтэй эс бөгөөс над шиг хүмүүсээр л дүүрэх болно.

Би гэртээ орж ирээд хамгийн түрүүн нөгөө ядаргаатай шар үстийг харлаа. Тэр гараа дээш өргөн "Сайн санаалж ирлээ. Даалгавар шүү. Дахиад битгий буудчихаарай" гээд надад цаас өлгөө.

"Босс чамайг дахин тагнуулд явуулахыг хүссэн, энэ удаад чамд тэр газар нь таалагдах нь юу л бол" гээд тэнэг юм шиг инээчихээд "Машин дээр уулзий" гэсээр байшингаас гарав.

Гуйж байна... Дахиад нэг тэнэг юм ирж намайг өдөхгүй л бол энэ даалгавар маш хурдан дуусна.

Клубын гадаа гэрэл анивчсаар, таг согтуу хүүхнүүд бараг бие нүцгэн хаалгаар гарна. Хэдэн нохой шиг дагах юмнууд хүрэх ёсгүй газарт нь хүрч амнаас нь золтой л шүлс асгарсангүй.

"Чи юу хийхээ мэдэж байгаа. Цагын дараа уулзий" гээд Жозепь түрүүлж орон хамгаалагч нартай мэндэллээ. Би ч мөн араас нь явж хаалгаар ортол хамаг цоргисон үнэр угтана. Архи, тамхи, чанга дуу, зогтуу хүмүүс энд тэндгүй нүүрээ идэлцэнэ. Ийм л учраас би ийм газарт дургүй.

Арайхийн бүжгийн талбай өнгөрөн текэн дээр очлоо. "Үзэсгэлэнт хадагтай энэ үдэш юу авах уу?" гэж малийтлаа инээсэн бармен өдөөс харна. Харц нь биеэн дээгүүр гүйгээд надад алуулах нь дутаж гэнэдээ.

<2> Энигма /KTH/ ДууссанWhere stories live. Discover now