9

1K 109 5
                                    

Тэхён талаас

Мариа ангийн дарга хоёрын ярианаас хойш ангийн уур амьсгал нэг л хүйтэн боллоо. Мариа ч байдаг л хэвээрээ уйдсан янзтай сууна.

"Тэгэхлээр шалгалтын дүнг гадаах самбар дээр одоо бараг хадаж байгаа хараарай. Илүү цагын давтлага шаардлагатай хэдийг шугамны доор оруулсан" багш хэлэн хүүхдүүд санаа алдаж ёоолно. Жонгүг надруу нэг хараад хойшоо Мариалуу бас харлаа.

Өчигдөрийн явдлаас хойш би Мариаг харах болгонд айдас мэдэрдэг болсон. Хэдий Сүжин ядаргаатай байдаг ч гэсэн энэ арайл хэтрэнэ. Хамар нь хугарч бас данзны хэсгийн үс жоохон халзарсан гэсэн. Нөгөө хоолны саваар нүүрэндээ цохиулсан охин ч мөн ялгаагүй гэхдээ хацрынх нь яс жоохон цуурсан.

Мариаруу эргэж харах ч зүрх зориг хүрэхгүй нь.

Цайны цаг байдгаараа шуугиантай гэхдээ хүүхдүүд хаалгаруу байн байн харж Мариаг ороод ирэх вий гэж имээнэ.

Хичээл тараад гадаа нөгөө хэдээ хүлээгээд зогсож байтал араас нэг хүн түлхэн орж ирэв. "Хэн бэ" эргэж хартал Мариа нүд нь хагас аниатай амьсгаадсан харагдлаа. Байрандаа таг гацан юу хийхээ мэдэхгүй зогсоход түүний хөмсөг нь зангираад нүдээ арай гэж нээж байгаа бололтой өдөөс онин хараад гараараа намайг түлхлээ.

Энэ яачихаавээ? Саяхан л зүгээр байсан.

Мариад түлхүүлээд зогсож байтал нэг зүйл анзаарагдав.

Цус?

Улаан зүйл Мариагын зүүн гарыг даган урсаж газар туслав. Тэр баруун гараараа мөрөө барин тэгшхэн алхах гэж хичээнэ. Яахаараа гарнаас нь цус урсаж байдаг билээ?

"Хөөе Мариа" араас нь дуудан алахтал тэр эргэж ч харалгүй мотоциклруугаа алхлаа. Цаашаа харан налж зогсон гүнзгий амьсгаа авж эхлэв. Хэрэв гар нь гэмтсэн бол тэр мотоциклоо яаж унах болж байнаа? Яагаад эмнэлэг яваагүй юм бол?

Мариагын мотоциколруу зориг гарган очтол түүний царай нь цонхисон бас хүзүүгээр нь улаан зүйл урсаж байх нь тэр. Цус алдаж байна. Удаан явбал тэр нэд ухаан алдаж мэднэ.

"Мариа, зүгээр үү?" гэж зөөлхөн хэлэхэд тэр надруу нүднийхээ булангаар хараад хэсэг байснаа тоохчгүй урагшаа харан цүнхээ ухлаа. Гарнаас нь гарах цус улан ихсэж байхад түүний царай нэг ч бааш үзүүлсэнгүй. Харин нүд нь л хасаг аниатай.

"Би тусах уу? Чиний гараас-"

"Зүгээр л зайлаад өг" гэж хүн таслан хэлээд цүнхээ ухасан зогсоно. Амандаа бувтнаж уурлаж эхлэж байгаа бололтой хүчтэй тэмтрэнэ. Санаа алдан цүнхээс нь барилцан хамт хайхад тэр намайг улаан болсон гараараа түлхээд "Дахиж хэлүүлэх гээд байгаа юм уу" гэж заналтай хэлэв.

Намайг одоо алсанч өнгөрсөн гэж бодон тэмтэртэл гарт нэг төмөр зүйл баригдлаа.

Энэ Арай?

"Зайл" Мариа хэлэн түлхүүрээ олсон бололтой намайг түлхээд муухай харж, цүнхээ хаачихаад мотоциклон дээрээ суун асаалаа.

"Чи унаж чадах-" гэхийн хооронд хазаа нэмээд нэг гараараа өрүүлээ барин хурдаллаа. Тэр яаж ийм юмыг нэг гараараа барьж чаддаг байнаа? Тэгэж барьж чадахаар удаан унасан юм байхдаа. Боломжгүй юм.

"ТЭХЁНАА!!!" Хусогын орихол хоолой сонсдон бодлоос минь тасдлан хартал манай хэд бөөнөөрөө надруу гүйж байх нь тэр.

"Чи зүгээр үү? Юун цус бэ?" Жимин сандран асууж биеийг минь шалгана. "Би зүгээрэээ" гэж хэлэхэд Намжүүн "Чи тэнэг юмуу? Өчигдөрийн явдлыг чи мартаа юу? Мариа бол их аюултай охин" гэж үглэн нөгөө хэд ч надруу зэмлэнгүй харцаар харна.

"Би уул нь хол байя гэсэн ч тэр өөрөө намайг налаад унасан. Хартал зүүн гарыг нь дагаар цус урсаж байсан бас хүзүүг нь дагаад, царай нь цохичихсон бас нүд нь хагас аниатай. Яг л юу юугүй ухаан алдаж унах гэж байгаа юм шиг. Хамгийн гайхалтай нь тэр ганц гараараа мотоциклоо унасан" гэж хэлэхэд бүгд чимээгүй боллоо.

"Цус... яахаараа? Ангиас гарахдаа зүгээр л байсан" Жонгүг хэлэн надруу харлаа. "мэдэх юм алга, бас би цүнхийг нь ухаж үзсэн" гэхэд Юнги толгойн араас цохилоо.

"Чи ёстойл тэнэг юм байна. Чи ч маргааш үхсээн. Яахаараа цүнхийг нь ухаж байдаг юм"

"харин тэр түлхүүрээ олохгүй эрээд байсан юмаа туслах гээд..." " Юун туслах, бид нарыг чиний оршуулган дээр аав ээжид чинь туслахыг чи хармаар байгаа юмуу?" Жин нэмж орж ирэв.

"Гүйээ намайг сонсолдоо, цүнхэн дотор нь нэг төмөр юм байсаан. Яг л буу шиг мэдрэгдсэн"

"мэдээд байсан юм, танхай охинд юу ч байж мэднэ. Аягүй бол хүний тасарсан хуруу цуглуулах сонирхолтой, гажиг охин байх" гэж Хусог хэлэн сүр бадраалаа.

Хэсэг ярьж зогсоод "Чи наад хүрмээ тайл, цус болчихож" Жонгүг хэлэн би ч хүрмээ тайллаа. 



------------------------------

За одоо эхлэх нь дээ

ヾ(≧▽≦*)o

<2> Энигма /KTH/ ДууссанWhere stories live. Discover now