18

1K 95 8
                                    

Зохиолч талаас

Газар дайвалзаж, толгой нь эргэсэн Тэхён ёоолсоор сэрлээ. "Толгой яг задрахнээ" нүрээ нухлан нүдээ сэргээх гэж оролдсоор босож суулаа.

Хар хөшиг, цагаан хаана бас энэ хар хөнжил.

Тэхён сандран эргэн тойрноо харж, гэртээ биш өөр газар сэрснээ анзаарлаа. "Би арай... өчигдөр юу боллоо..ёоо толгой" гэж амандаа үглэсээр орноосоо бослоо.

Энгийн л өрөө, хийц загварыг нь харвал эрэгтэй ч юм шиг эмэгтэй ч юм шиг. Орны эсрэг талд хар саарал өнгийн хоёр хаалга. Харин баруун талд нь илүү том хэмжээтэй цагаан хаалга.

Гэхдээ ямар хүн нь ингэтлээ хар хөнгөнд дурладаг байна аа? Хөшиг гэрэл нь хүртэл хар.

Хар....

"Арай Мариа?" Тэхён амандаа шивнэн бүлтэгнэн зогсоход хаалганы зүгээс нэг хүн санаа алдах нь сонсдлоо.

"Хурдан нүүр гараа угаагаад доошоо буугаад ир" гээд хаалга түшиж гараа хумхин зогсож байсан Мариа хэлээд хаалганаас холдон Тэхёнруу нэг хүйтэн харчихаад эргэв.

Тэхён хөөрхий минь гэж гэм хийсэн хүүхэд шиг доошоо харан зогсож нөгөө хоёр хаалгаруу дөхлөө.

"Усанд орно гэж даврахгүй шүү" гээд Мариа хаалга тас хийтэл нь саван гарлаа. Тэхён чанга дуугаар цочин толгой нь улам лугшина.

"Би ч булшаа ухаж дээ"

Мариа яагаад ийм ууртай байгааг тайлбарлахад Тэхён хар шөнөөр яаж ч юм өрөөг нь олоод хаалгыг нь балбан орж ирээд орон дээр нь утчихсан. Уул нь хөөрхий хүүг зочны унтлагын өрөөнд унтуулсан ч Мариагын өрөөнд ороо ирсэн. Үнэндээ л булшаа ухаж дээ.

Тэхён нүүр гараа угаан жоохон сэргэж аваад өрөөнөөс гаран бас л бүүдгэр харанхуй урт хонгилоор алхлаа. Яг кинон дээр гардаг шиг сүүмгэр гэрэл ассан бас энд тэндгүй уран зураг.

Тэр гэрэл гарсан зүг алахсаар харвал маш том танхим руу буусан шат харагдлаа. Аргагүй л Мариагын гэр байна. Гэж бодсоор шатаар зөөлхөн буун явтал гэнэт нэг шар үстэй жинхэнэ Латин Америк төрхтэй хүн гараад ирэв.

"Сайхан амарсан уу? Тэхён" гэж нөхөрсөг инээмсэглэхэд хүү сэтгэл нь арай тайвширч энэ том газарт бас хүн шиг хүн байдаг л юм байна гэж бодсоор хариу мэндэллээ.

"Дагаад яваарай бага хадагтай хүлээж байгаа" гэж хэлэн гар үс цааш явлаа. Тэхён орхигдчихгуйхан шиг араас нь даган явна. Бага хадагтай... хөөрхөн л юм. Тэхён дотроо битүүхэн инээмсэглэн Мариагын өрөөнд сэрсэнээ итгэж өгөхгүй л явав. Тэр яаж яваад энд хүрээд ирвээ.

<2> Энигма /KTH/ ДууссанWhere stories live. Discover now