29

858 88 10
                                    

Зохиолч талаас

Тэднийг орж ирэхэд танхим нэг л эвгүй уур амьсгалтай болоод ирэв. Мариа Тэхёныг хаана ч явсан салахгүй дагуулж яван Намжүүн Хусог хоёр хөвгүүдийг ажиглан явна. Удалгүй өлөн чоно шиг гэтэх мафийн толгойлогч нар Мариа дээр очин тэхён танихгүй хэлээр хоорондоо ярина. Тэд хэсэг ярьж байснаа тарган эр инээн Мариа харин түүнийг тэнд нь зад буудмаар байгаа нь илт царайтай зогсон барьж байсан хундгаа бараг нь харалчихсангүй. Тэрийг арай гэж явуултай ээлжээ хүлээж байсан мэт өөр нэг толгойлогч ирэн энэ удаад Тэхён ойлголоо. Солонго схүн бололтой.

"Үдшийн мэнд, үдэшлэг таалагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна" гэж хэлэн Мариагын сул гарыг үнслээ. Мариа дурамчхан инээмсэглээд толгой дохилоо. "Таны анхны Ангын өдөр.. сэтгэгдэл ямар байна даа" гэж асуув. Эр Мариаг хэсэг ажсанаа хажууд нь муухай царайлан зогсох Тэхёныг харав.

"Онцгой үдэш болно гэдэгт итгэлтэй байна" гэж монотон өнгөөр охин хэлэхэд залуу инээмсэглэн "Хүмүүсийн ярьж байсан үнэн бололтой. Та бидний ертөнцөд их алдартай шүү. Энигма гэдгээрээ бас энэ гоо үзэсгэлэнгээрээ" гэж хэлэд Тэхён хоолойгоо засан Мариагын бэлхүүснээс нь тэврэн муухай харлаа. Мариа харин Тэхёныг харан инээмсэглээд уруул дээр нь үнсээд хацрыг нь илж чихэнд нь шивнэн. Өдөөс нь харан зогсож байсан залуу толгойлогч юм бодож байгаа мэт харснаа инээмсэглээд "Хараад байхад надад боломж байхгүй бололтой" гээд Тэхёнтэй гар бариад өөр хүмүүстэй ярихаар явав.

"Чамайг шуудайнд хийгээд өрөөндөө түгжчих юмсан" гэж Тэхён хэлэн Мариаг дахин үнсэж энэ удаад илүү шуналтай. Мариа инээн толгой сэгсрээд "Хартай гэдэг нь". Дахин нэг толгойлогч ирэн Мариатай яриа өдөхийг хичээсэн ч охин арганд нь орсонгүй. Арагүйлдээ Мариа энэ өндрийн хатан л гэсэн үг. Тэр түүхэнд байгаагүй анхны эмэгтэй толгойлогч, тэр дундаа хамгийн хүчирхэгт тооцогддог бүлэглийнх. Түүнийг талаар энд тэндгүй цуурхал тарсан. Тэр хэрхэн гэсгээлгүй алдаг, хэрхэн эргэлзэлгүй хөнөөдөг гээд тоочоод барахгүй. Бусад толгойлогчид сонирхох нь аргаүй. Мөн басамжлах нь...

Арга хэмжээ эхлэн бүгд ширээндээ суун өнөөдрийн хөтлөгч Английн мафийн толгойлогч нээлтийн үг хэлэн эхлүүллээ.

"Энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ талархалаа илэрхийлэе. Ингээд уамжлалт цайллага эхлэж байгаа бөгөөд энэ удаад маш онцгой зочин хүрэлцэн ирсэн" гээд тэр хоёр давхарт байх хаалтруу заалаа. Хүмүүс бүгд тийш харахад хэн ч харагдсангүй. Харин хоёр талд нь томоо гэгчийн бие хамгаалагчид харагдана. "Манай загалмайлсан эцэг гэгдэх Ноёнтон хүрэлцэн ирсэн байна" бүх хүмүүс алга ташин манай хэд толгой нь эргэсэн харагдана.

<2> Энигма /KTH/ ДууссанWhere stories live. Discover now