24

999 96 7
                                    

Зохиолч талаас

"Та ингэж болохгүй" ширээ нүдэн залуу хүү босч ирлээ. Чанга дуунаар Мариагаас бусад нь бүгд цочин сандал дээрээ хойш сууна."Бидний гэр бүл яах болж байна.Тэдэнд ч гэсэн аюул учирч болзошгүй" хүнд хүнд амьсгалан хэлэх залууг Намжүүн суулгалаа. Жонгүг дуртай дургүй суун Мариа болон түүний аавруу муухай харна. Охин ч тоосон шинжгүй гараа хумхин хөлөө өрөн суусан байдалтай бохь зажилна. Яаж ч харсан гудамжны танхай охин шиг харагдаж байна.

"Мариа чи яадаж тоосон дүр эсгэлдээ, энд бид нарын амь нас яригдаж байна" Жин хэлэн нэлээн бухидсан харагдана. Охин гэнэт түүнрүү хүйтэн нүдээрээ харан хэсэг сууснаа жуумалзан инээж бохио авж ширээн дээр тавин арагшаа налж суугаад толгойгоо жоохон өргөс хийн нүднийхээ булангаар хараад "Та нарын үхнүү байнуу надад хамаа алга, надад хамгаалах шалтагаан байхгүй" гэж хэлэн буйдан дээр тайвсан гараараа тэр хэдрүү чичлээ. 

Тэхён санаа алдан Мариаруу харж гарнаас нь атгахад охин хүүрүү харан хөмсгөө өргөнө. "Тэд бол миний гэр бүлээс өөрцгүй хүмүүс, Мариа чиний найзуудын найзууд шүүдээ" Тэхён зөөлхөн хэлж охин Тэхёнруу ширтсэн хэвээрл. Хэрэв сайн ажиглаж анзаарахгүй бол түүнийг зүгээр л гөлрөн сууж байна гэж харна гэхдээ Тэхёны нүдэнд Мариа бодож байсан юм. Гадах нүүрны хувирал нь мөс шиг хүйтэн ч дотроо хайртай хүмүүсээ хамгаалахыг хүссэн охин байдаг гэдэгт тэр итгэдэг. Итгэсээр ч байх болно.

Аав нь охиныхоо шийдвэрийг хүлээн суух зуураа Тэхёныг ч бас давхар ажиглан харж байсан юм. Залуу хүү түүн өөрийнх нь эдэр залуу насыг санагдуулна. Хайртай хүмүүсийнхээ төлөө юу ч хийж чадахаар зоригтой, хамгийн гол нь өөрийнхөө эмэгтэйд. Харамсалтай нь тэр түүнийгээ хамгаалж чадаагүй юм, гэсэн ч тэр газар дээрх ганц охиноо аварсан гэж бодсон ч аль хэдийн оройтсон байсан. Тэдний гэр бүлийн нууц үүгээр дуусахгүй. Та нар Мариаг яагаад ийм мөс шиг хүйтэн болсон гэж бодож байна?

Намжүүн Хусог хоёр бие биерүүгээ санаа зовсон байдалтай харан найзуудаа ямар новшийн юманд чирээд ирснээ ч ойлгохгүй сууна. Тэд маш гүн зүйлд орсон маш гүн.. Одоо тэдэнд юу тохиолдох бол гэхээс ч.... 

"Мариа..." Жимин хэлэн бүх хүмүүсийн анхаарлыг татна. Хусог чимээгүй байлгах гэсэн боловч Мариа аль хэдийнээ түүнрүү харсан байв. "Та нар миний итгэлийг алдахгүй биз" гэж асуун Жиминий бараг сүнсрүү өндийгөөд харчих шиг. Хүүгий айж сандарсан нүдэнд ил харагдана, гэхдээ Мариа түүнийг улам айлгах болуу гэсэн ч эсрэгээрээ түүнрүү өмнө нь хөвгүүдийн /Тэхёнаас бусад ньл даа/ харж байгаагүй зөөлхөн инээмсэглэлээр мишээнэ. 

<2> Энигма /KTH/ ДууссанWhere stories live. Discover now