20

1.1K 110 9
                                    

Мариа талаас

Урвалт

Сүүдэр

Би энэ бүх бузар булай заваан юмнуудад хичнээн дургүй гээч. Сая тэнэгтэж өгсөн гар яаж миний хаант улсад давхар ажилж чаддаг байна аа. Би хоёрдохь боломж хэзээ ч олгодоггүй.

Ийм өлмөн зөлмөн хулгайчуудыг оргонуулж нэг гэр бүл гэж үзэж байхын оронд эргэж харалгүй буудсан нь хамаагүй дээр.

Ядаж байхад энэ Тэхён юу ч чадахгүй юм байж урдуур нь орно. Миний төлөө тийм л их зориг гаргаж чадах юм байхдаа.

Машины хаалга онгойж Тэхёныг хоёр найз нь арын суудалд суулгалаа "Бид хоёр багш нарыг аргална. Залгаарай" гэж арай өндөр нь санаа зовнисон байрьтай хэлнэ. Удалгүй араас цүнхийг нь барьсаар гүйх Жонгүг ирлээ.

Би ч машинаа асаан гэрийн зүг хурдалж хэрэв удаан явах юм бол ухаан алдаж мэднэ.

Гэр хүртэл Тэхён юу ч дуугаралгүй цонхоор харан цаасаар духаа дарна. Гадаах хашааны хаалга онгойн хамгаалагч нар гарч ирэн машинаас бараг ухаан алдах гэж байгаа хүүг дамжилан өргөв.

"Хүнд шарх биш болохоор нэг хоёр л оёдол тавиад хэдэн цаг амарчихад гайгүй болно" эмч хэлэн инээмсэглэсээр гарлаа. Тэхён одоо унтаж байна.

"Энигма, найзууд нь ирлээ" гэж нэг харуул хэлэн хаалга онгойлгов. Санаа алдан түүнийг дагаж дагаа гарсан чинь манай хэдэн тэнэг үнэхээр л тэнэгтэж өгчээ. Бүгдийг нь амыг нь боогоод нүдийг нь таглачихсан. Нөгөө хэд ёстой л тийчигнэж өгч байна даа. Сонирхолтой ч юм шиг.

Том өрөөнд оруулан буйдан дээр суулгаад боолтуудыг нь тайлав. Хөвгүүд бүгд гараа нүдээ нухлан эргэн тойрноо ажлаа.

"Мариа?" Намжүүн асуун бусад нь намайг цоо ширтлээ. Гэхдээ одоо энэ хэд гол нь биш манай хэдэн тэнэгүүд л байна. Хамгийн ойр зогсож байсан нэгийгээ дуудан ирүүлээд хажуудаа зогсоов.

"Би та нарт юу гэж хэлсэн?" гэж аль болох тайвнаар асуухыг хичээсэн ч хоолой нэг л болж өгсөнгүй.

"Тэднийг авчир гэж?" бараг асууусан байдалтай хариулав. Би босон урд нь зогсоод "Авчир гэж хэлэхдээ, нүд ам гарыг нь боогоодох гэсэн үү?" гэж хэлэн гар өөрийн эрхгүй элэгрүү л явж цохиод авав. Тэр элгээ тэврэн газар атрин хэвтэхэд ард сууж байсан хөвгүүд огцом амьсгаа авах нь сонсдлоо.

Элэгдүүлсэн гар хурдхан босон царай нь ярвайсан хэвээрэй ч "Үгүй" гэж хэлэн биеээ эгцлэхийг хичээнэ.

<2> Энигма /KTH/ ДууссанWhere stories live. Discover now