28

955 90 6
                                    

Зохиолч талаас

Өглөөний цайнаас эхлээд л Мариагын харшид дайн болох шиг. Хэдий арга хэмжээ орой болох ч түүнд бэлдэх гэж бүхэл өдөржин болно гэж хэн мэдхэв. Хөвгүүд хоёр хоног амралтаар найзуудаараа явна гэж эцэг эхээсээ чөлөө авсан болохоор ар талдаа асуудалгүй ч энэ өдөр амьд үлдэх эсэх нь эргэлзээтэй.

Хусог Намжүүн хоёр бусдыгаа цуглуулан урвайсан Мариа дээр ирлээ. Охин Тэхёныг харсан даруйдаа гүйж очин тэврэв. Жонгүг нүдээ эргэлдүүлсээр хоёрыг зөрөн өнгөрч хувь хувийнхаа өрөөлүү явцгаана. "Бага хадагтай, хувийн шугамын дуудлага ирлээ" гэж үйлчлэгч эгч ирэн тэврэлдэн зогсох хосын хажууд доошоо харан зогсоно.

Мариа санаа алдсаар холдон Тэхёны гараас атгаад хажууд нь зогсох эгчийг тоолгүй ажлын өрөөлүүгээ явлаа. Охинд өглөөнөөс хойш тэнэг шалтгаанаар хангалттай олон дуудлага ирсэн, түүний ихэнх нь орой болох үдэшлэгний талаар орон орны мафийн толгойлогч нар залгаж асуусан юм. Хэрэгт дуртай амьтад түүнийг явах эсэхийг нь асууж битүүхэн түүнийг басаад амжина. Мариа нүдээ анин гүнзгий амсгаа авсаар тэдний хогын яриаг дуусгана.

"Чи авахгүй юм уу?" Тэхён өрөөнд орж ирэн асуухад охин толгой сэгсэрсээр хэнийг нь ч харахгүй утсаа тасдлаа. "Дахиад нэг тэнэг новш л залгаж байгаа биз" гэж хэлэн шүүгээгээ онгойлгон шилтэй зүйл гаргаж ирэв. Тэхёны нүд нь томрон найз охиноо виски хундгалахыг харан зогсоно. "Тоглоод байна уу?" хүү асуун гараа хумхин зогсоход Мариа инээн хөмсгөө нэг өргөөд харц салгалгүй сткантай зүйлээ ууж дуусгалаа. Шилээ ширээн дээр чангахан тавиад Тэхёнруу алхана.

"Чи ч гэнэн хонгор хэвээрэй байна даа" Мариаг ярихад амнаас нь архи үнэртэн Тэхён хамраа даран муухай харна. Мариа зөөлхөн инээн түүнийг дээрээ доош гүйлгэн харах шиг тойрон алхана. Мөрөн дээр нь гараа тавин гүйлгээд нуруу цээжийг нь зөөлхөн илнэ. Тэхён түүний энэ занг өмнө нь харж байгаагүй болохоор юу хийхээ мэдэхгүй дэмийл харцанд нь уусан даган харна.

"Би ч азтай юмаа" гэж Мариа шивнэхийг сонсоод Тэхён өөрөөрөө бахархах шиг болж нуруу нь тэнийж ирээд Мариаг бэлхүүсээр нь тэвэрлээ. Охин маягтай гэгч нь жуумалзаад саяхан гарч ирсэн цээжнийх нь булчинг илнэ. "Яагаад юм бол?" Тэхён асуун үсийг нь чихнийх нь араар хийнэ. Мариа гараа цээжнээс нь эхлүүлэн дээжээ зөөлхөн явуулан эгэмний яс, хүзүү, шанааны яс хацар нүд хамар гээд бүгдийг нь илэн яг л урлагын бүтээл судалж буй хүн шиг нэг бүрчлэн харна.

<2> Энигма /KTH/ ДууссанWhere stories live. Discover now