13

1K 99 3
                                    

Зохиолч талаас

Энэ чинь Мариа байна....

Тэхёныг яг хашхирах гэж байхад нь охин амыг нь таглаад "орилоод үзээрэй. Энэ дунд хэвтэх болно шүү" гэж сүрдүүлэв. Тэхён ч толгой дохин амаа хамхиад бослоо. Мэдээд байсан юмаа энэ хар мотоцикол... Тэхён итгэж өгөхгүй Мариаг гайхан бас өөрийг нь одоо яах бол гэх айдастай харна.

"Чи ч азгүй юмдаа. Хэтэрхий их зүйл харчихлаа " гэж Мариа хэлэн мотоциколруугаа яван дуулгаа өмслөө.

Тэхён ч газар шигдсэн мэт зогсон харна. Охин нэг санаа алдаад мотоциклон дээрээ суун Тэхёныш дуудлаа.

"Хөөе суу" гэхэд Тэхён толгой сэгсэрлээ. "Би яахаараа чамтай хамт явдаг юм. Тэгсэн ч би өнөөдөр харсан зүйлээ хэлэхгүй. Баяртай" гэж хэлээд цүнхээ үүрэн цааш гэрийн зүг явлаа.

Мариа цухалдан араас нь "Чамайг одоо манайхан анзаарчихсан байгаа" гэхэд хүү зог тусан зогслоо.

"Юу гэсэн үг үү?" эргэж харан асуухад охин дуулгаа авчихсан сууж байв. Залхсан шинжтэйгээр "харин л дээ, чи одоо маш том аюулд орсон байж ч болох юм"

Тэхён сандарч шүлсээ залгин доош харан зогсов. Мариа үргэлжлүүлэн "Би чамд анхааруулсан, чи л зөрүүдэлсэн" гээд яг буцаад дуулга өмсөх гэтэл Тэхён зогсоолоо. "Тэгээд би одоо яах вэ? Чи надад туслаж чадах уу?" гэж асуун гарнаас нь зуурна. Охин гараа угз татаад "Хэдий чамайг энд орхиод хэн нэгэнд алуулахыг хармаар байгаа ч чи гэмгүй болохоор яах ч арга алга" гээд дуулга өмсөн суу гэж хэлээд мотоциклоо асаав.

Тэхён ч бушуухан сууж хаанаас барихаа мэдэхгүй байхад Мариа гэнэт хаазлан хурдлав. Хүү бушуухан охины бүсэлхийнээс зуураад нүүрээ нуруунд нь наав.

Гэтэл Мариагаас анх удаа инээж байгаа дуу гарав. Тэхён алмайрч Мариагаас улам зууран нуруугаа тэгшлэн суугаад мөрөн дээр нь духаа тавьлаа. Анх удаагаа бие биенийгээ бараг л тэвэрч байгаа болохоор Тэхён энэ мөчийг алдахгүйн тулд Мариаг улам өөртөө татаад үсийг нь үнэртэнэ.

Энэ ямар гээчийн мэдрэмж бэ?

Тэр хоёр харанхуй гудамжаар давьхисаар нэг газарт ирж зогслоо. Мариа Тэхёны толгойг мөрөөрөө цохин холдуулаад "Буу" гэж хэлэн мотоциклоо унтраалаа. Тэхён духаа маажсаар буун эргэн тойрноо хартал маш том байшингийн хажууд иржээ.

Мариа их баян бололтой... магадгүй Жиминий зөв байх.

Мариагын ард гэлдэрсээр том том биетэй эрэгтэйчүүд бас бараг л хувцас өмсөөгүй эмэгтэйчүүдийн дунд явлаа. Тэхён тэдний нүдэнд зууш шиг л харагдаж байгаа байх.

Мариа нэг хаалганы дэргэд зогсоод үсээ хойшлуулж санаа алдаад эргэж харалгүй " Үг дуугардаг л юм бол чи үхсэн гэж мэдээрэй" гээд хаалга нэлээ.

Өрөөнд ортол нэг хөгшин эр тамхи татаад сууж байв.

"Аав" гэж Мариа хэлээд буйдан дээр суулаа. Нөгөө эр Мариаг нэг харчихаад Тэхёнлуу их сониучирхсан байдалтай харлаа.

"Заа тэгэхлээр энэ залуу хүү чинь хэн байдаг билээ?" гэж хэлээд тамхиа унтраагаад босон тэхёны зүг явлаа. Хүү газраа таг зогсон амнаас нь үг битгий хэл авиач гарахгүй байв. Мариа нүлээ рэгэлдүүлээд гараа хумхин сууна.

"Боломжийн өндөр, цэвэрхэн царай, эрүүл хар үс, " гэснээ мөрөн дээр нь гараа тавиад "бас гайгүй чөрчийсөн туранхай биш л юм гэхдээ хангалтгүй" гэж хэлэн хүүг аажуухан тойрно.

Тэхёны толгойд олон янзын бодол эргэлдэн түүнийг хүний наймаанд явуулах гэж байгаа мэт шинжээд байхаар нь уур нь ч хүрэх шиг.

"Мариа охин минь чи энэ бандийг яах гэж дагуулж ирсэн байдаг билээ? Арай найз залуу нь юмуу?" гэж дооглож байгаа мэт хэлэхэд Тэхён хариугүй үг дуугарах гэж байхад Мариа тасдан "Наадах чинь харчихсан" гэж хэлээд тэхёныг зэмлэнгүй харцаар харан банди ч толгой гудайна.

"Харсан гэнээ? Тайлбарла" гэж аав нь нухацтай хэлээд суулаа.

Мариа товч бөгөөд тодорхой хэлэн аав нь Тэхёныг ажиглан харна. Тэхён юу хийхээ мэдэхгүй доошоол харан зогсоно.

"Ойлгомжтой. Хүү минь чи харах ёсгүй зүлээ харсан байна. Тэгэхлээр чамайг алахаас өөр гарц байхгүй нь. Хэн хэний хээ төлөө" гэж хэлэн босож ширээн дээр байсан буугаа авлаа. 



-----------------

дүн дүн дүнн.....

Тэхёны амь Мариагын гарт.... 

Тэхён-

Мариа- 

Тус дүрүүдээс асуух асуулт байвал нэрэн дээр нь коммент үлдээгээрэй. Даараачийн эсвэл тэрний дараачийн хэсгэн дээр хамт оруулах болноо. 

Сонирхосноо асуугаарай. 

Энигма 

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Энигма 

Та оньсийг тайлахад бэлэн үү? 

<2> Энигма /KTH/ ДууссанWhere stories live. Discover now