21

995 113 7
                                    

Зохиолч талаас

"Энэ Тэхён яачихаавээ?" "Их сонин байгаа биз?" "Мариа Тэхён хоёр салчихсан юм болов уу?"

Сургууль дараачын хов живээ аль хэдийн олчихсон бололтой. Хөвгүүд ч мөн адил Тэхён Мариа хоёруу байн байн харах ч асууж зүрхлэх хүн байсангүй.

*Өчигдөр*

Тэхён хаалга саван гүйж Мариа гацсан хэвээр өрөөнд үлдлээ. Охин яг юу хийхээ мэдэхгүй зогсож байснаа араас нь гартал аль хэдийн явчихсан гэж харуулууд хэллээ. Одоо Тэхён Мариагаас айж хол байх боловч энэ бодол Мариад улам дургүйцэл төрүүлнэ.

Тэхёныг явснаас хойш Мариа цурам ч хийсэнгүй, түүний айсан, гайхсан хамгийн гол нь урам хугарсан харцыг нь мартаж чадахгүй хэвтэнэ. Тэхёныг харьсан гэх мэдээллийг аваад сэтгэл санаа нь жоохон амарсан ч маргааш хичээлдээ ирэх болов уу гэж сэтгэлээ түгшээнэ.

Тэхён зүгээр л нэг ярьшиг удсан бандиас өөр зүйлгүй байсан энэ бүхэн өөрчлөгдсөнд Мариа гайхан битүүхэн айдас төрнө.


*Одоо үе*

Хичээлж тарж ангиас хүүхдүүд дуугүйхан гарав. Учир нь ангид нэг л хүнд уур амьсгал бүрхэж хэн ч байж чадашгүй.

Жонгүг тэсгэл алдан босож цүнхээ аваад "Та хоёр юу ч болж байсан учраа олчихоод хариарай" гээд хоёр найзруугаа хэсэг харж зогсоод гарав.

Ангид хоёулахнаа. Хэн хэнийгаа ярихыг хүлээнэ.


Гэтэл гэнэт Тэхён инээж толгой сэгсэрлээ. Мариа гайхсандаа хүүг ажиглахад тэр үсээ арзайлган доошоо харж нэг л сэтгэлд сэвтэй инээмсэглэсэн байх нь тэр.

"Би ч тэнэг юмдаа" гэж Тэхён санаа алдан нүрээ нухлана. Мариа дуугүй соносон суусаар л "Чамайг ийм гэдгийг мэдсээр байж яагаад ингээд сүржигнээд байгаа юм болоо" гэж бараг өөрөө өөртэйгөө ярих шиг.

"Чиний зөв байж, би тэнэг юм" гэсээр санаа алдаад босон "Одоо хоёулаа энэ тоглоомоо болий, би чамайг өмнөх шигээ харж чадахгүй бололтой, Төвөг удаж байсанд уучлаарай. Чи ажлаа дуустал би ямар нэг хэрэг төвөгт орооцолдохгүй байхыг хичээнээ" гэж хэлээд цүнхээ аван бослоо.

Мариа хувиралгүй хоосон царайтай суух нь Тэхёны сэтгэлийг улам өвтгөж байгаа ч тэр шийдсэн.

Сүүлийн удаа нэг хараад Мариагын бодол санаа шал өөр зүйл дээр байгааг анзааран гуниг дагуулсан харцтай хаалгаруу алхлаа. Алхам бүр хэцүү санагдаж, үлдэх хөлийн мөр болгоноор сэтгэл нь газар шингэн орж байгаа мэт, нүд нь нойтон оргиж эхлэлээ.


<2> Энигма /KTH/ ДууссанWhere stories live. Discover now