22

1K 102 5
                                    

Зохиолч талаас

"Энэ хоёр өмнөхөөсөө долоон дор болчихож" Жонгүг найзууд дээрээ гүйх шахам очин салж ядах хосыг ардаа үлдээн ирсэн нь энэ байж. Өнөөдөр баасан гараг болохоор хүүхдүүд гэрийн зүг явах сонирхолч байсангүй.

"Тэхён Мариа хамт явна биздээ?" Жимин асуун бүгд Тэхёнруу харлаа. Тэр толгойгоо маажин, гараа хумин зогсох найз охинруугаа харан "Уучлаарай өнөөдөр чадахгүйнээ, Мариагын ажилаас би чөлөө авхуулчихсан болохоор..." гэхэд Мариа нүдээ эргэлдүүлсээр гялалзан харагдах хар машинруугаа түрүүлэн явлаа.

"Чи одоо ингэж байгаа юмуу?" Хусог хэлэн жоохон ууралсан харагдана. "Та нар мэдэж байгаа биздээ Мариа ямар завгүй болохыг би гуйж гуйж арай гэж чөлөө гаргасан" гээд найзуудынхаа урмыг хугалчихгуйхан шиг хэлэхийг хичээнэ.

"Заза одоо тэгээд яахав дээ, дараа баасан гараг хамт явцгаая" Жин хэлэн бусдыгаа аргадан тэд сургуулийн үүднээс саллаа.





"Тэгж их орохыг хүсээд байсан газар чинь энэ юм уу?" Мариа асуун нэг жижиг кафен дэргэд зогслоо. Тэхён толгой дохисоор "Эндхийн клерь нь үнэхээр амттай" гээд бараг үсрэх шахам буулаа. Охин санаа алдан хөнгөн инээмсэглэл нүүрэн дээр нь тодорсоор араас нь буун "Чи намайг чихэрлэг зүйлд дургүйг мэднэ биздээ"

Тэхён эргэж харан нүүр дүүрэн инээмсэглэсээр "Гэхдээ миний төлөө иднэ гэдэгт итгэлтэй байна" гээд ирэмчихээд гүйгээд орчихов. Охины хацар халуу түүгээд гадаа арай халуун болчихсон ч юм шиг санагдана.

Кафед ороод Мариа шууд явахын түүц боллоо. Энд тэндгүй зүрх, ягаан тууз, хайрын үгс бичсэн газарт охины бие нэг л тавгүйрхэн дотор нь муухай оргиод явчих шиг. Яадаж байтал хаа сайгүй нялууран суух хос.

"Энэ бидний ширээ энд хүлээж байгаарай" гээд Мариаг захиалсан ширээндээ суулгаад Тэхён захиалга өгөхөөр явлаа. Охин муухай царайлсаар суухад хажууд нь нэг хүн ирж зогсох нь тэр. Хэн нь үхлээ хүлээгээд ирэв гэж бодсоор хартал өдөөс нь малийтлаа инээж бараг хацар урагадхануу гэлтээ.

"Сайнуу? Хөөрхөн хадагтай энд ганцаараа юу хийж явдаг билээ?" гэж асуун урд байх Тэхёны суудал дээр суулаа. Мариа гараа хумхисан хэвээрээ нөгөө л мөсөн царайгаар харна. Юу ч дуугахаргүй өөдөөс нь ямар ч царайны хувиралгүй Мариаг хараад суух залуу улам эвгүй байдалд орж "Хэрэв зүгээр бол би танд уух юм авч өгөх үү?" гээд дахин инээхэд охин нүдээ эргэлдүүлсээр гараа өвөр дээрээ авлаа.
Залуугын нүд шууд л Мариагын гарыг даган харж царай нь хувьсхын ёожтой инээж өөрийг нь мөн адил харах охиныг анзаарсангүй. Юпкаа дээш нь зөөлнөөр гулгуулан залуу ч хойшоо суун гараа ширээн дээр тавин нүд нь гялалзана.

<2> Энигма /KTH/ ДууссанWhere stories live. Discover now