19

1K 112 17
                                    

Зохиолч талаас

Анир чимээгүй.... Цайны газрын бүх хүмүүс хаалгаар дайрч орж ирсэн хувцастангуудруу харна. Том булчинлаг биетэй, харц нь ширүүн яг л Мариагын орооцолддог хүмүүс.

Тэхён байдлыг ажиглан нэг л эвгүй оргиод явчихав. Тэр хажуудаа суух охиныг хараад улам л алмайрч орхино. Мариа юу ч болоогүй юм шиг хоолоо идэж байх нь тэр. Нэг бодлын энгийн үзэгдэл шиг...

Хар хувцастанууд хэсэг хүүхдүүдийг гүйлгэж харж байгаад голд нь зогсох том биетэй нь чангаар инээн "Мариа гэгч нь хаана байна гараад ир" гэж бараг орилох шахам хэлэн ойр байх сандалаа өшиглөлөө.

Хажуу хавиар нь сууж байсан сурагчид цочин холдож бүгд охин руу айсан бас уурласан харцаар харна. Тэхён болон хөвгүүд мөн Мариа руу харан охин нэг гүнзгий амьсгаа авснаа нүдээ аниад "Энэ муу г*л*гнүүд" гэж шивнээд халбагаа тавин урагшаа харан суулаа.

Том биетэй эр анзаарсан бололтой жихүүдэс хүргэм жуумалзаад зөөлөн зөөлнөөр яг л араатан идшээ гэтэж байгаа мэт алхална. Гэхдээ тэр энд хэн нь араатан гэдгийг хараахан ойлгоогүй байсныг хэлэх нь зүйтэн байх.

Хөвгүүдийн ширээны араас эь очсон болохоор Мариагын зөвхөн нуруу хар үс нь л харагдана. Тэхён өөрийн эрхгүй босон Мариагын урд зогслоо. "Та нар хэн бэ?" гэж хоолойгоо чичрүүлэхгүйг хичээн хэлнэ.

"Ямар зоригтой бяцхан хүү вэ? Хараа миний өөдөөс эгцлэн зогсож байна" гээд дахин чангаар инээн хоорондоо шивнэлдэж байсан хүүхдүүдийг чимээгүй болгоод авав.

"Мариагаар яах гээд байгаа юм?" Тэхёны уур хүрч өөрийн эрхгүй цохиод авмаар санагдав ч дийлэхгүйгээ мэдэн гараа зангидан зогсоно.

Нөгөө эр улам эгцлэн ирээд  бараг нүүр тулах шахаад "Чи энэ я*хан чинь манай хадагтайтай чухал ажилтай болохоор чи замаас зайлаад өгөхгүй юу? Эсвэл би зайлуулж болно" гэж хэлэн саяхан татсан тамхины үнэр сэнх хийгээд Тэхён улам л дор байдалд орох нь тэр.

Хэдэн секунд чимээгүй зогсож байснаа эрийн тэвчээр алдагдсан бололтой гадаадаар хараал хэлээд Тэхёныг заамдан аваад газар түлхэж орхив. Тэхён унахдаа толгойгоо ширээний эрмэг дээр цохиход Мариагын гар нь татганан ирлээ.

Хөвгүүд год хийн босон найзаа босгоход Тэхёны толгойноос цус гаран царай нэг л цохигоод явчихав.

Мариа Тэхёныг нүднийхаа булангаар нэг харсан нь түүний доторх араатныг бүрэн сэрээсэн юм. /Одоо тэдний төлөө зальбирцгаая/

<2> Энигма /KTH/ Дууссанحيث تعيش القصص. اكتشف الآن