5

1.2K 121 1
                                    

Тэхён талаас

Ангид орж ирэхэд Мариа аль хэдийнээ ирчихсэн цүнхээ дэрлэн хэвтэж байлаа. Ангийн хүүхдүүд түүнрүү харан шивнэлдэж, охидууд хялам хийн харна. Юу болсон юм бол.

Банди нарыг зоддог өдрөөс хойш хэд хоног өнгөрсөн ч одоо хүртэл тэрийг ярисаар байгаа юм байхдаа. "Юу болсон юм бол?" гэж Жонгүг асуун зогсоход би толгой сэгсрэн Мариа руу гайхан харна. Хамгийн ойр байсан нэг охиноос юу болсон талаар асуутал тэр охин хэсэг гацаж байхад хажуу охин нь "Мариагын зодсон хэд өчигдөр бөөнөөрөө гудамжинд үхсэн олдсон гэсэн. Хүүхдүүд Мариа алсан гэж ярьж байгаа" гэж хэлэн надруу ойртлоо.

Үхсээн?

Бүгдээрээ юу?

"Яг бүгд үү? Хамт байсан банди нар бүгдээрээ юу?" гэж дахин асуухад тэр нүдээ том болгон харж гараараа хөхөө шахан толгой дохиод "Тиймээ, аймшигтай байгаа биз" гээд гар барих гэхэд нь гараа татаад баярлалаа гэж хэлчихээд бушуухан суудал дээрээ суулаа.

Мариа яг л хэвээрээ харагдах юм. Нүүр нь чулуу мэт, үг ч дуугарахгүй. Би бараг түүнийг ярьж байхыг нь сонсоогүй. Тэр хэлгүй юм болуу?

Хичээл дунд Мариаг бодсоор байгаад таарч цайны цаг ч хурдан өнгөрөн хичээл дуусав.

Гэнэт захирал орж ирэн бид хэдийг нэг гүйлгэж харчихаад Мариаг дуудан дагуулан явлаа. Түүнийг гарсны дараа анги бас л шуугилдан хов жив дуулдана.

"Чи итгэж байна уу? Мариа нэрээ алцан юм болуу?" Жонгүг асуун хажууд ирж бид хоёр ангиас гаран нөгөө хэдтэй уулзлаа. "Мариа хүн алах охин бишээ" гэж хэлэхэд Юнги "Чи яаж мэдэж байгаа юм, хэдхэн хоног хамт сурчихаад бараг юу ч дуугардаггүй охинд итгэж байгаа юм уу?" гэж уурлах шахам ярихад Хусог Юнгиг татан тайвшруулна.

Маргааш ч хурдан болж өнөөх цуурхал ид тарж байв. Багш нар хүртэл шивнэлдэж байх нь тэр. Эхний цагын хичээл орж байхад Захирал дахин нэг цагдаатай орж ирээв.

"Сайн байцгаануу хүүхдүүдээ, саяхан манай сургуульд маш эмгэнэлтэй зүйл тохиолдсоныг та нар бүгд мэдэж байгаа байх. Гэхдээ зарим зүйлд залруулга хийхээр өнөөдөр энэ хэргийг мөрдөж байгаа цагдаа ирлээ" гэж захирал хэлэн цагдаа руу дохин тэр цагдаа ч анги урдаас харан хүчтэй дуугаар

"талигаач хүүхдүүдийг, Мариа Де Лусиано алсан гэх худал мэдүүлэг энэ сургуульд тарсан байна. Уг сурагчын гэр бүлээс гомдол гарган хүний нэр хүндэд халдсан, хүн гүтгэсэн хэргээр хэнийг ч шүүхэд өгөхөд бэлэн байгаагаа мэдэгсэн. Тиймээс та хэдэд анхааруулах хэрэгтэй байх. Энэ хэргийг үйлдсэн хүмүүсийг аль хэдийн барьсан ба Мариа тэр өдөр гэртээ байсан нотлох баримт байгаа. Ийм учир Мариа гэх сураг ч нь энэ хэрэгтэй ямар ч холбоогүй" гэж хэлэхэд анги шивнэлдэн эхлэлээ.

Мариа руу эргэж хартал тэр урвайчихсан гараа зангидаад сууж байх нь тэр. Миний ажигласанаар тэр анхаарлын төвд байх дургүй юм. Төд удалгүй захирал цагдааг дагуулсаар гарч дараачын ангируу орсон байх.

Багш хичээлээ үргэлж лүүлэн зааж сурагчид хагас ухаантай л сууж байв.

Хичээл тарж, сургуулийн гадаа хүүхдүүд овооролдсон байлаа. Бид хэд сонирхон хартал Мариа хар мотоцик асаан хар дуулга өмсөөд хурдлан сургуулийн хашаанаас гарлаа. "Damn.. Мариа бас тэр хар өнгө, үнэн галзуу охин байна. Тэхёнаа чи хөдөлж эхлэхгүй бол манай ангийн бас Юнгигийн ангийн хэдэн хөвгүүд түүнийг найрах талаар ярьж байсан" гэж Жимин хэлэн Мариагын араас харна.

Мариаг тэд эргүүлнэ...санаанд багдаж өгөхгүй юм. "Мариа тэднийг өөртөө нэг метрийн ч зайтай байлгахгүй, харж л байя тэднийг" гэж хэлэн гэнэт өөртөө итгэх итгэл бас өрсөлдөөнд дуртай тал минь мэдрэгдэн инээмсэглэн зогслоо.

"Тэхён ингэж харахаараал нэг зүйл сэтгэчихсэн байдаг, удахгүй манай сургууль ч шинэ халуухан хостой болох нь дээ" Жин хэлж хөвгүүд ч дэмжин орилно. 


---------------------

Тэхён ч том байнаа. Удахгүй нусаа хацартаа наанаа

[]~( ̄▽ ̄)~*

<2> Энигма /KTH/ ДууссанWhere stories live. Discover now