31

808 87 18
                                    

Зохиолч талаас

Мариагын сэтгэлд энэ бүхэн маш  тодхон санагдана. Учир нь саяхан л хамт бэлтгэл хийж, нэг нэгнийгээ өдөн этгээд хэрнээ содон ах дүүгийн харилцаа нь түүнд мэдрэгдсэн. Жозепь Мариа хоёр нэг ч долийн зөрүүгүй зэрэг угсарч дуусан хоёул бие биелүүгээ буу ониллоо. "Сайн байна шүү Мариа, аргагүйл миний дүү мөндөө" гэж хэлэн Жозепь тэр хоёр гараа өргөсөн хэвээр ширээнээс холдлоо. Мариа уураа барьж тэссэнгүйдээ өмнөө байгаа ширээг өшиглөн Жозепийг унагаагаад буугаа буулгалаа.

Гэнэтийн цохиолтонд орсон Жозепь ухас хийн босож нүд нь өмнөө зогсох охиныг цоолох мэт харна. Архихар чимээ түүнээс сонсдон бараг араатан сэрээд ирэвүү л гэлтээ хүмүүс ч энд дурлан хашгичан орилно. Мариа дахин буугаа түүнрүү тулгах гэтэл Жозепь гэндүүлэн дайрч бууг нь унагаахад Мариа ч гэсэн зөрүүлэн гарыг нь цохиод тэдний буу газар дээр холоо шидэгдлээ.

"Гар тулаан юм биздээ, болж байнаа хүрээд ир" Жозепь жуумалзан Мариаг ялна гэдэгтээ хэт итгэлтэй харагдана. "Жозепь түүнийг ялах болов уу?" Жимин санаа зовон Намжүүнаас асуув. Тэр санаа алдаж "Үнэхээр мэдэх юм алга, хэн ч ялж магадгүй" Тэхён үүнийг сонсоод одоол сандарч эхлэлээ. Хэрэв Мариа ялахгүй бол юу болохыг төсөөлөх ч зүрх алга.

Мариа Жозепь хоёр эн тэнцүү үзэлцэж үзэгчид уйдаж эхлэсэн бололтой Жозепьд Мариаг гүйцээ гэж орилолдох нь чангарч эхлэв. Тэр харваас их сульдаж ядарсан харагдана. Харин Мариа зөвхөн амьгаадсан харагдав. Учир нь Мариа хүчээр биш ухаараан түүнийг ядраасан юм, Жозепьруу хүчээр дайрахаас зайлсхийн түүнийг эхлүүлэн цохиулж, харин Мариа цохилтоос нь хөнгхөн бултана. Гэсэн ч Мариа хэд хэдэн газраа хүндхэн цохиулжээ. Түүний зүүн талын мөр хөндүүрлэж мөн баруун хавирга нь үе үе хатгана. Хугарсан байхаас зайлахгүй.

"Ингээд л болоо юу?" Мариа инээмсэглэн хэлэхэд Жозепийн нэг товчлуурыг дарвуу гэлтээ гэнэт Мариаруу дайран торонд шахаж хаанаас нь ч юм жижиг гарын хутга гаргаж ирээд түүнийг хэвлий хэсэгрүү бүллээ. Хүмүүс үүнийг хараад суудлаасаа босон орилолдож эхлэв. Томрон бүлтийсэн алаг нүдээ Мариа алгуурхан хааж амьсгаа нь намдлаа. Хамаг бие нь хүчээ алдан шууд л газар унаад өгөв. Жозепь түүнийг унахад хутгаа Мариад зоолттой чигээр нь үлдээгээд түүний нүүрийг хөлөөрөө нэг эргүүлж үзээд санаа нь амарсан шигээ нүдээ анилаа.

Намжүүн Хусог хоёр аль хэдийнээ босон торлуу галзуу хүн мэт орилон хараан гүйхэд тэнд байсан хамгаалагчид тэднийг барин араас нь Жонгүг Жин Юнги гурав татна.

<2> Энигма /KTH/ ДууссанWhere stories live. Discover now