17

987 103 3
                                    

Мариа талаас

Тэхён найзуудтайгаа бааран дээр сууж байв. Сайн харвал хоёр өндөр нь бүжгийн талбайд. Нөгөө тэнэг тэнэг юм асуугаад байдаг нь тэр хоёрлуугаа харан инээж байх нь. Тэхён голд нь суучихсан хажууд суусан туулайны царайтай бандитай инээлдэнэ.

Энд үхснээ хийж явдаг байнаа.

"Хөөе Тэхён" гэхэд тэд гацаж, сууж байсан хэд бүгд эргэж харлаа. "Чи- чи энд?" гэж намайг мөн биш эсэхийг харна. "харин чи энд юугаа хийж яваа юм. Гэртээ байж байхгүй, энд ямар аюултай болохыг мэдэж байн уу?" гэхэд Жонгүг хажуунаас инээн "Найз охинтой байх гоё юмаа, санаа зовох хүнтэй" гэж сүүлийн хэсгийг чимээгүйхэн өөр тийш харан хэлэв.

"Би-" гээд яг тэнэг зүйл ярих гэж байхад нь болиулан "Чи зүгээр л харь" гээд гарнаас нь атгаад босгох гэтэл тэр гараа татаад "Үгүй ээ, би энд найзуудтайгаа баймаар байна. Чи намайг явуулж чадахгүй" гээд зөрүүдлэн сууж намайг уурлуулахад ганц л хуруу дутуу.
Хэсэг зогсож байснаө гэнэт царай хувираад"Чи надтай бүжиглэвэл би үг дуугүй явлаа" гээд өөдөөс хөмсгөө өргөн харц нь нэг л унтаа. Хөөрхий бараг согтчихсон байна. Энэ зөрүүд амьтныг дээ. За ганц л удаа юмдаа. Тэр маргааш санавал бас сүрдүүлэх юмтай л юм.

"Ганц" гээд зүүсэн зангианаас нь татан бүжгийн талбайд орууллаа. Хагас нүцгэн хүүхнүүд Тэхёныг харан нүдээ ирмэнэ. Энэ Тэхён мэдээж харж л байгаа биз гэж боодон түүнлүү хартал түүний харц миний нүүрийг цоолох мэт. Тэр зөөлхөн инээмсэглээд гараа бэлхүүсээр ороон өөртөө татлаа. Миний гар автоматаар мөрөн дээр нь очин хүзүүг ороож тэо санаа нь амарч байгаа мэт бие нь сулран ирэв.

"Яасан?" гэтэл хариуд нь "Чамайг сая зогсож байхад зөндөө олон эрэгтэй хүмүүс хараад чамайг бараг нүдээрээ нүцэглэж байсан. Би эвгүй болоод тодроос нэг зүйл шатаад, чамайг тэвэрч энгэртээ нааж байж тайвшархаа мэдсэн. Би хардаад байна" гэж жоохон хүүхэд шиг хэлэн намайг эвгүй болгоод авав. Юу вэ энэ хүүхэд чинь. Их согтож дээ.

Намайг хариу дуугарахгүй болохоор "хммм" гээд улам өөртөө татан зогсов. Нүүрээ хүзүүнд наан би ч яг энгэрт нь эвлүүлдэг тоглоом шиг орох нь тэр. Санасныг бодвол бас ч гайгүйл биетэй юм. Бас энэ үнэр нь их гоё юм.

Үнэрийг нь автал түүний цээж чичрэн инээж байгаа бололтой "Гижиг хүрээд байна" гэж нарийхан хоолойгоор хэлэн нэг гар нь толгойн дээр ирэн намайг энгэртээ улам наалаа.

Дулаахан байна.

"Чи их хөөрхөн гэдгээ мэдэх үү?"

Надад хариулах хэрэг байсангүй тэр урьтан "Би чамаас айх ёстой ч яагаад ч тэгэж чадахгүй байна. Харин чамайг нададтай юм дуугарахгүй, надруу нэг нүдээрээ ч харахгүй байхвий гэдгээс би айж байна" гээд хөдөлхөө болин зогслоо.


"Хэе найзууд" гэсэн согтуу хоолой намайг хүнд байдлаас авран нөгөө өндөр хоёр хэлхэлдсээр ирэн би Тэхёнаас салан харав. "Өө яанаа арай тохирохгүй цагт ирчихэв үү?"  гэхэд Тэхён "Тэнэгүүд" гээд урагшаа алхах гэж байгаад нүд нь анилдан унаад өгөв.

Би санаа алдан "Тэхёныг аваад явлаа баяртай" гээд тасарсан хүүхдийг чирсээр гайхүран хоцорсон хэдрүү даллаад хаалгаар гарлаа. Машиндаа суулгаад гэрийнх нь зүг явий гэхээр ийм орой аав ээж нь юу гэж ч бодох билээ.

Утсаа аваад Тэхёны туулайн царайт найзруу залгаад эцэг эхийг нь асуутал тэд аль хэдийн аргалжээ. Их төлөвлөгөөтэй л гарсан байна. Хөдөлгүүрээ асаан хүнгэнтэл хажууд суух Тэхён гонгинон "ммм хэдхэн минут ээжээ" гэж хэлэн толгойгоо наашаа харуулан суув.

Дажгүйл царайтай юм. Охидууд араас нь унаж тусаад байдаг нь учиртайл юм байна. Гэхдээ түүнийг хэр ядаргаатай гэдгийг нь мэдвэлч хэн ч тоохгүй байх.

Би тасарсан Тэхёнтэй хамт явсаар гэрийн гадаа ирээд машинаа зогсоолоо. Хамгаалагч нараар туслуулан түүнийг өөрийнхөө өрөөтэй хамгийн ойр унтлагын өрөөнд орууллаа.

Толгой бөхийн мэндлэх хүмүүсээ явуулаад амандаа үглэн инээх Тэхёнтэй үлдлээ. Санаа алдаад гутал гадуурх хувцасыг нь тайллаа. Би анх удаа эрэгтэй хүний хувцасыг тайлж байна. Энэ муу овоо гар юмдаа, надаар хувцасаа тайлуулдаг. Тэхёныг хараасаар арай хийн хөнжилд нь оруулаад хариугүй явах гэж байхад тэр "Мариа" гэх нь дуулдав.

Гай болж сэрчихсэн юм биш биздээ гэж бодон эргэж хартал яг хэвээрэй "Мариа" гэж дахин дуудан би ойртож харвал тэр дэрээ тэврээд инээчихсэн унтаж байв. "Мариа....хайртай шүү"

Ямар хараал идмэр ньвээ. Миний зүрх яагаад хурдан цохилоод хацар улайгаад байнаа. Би архиндаа яг одоол халуурч байгаа хэрэг. Уусан архи л байх.

Тэр өрөөний хаалгыг зөөлөн хаачихаад шатаж байгаа нүүрээ сэвэн өрөөндөө орлоо. Арайчдээ би өмнө нь ингэж байгаагүй. Хэдхэн хундага даахаа байж байгаа юм биш биздээ. Эсвэл Тэхён.....за үгүйэээ.. Хэзээ ч тийм зүйл болохгүй.

"Мариа" гэх хоолой намайг цочоон гар автоматаар буулуугаа явав. "Хөөе тайван" гэж аавын хоолой харанхуй өрөөнөөс сонсдов.

"Чи хаана байсан юм. Даалгавар аль эрт дууссан гэж Жозепь надад хэлсэн" гэж хэлэн гэрэл асаалаа. Би нүдээ эргэлдүүлэн "Таньд хамаагүй" гээд буугаа тавин зогстол "Надад хамаагүй байвч, тэр хүү надад хамаатай. Чи Тэхёнтэй хамт байсан биздээ" гэж хэлэн надруу нухацтай харна.

Жозепь л хэлээ биз. Маргааш гайгүй сургаад өгөхөө мэднээ.

----------------

Надруу тосго шиднэ гэж сүрдүүлсэн хүмүүст зориулав Ххха

Ойрд ажил хийгээд оруулж чадсангүй. Уучлаарай.....

Тэгээд

2020,08,21 count down ?

<2> Энигма /KTH/ ДууссанWhere stories live. Discover now