2

1.6K 140 1
                                    

Тэхён талаас

Энэ Жимин хаччихваа, дандаа цагаасаа хоцрох юм. Жижиг кафен гадаа зогсоод хүлээж байх хооронд болдог зүйл болдгоороол болох юм. Хэд хэдэн охин ирж дугаар асууна, зарим нь юу юугүй л өвөртөө оруулчихгаад дайрна. Залхаж байна.

"ТЭХЁНАА" Жимин орилон ирж намайг тэврэхдээ бараг хамт аваад унагаацангүй. "Тэнэг амьтан, цагтаа ирж байгаа ч чамаас болоод хоцрох шахлаа" гэхэд Жимин хажууд малийж ирээд "Яасан дахиад л охидууд хоргоогоод байна уу?" гэж ёожтой царайлна.

"Чи ч азтай юмаа, охидууд ухаанаа алдтал чиний араас гүйдэг, харин намайг хар, хажуу хашааны нохойч тоохгүй" гэж ирэн уруулаа цорвойлгон ахлана. Энэ ямар худлаа ярьдаг гар вээ?

"За чи болиоорой, Түрүү жил дээд ангийн эгч нар чиний араас гүйлдээд бөөн юм болоо биздээ, бас болоогүйээ, хажуу сургуулийн охидууд хүртэл ирдэг. Банди нар хүртэл чамаас болж хүйсийнхээ чиг хандлагаа өөрчилж байна. Ингэчээд чи худлаа яриарай"

Жимин чанга чанга инээн бие надруу шидээд "За за болий, тэр уурлаж байгааг нь хараа" гэж намайг шоолон явтал нөгөө хэд ч сургуулийн гадаа харагдлаа.

"Хурдалаарай хонх дуугарлаа" Намжүүн орилон Жимин бид хоёр тэдний араас гүйлээ. Анги руугаа уралдан гүйж багштай зэрэгцэн оров. Жонгүг бид хоёр амьсгаадсаар нүүр дүүрэн инээмсэглэлтэй ширээн дээрээ суулаа.

Ангийнхан бид хоёрыг хэсэг ажиглан харснаа хойшоо харлав. Гайхан арагшаа хартал нэг хар хувцастай хүн гараа дэрлэн доошоо харан ширээн дээр хэвтэж байв. Шинэ хүүхэд юм байхдаа?

"Сайн байцгаануу хүүхдүүдээ?" багш хэлэн түүний нүд нөгөө хүн дээр буулаа. "Шинэ хүүхэд ирсэн бололтой, наашаа гараад ир, Өөрийгөө танилцуулаарай" гэж хэлэхэд тэр хүүхэд хэсэг сууснаа босон малгайтай цамцаа хойшоо болголгүй нүдээ нухлалаа.

Тэр босон урагш ахлан ангируу харан зогсоно. Царай нь харагдахгүй болохоор багш малгайг нь хойшоо болгоход хүүхдүүд бүгд уулга алдан шуугилдаж эхлэлээ.

Охин хүүхэд байна. Нүүр нь жоохон шалбарчихсан, бараг л зодолдож байгаад ирсэн юм шиг.

Тэр доошоо харж их уйдсан байдалтай зогсоно. Бараг энд хүчээр ирчихсэн юм шиг.

Тэр охин үг дуугарахгүй болохоор багш санаа алдан "Түүний нэрийг Мариа Де Лусиано гэдэг, Латинаас шилжин ирсэн тэгээд тусалж дэмжиж байгаарай" гэж хэлэхэд миний бүх анхаарал энэ охин дээр байсан юм.

Доошоо харж гараа халаасандаа хийсэн болохоор царайг нь дахин бүтэн харж чадахгүй нь. Бас багш өөрийг нь танилцуулж эхлэхэд тэр нүдээ эргэлдүүлсэн гэдэгт итгэлтэй байна. Их л муу хүмүүжилтэй охин бололтой.

Мариа суудал руугаа явахад ангийн дүрсгүй хэдэн банди нар тээгэлдүүлж унагаах гэж хөлөө тавьж байхад нь нөгөө охин хөлөн дээр нь гишгээд өнгөрөв. Миний инээд хүрч бас бусад хүүхдүүд ч инээлдэн харин хөлөө гишгүүлсэн банди ёоолон хөлөө барин суула.

Муу хүмүүжилтэй ч гэсэн их сонирхолтой санагдаж байна.

Хичээл эд дундаа явж байхад хүүхдүүдийн анхаарал охин дээр, би ч гэсэн хааяа арагшаа хальт харахад тэр гараа ширээн дээр хумихаад суучихсан, хөмсгөө зангидаад байж байв. Багш хэд хэдэн удаа хүүхдүүдийн анхаарлыг татах гэж хичээсэн ч тэд тоолгүй охин руу  л харцгаана.

Урагшаа хараад сууж байтал гэнэт араас нэг хүн ширээгээ цохин багшын хүртэл анхаарлыг татлаа. Бүгд түүглүү харахад Мариа ангийн бүх хүүхэдрүү мөс шиг хүйтэн нүдээр муухай харан нэг гараа зангидан нөгөө гараа самбарлуу заагаад дэвтрээ нээн хөмсгөө зангидсан хэвээрэй бичиж эхлэлээ.

Багшын санаа амарсан байдалтай харагдаж хүүхдүүд айсандаа бүгд урагшаа харна. Жонгүг хүртэл айсан байдалтай харагдаж самбар дээрх зүйлийг эргэж харалгүй хуулав.

яагаад ч юм түүний нэг зүйл намайг татах шиг. Хав хар малгайтай цамцтай, үсээ ардаа сул боосон бололтой нэлээн хэдэн үс нүүрийг нь халхалсан байдалтай, хамаг нүүр нь үрчичихсэн бас шархтай.

Түүний царай Латин хүн шиг харагдахгүй харин Ази талдаа харагдана. Магадгүй тэр Солонгос эцэг эхтэй байх.

Түүнийг ажиглаж байтал намайг анзааран надруу гэнэт ширүүн харж, цочоов. Би юу хийхээ мэдэхгүй бас түүний энэ ширүүн харцнаас ч салж чадахгүй арай хийн өдөөс нь инээмсэглэтэл тэр улам ярвайгаад нүдээ ч цавчилгүй самбарлуу харлаа.

Сая яг юу болсон бэ? Тэр намайг тоосонгүй юу? Надруу бүүр муухай харсан.

Гэхдээ улам л сонирхолтой болж байна.

<2> Энигма /KTH/ ДууссанWhere stories live. Discover now