26

906 94 5
                                    

Зохиолч талаас

Амралтын өдөр бүгд Мариагынд цуглажээ. Охин өрөөнөөсөө гарч ирээгүй болохоор хөвгүүд Жозепьтой хамт том өрөөнд юм ярин сууцгаана.

"Тэгээд энэ Ангын өдөр чинь тийм хэцүү зүйл байдаг юмуу?" Жимин асуун Жозепь санаа алдана. "Мариагын хувьд анх удаа очиж байгаа. Өмнө нь тэр өдөр их таагүй зүйл болж байсан болохоор Мариа нэг их очих дуртай биш гэхдээ энэ удаад өөр. Тэр удахгүй энэ бүлэглэлийг өв залгамжлан авах гэж байгаа" гэж нэг л бодолд автсан хэлнэ. Тэхён улам чих тавин сонирхож байгаа нь илт.

"Мариад гэхдээ хүн ч битгий хэл сүнс ч ойртож чаддагүйшүүдээ. Түүнийг тэр өдөр дуудсан хүн үхлээ л дуудаж байгаатай адилхан юм бишүү" Жонгүг хэлж Мариагаар бахархасан царайтай харагдана. Жозепь толгой сэгсрэн "Үгүйдээ та нар мэдэхгүй байна. Энийг хэлж болох үгүйгээ мэдэхгүй байгаа ч их олон жилийн өмнө манай бүлгэм дуудагдаж байсан юм" гэж хэлэн суудлаа налан сууж чухал царайллаа.

"Манай бүлгэм ялагдаж нэр хүнд эрх мэдэл гээд бүх зүйлээ алдсан. Гэхдээ Мариа биднийг аварсан" Жозепь нэг л учир битүүлэг зүйл хэлнэ. "Яг яаж? Олон жилийн өмнө гэхээр чинь Мариа их жоохон охин байсан гэсэн үн биздээ?" Тэхён Мариагаас сонсож чадахгүй гэдгээ мэдэж байсан болохоор лавшруулан асууна.

"Биднийг оролдсон хүн бүрийн толгойг би авсан" гэж араас нь Мариагын хүйтэн хоолой сонсдоно. "Яг л ангаа хайж байгаа араатан шиг би бүгдийг нь агнасан, нэг ч хүн үлдээгүй, нэг ч хүн" гэж хэлэн Тэхёны хажуу зогсож мөрөн дээр нь гараа тавьлаа. Мариад үүнийг ярихад их хэцүү байсан юм. Тэхён үүнийг мэдэрч гаран дээр нь гараа тавьж түүнийг татан хажуудаа суулгаж чихэнд нь "Чи хүсээгүй бол ярих хэрэггүй" гэж хэллээ.

Мариа үргэлжлүүлэн "Тэр үед би дөнгөж 10 настай жоохон охин байсан" бүгд чимээгүй сууж охин яриагаа үргэлжлүүлнэ. "Манай аав ялагдаж бид хамаг эрх мэдлээ алдаад байсан үе. Тэд нэг шөнө манайхруу дайрч орж ирэн биднийг гэр бүлээр минь барьж сандал дээр хүлж суулгасан. Тэо үед Аавын хамгийн эрхэм нандин зүйл ээж маань байсан юм." Мариагын бие чичрэх нь мэдрэгдэн Тэхён гарыг нь атган хажуудаа наалаа.

"Тэд аав бид хоёрын нүдэн дээр ээжийг зовоож, бүгд нэг нэгээрээ түүнд хүч хэрэглэн дээр нь гарсан.... Ээж хэдий намайг нүдээ ань гэж байсан болов ч новшнууд надад хүчээр харуулсан. Ээжийг минь яаж зовж өвдөж байсныг. Яаж тусламж гуйн хашхиран уйлж байсныг. Түүнийг сүүлийн амьсгаагаа гаргахад надруу харж байсан тэр харцыг. Тэд түүнийг үхтэл нь зодож хүч*н*сэн" гэж хоолой нь зангиран хэллээ.

<2> Энигма /KTH/ ДууссанOù les histoires vivent. Découvrez maintenant