27

901 92 10
                                    

Тэхён талаас

Мариагын хэлсэнээр нэгдэхь өдөр Жозепь ирэн биднийг тансаг зэрэглэлийн дэлгүүр дагуулан явсан юм. Тэр надад хар карт өгснөө "Мариа чамайг дор хаяж 15 тор юм авахгүй бол буцаж ирээд 30 торыг авч өгнө гэсэн" гээд намайг хөвгүүдтэй үлдээсэн. Би ч өөртөө юм авахыг хүссэнгүй, Харин Мариад арай гэгээлэг хувцас бас гутал цүнх авсан. Мариагын хувцасны шүүгээ тэр чигээрээ оршуулганы хувцасны цуглуулга л гэсэн үг.

"Маргааш Мариа ирлээ шүүдээ юу бодож байна" гэж Жин асуун хажууд суулаа. Бараг долоо хоног өмсөх гэж байгаа хоолойтой цамцаа засан "Мэдэх ч юм алга, хөөрхий тэр Сүжинийг л өрөвдөж байна" хэдэн хоног Мариаг байхгүйг ашиглан араас гүйгээд байгаа. Би хэдий хэлсэн ч тэр намайг тоолгүй зүүгдээд байх юм, өмнөөс нь санаа зовж байна.

"Дахиад охидын зодоон үзэх болж байгаа юм биш биздээ" гэж Хусог хэлэн хоолоо иднэ. "Гэхдээ бас л ширүүн зодсоон, хогын саванд хийдэг нь л гоё" гэж Жонгүг хэлэн Мариаг энд нэг шүтчихсэн хүн байна.

"Ангын өдөр ойртож байна бараг бүх мафийн толгойлогч нар солонгост ирчихсэн байгаа" гэж Намжүүн хэлж уур амьсгалыг нэг л айдастай болгоод ирэв. "Мэдрэмжгүй тэнэг толгой хоол идэж байхад битгий ийм юм ярь" гэж Жин хэлэн Намжүүныг халбагаараа духан дундуур нь цохино. Хөвгүүд ч инээлдэн духаа илэх Намжүүныг шоолно.

"Тэхёнаа"  хачин хоолой сонсдож бүгд санаа алдан залхсан царайтай сууж Жонгүг " Энэ л дутаж гэнэ дээ" гээд чихэвчээ гаргаж ирэн чихэндээ хийв. Сүжин шинэ найзуудтайгаа ирэн хажууд зогсоод мөрөн дээр гараа тавихад миний бие бараг л автоматаар гарыг нь цохин буулгаад "Хол байгаач дээ" гэж хэлэн өөдөөс нь муухай харлаа. Миний тэвчээр алдагдаж байна. Төд удалгүй намайг хүлээсэн юм шиг, өндийхөн бараг бүгд зэрэг шахан ухасхийн бослоо.

Бид хоолоо хаман Сүжиний хажуугаар гарахад Жонгүг түүнийг мөрлөн гарлаа. "Хөөе" гэж тэр хэлсэн ч Жонгүг эргэж харан худлаа уулга алдан "Яаанаа би хогын саванд хүрчихлээ" гээд мөрөө гөвөн цайны газар бараг тэр чигээрээ инээлээ. Жонгүг ч Мариагаас их юм сурч байнаа.

Хичээд дуусан бөөнөөрөө сургуулийн хаалгаар гарч байтал араас нэг зүйл зүүгдээд авав. "Тэхёнаа өнөөдөр хамт парк орох уу?" гэж хэлэн гарнаас зуураад авахад уур тэрс гээд л хүрэх нь тэр. Гараа татаж аван түлхээд "Зайлаад өгөөч" гээд чангахан хэлэв. Хажуу хавиар явж байсан хүүхдүүд шивнэлдэн ярьж Сүжин харин ууралсандаа улайгаад "Чи яачихаад байгаа юм. Тэр тэнэг гажиг охиноос болсон уу.. Тэр солиотой амьтны юу нь тийм гоё байна. Тэр надаас юугаараа илүү юм" гэж Сүжин хашхиран хэлж хөлөө дэвслэнэ.

<2> Энигма /KTH/ ДууссанWhere stories live. Discover now