7

1.3K 127 15
                                    

Зохиолч талаас

Мариаг яриулж чадсан Тэхён маргааш хөл нь газар хүрэхгүй хичээлдээ яаран ирнэ. Өөрөөрөөн бахархах сэтгэл төрөх ч Мариа түүнийг нэг нүдээрээ ч тоохгүй байгаад битүүхэн гомдоно.

"Мариа ярилаа гээд юу ч өөрчлөгдөхгүйшдээ" Жимин өчигдрөөс хойш найзаа тайвшруулах гэж үйлээ үзсэн. Өнөөдөр ч мөн адил ялгаагүй бололтой.

"Мариа яринаа гэдэг чинь надад боломж байгаа гэсэн үг" гээд сургуулийн кордориор инээмсэглэн явж зарим хөвгүүд түүнийг энэ аз жаргалтай байгаа байтал атаархан муухай харна. Тэхён анзаарч ёожтой инээгээд "Мариа минийх болох болно, харж байгаарай" гэж чанга хэлэн тэрүүхэн тэндээ хүүхдүүдийн хэл амны бай боллоо.

Ангид яаран орж ирэхэд Мариа байхгүй, суудал нь хоосон гэхдээ нэг зүйл Тэхёны нүдэнд туслаа. Мариагын ширээ харахын эцэсгүй аймаар болчихсон бас сандал нь эвдэрчихсэн харагдав.

Жонгүг ойртон хараад санаа алдан "Хэн нь ингэж үзсэн драмагаа бодит амьдралтайгаа холиод байдаг байна. Ямар жоохон хүүхэд байгаа биш. Бүүр өрөвдчихлөө" гээд суудалдаа суув.

Тэхён ширээлүү муухай харан дээр байгаа зүйлсийг уншахыг ч хүссэнгүй. Анги чив чимээгүй, Тэхёны хийх үйлдлийг ажиглана. Мариа энэ заваарсан ширээгээ хараад уурлахгүй бүүр тоох ч гүй гэдгийг Тэхён сайн мэдэж байсан ч үүнийг хийсэн тэр ахархан бодолтой амьтныг өрөвдөж байсан юм.

Хичээл эд дундаа явж байтал Мариа хаалгаар орж ирнэ. Багш ч тоохгүй суулган хичээлээ үргэлжлүүллээ. Хүүхдүүд Мариаг ажиглан харж ямар нэгэн зүйл хүлээнэ. Гэвч Мариа ширээгээ нэг харчихаад жуумалзан инээмсэглэж сандлаа харин ангийн буланд тавьчихав.

Охин гараа өргөн багшаас асуулаа "Багшаа, миний сандал эвдэрчихсэн байна, танийхыг авч болох уу?" гэхэд хүүхдүүд уулга алдан шивнэлдэх нь сонсдон багш ч уурлах нь тэр.

Багш нь яг үг хэлэх гэж байхад охин урьдаж "Хэрэв би доошоо агуулахруу бууж сандал авчирхаар явбал их удна бас эргэж ирэх нь юу л бол. Харин та суудаггүй сандлаа өгвөл би ч алга болохгүй та ч хурдан хичээлээ зааж дуусгана" гэж хэлэн багшруугаа өнөөх мөсөн харцаараа харна.

Хүүхдүүд энд тэндээс шивнэлдэж охины ямар бүдүүлэг байгааг гайхавч Тэхён харин Мариагын энэ аашд улам татагдав. Тэр үнэнээр нь л хэлсэн, хэрэв мариаг гаргавал тэр буцаж хичээлдэээ ирэхгүй, багш ч түүний хэлснээр нэг ч удаа сандал дээрээ суудаггүй хичээлээ загаадл гардаг.

<2> Энигма /KTH/ ДууссанWhere stories live. Discover now