10

1.1K 120 11
                                    

Жоохон догдлоод дараачийн хэсгээ оруулчихлаа. Тэссэнгүйээ Та хэдэд чадах ядахаараал гоё юм уншуулах гээд хичээж л явна. Тандалт эдр хая2 Хэдүүлээл гоё байя хха - mama


Мариа талаас

Хонх дуугаран ангиас гарж явтал хүүхдүүд дүнгийн самбарлуу гүйлдэнэ. Энэ дүн гээч нь тийм их хамаатай юм байхдаа? Бүүр сонирхол татчихлаа.

Овоорсон хүүхдүүдийн ард зогстол нэг нь ч намайг анзаарахгүй бие биенийгээ түлхэлцэн зогсоно. Ямар өвчтэй гарууд вэ? Эндээс зүгээр л харагдаж байна.

Шугам татсан уртаас урт жагсаалтыг хартал миний нэр эхэнд нь байж байх нь тэр. Сонирхолтойл юм. Доошоо гүйлгэн хартал нөгөө нойтон хамуу бандь чинь гуравт байв. Бас толгойтой л юм.

Хоёрт жагссан хүүхэд Дун Маль Сү, олон үгтэй ангийн дарга. Миний доор ордог заяатай л юм байна. Тэгснээ өөдөөс олон долойн юм ярина бас.

"Хараа, Маль Сү хоёрт орчихож. Анх удаа ингэж байна" "Мариа нэг т байна шдээ. Байж боломгүй юм." "Мариа багш нарт хахууль өгсөн гэж сонссон" "Тэр хичээлдээ суудаг байсан юмуу?" "Тийм танхай охин сургуулийн шилдэг сурагч болно гэдэг санаанд багтмааргүй юм"

Бла бла бла... дахиад л хов жив, залхаж байна. Гараа хумхин хана налаад зогсож байхад амаа мэдэхгүй ярьж байсан хүүхдүүд намайг анзааран нүдэнд нь айдас хурав. Өрөвдөлтэй юм бэ. Нүүрэндээ ирээд хэлж чадахгүй байж

Энэ хэдэд үрэх цаг зав алга. Тэд хэсэг харж зогсож байснаа намайг хөдлөхөд аргашаа болж зарим нь ангируугаа орлоо.

Бараг хоосон сургуудийн кордориор локер луугаа явж байтал нэг зүйл анхаарал татав. Хажууханд байгаа цонхоор сургуулийн арын хашаа харагддаг. Сургууль ардаа хуучны эзэнгүй барилгатай болохоор хүүхдүүд явах дургүй. Гэтэл тэнд нэг хар машин зогсож байх юм.

Хачин л юмдаа?

Ойртоод хартал шил нь хамгаалалттай бас дотор нь хүн байгаа бололтой. Муу совин татаат явчихлаа.

Цонхны хажуу хана налан цонхоор цухуйн хартал нөгөө этгээд машинаас хоёр том эр буух нь тэр. Одоо бас ямар чөтгөр нь вэ? Ганц өдөр тайван баймаар байна.

Цүнхээ ухан толь гаргаж ирээд нөгөө хоёр эрийг тусгаж хартал хажуу халаасанд нь буу. Ямартай ч цагдаа лав биш тэгэхлээр манайхан гэсэн үг. Энд юугаа хийж явдаг байна.

<2> Энигма /KTH/ ДууссанWhere stories live. Discover now