25

974 103 6
                                    

Тэхён талаас

Мариа Юнги ахад буу тулгана гэж бодож ч байсангүй. Гэхдээ түүнийг гэмтээж чадахгүй гэдгийг мэдэж байсан. Ах нар бүгд гэртээ харьцгаасан би ч гэсэн Мариатай хамт харьж байна.

"Тэнд харуул зогссон байгаа, өглөө бүр чамайг авахаар ирэх болно залгахаар гарч ирээрэй" гээд машин гэрийн гадаа зогслоо. Мариа нэг сонин сонсогдоод байна магадгүй Юнги ах түүний уурыг одоо болтол хүргэж байгаа байх.

"Мариа чи зүгээр үү?" гэж асуухад тэр санаа алдан намайг асуухыг хүлээж байсан мэт хамаг бие нь сулран машины хаалга онгойлон хаалгаар гарлаа. Би ч араас нь гарч явтал тэр гэрийн ойролцоо байх саравчруу явна.

Мариа хэсэг саравчин дотор зогсож байснаа, надруу эргэн харж , толгой нь гудайсан харагдана. Түүнийг анх удаа ийм сул дорой байдалтай харж байна. Харахад эвгүй ч гэсэн энэ байдал түүнийг зүрх сэтгэлтэй хүн шиг харагдуулах юм. Мариа бол нуруун дээрээ хэтэрхий их ачаа үүрсэн ганцаардал охин. Одоо биднийг хүртэл хамгаалах хэрэгтэй болсон.

"Мариа.." тэр намайг чимээгүй бол гэж байгаа мэт гараа өргөн би ч шүд зуун түүнийг ажиглана. Би ямар нэг зүйл хийх хэрэгтэй, тэгэхгүй бол түүнийг яг алдах гээд байгаа мэт санагдаж байна.

Гэнэт зориг орон түүнрүү ойртоод суларч бөхийсөн биеийг нь энгэртээ наалаа. Энэ мэдрэмж, нэг л онцгой. Түүнийг тэврэх бүрт миний дотор зөөлрөн одоо нэг юм амьсгаа авах шиг. Тэр хэдий бусад охидыг бодвол өндөр ч гэсэн надаас намхан, түүний жижигхэн нүр миний хүзүү хэсэгт яг л эвлүүлдэг тоглоом шиг таардаг.

Энэ удаад ч гэсэн тэр намайг түлхэлгүй улам өөртөө наан, хоёр гараа хүзүүгээр орооно. Төд удалгүй түүний бие чичрэх шиг болж, зөөлхөн мэхшин уйлах сонсодлоо. Түүний уйлахыг анх удаа слнслж байна.Хэдий зэвдэг сэтгэлтэй байдаг ч тэр ч гэсэн хүн уйлах хэрэгтэй.

"Шш.. тайван, уйлмаар байвар хүссэнээрээ уйл, гаргаж чадах чинээгээрээ гарга. Би энд чамайг ертөнцөөс нуух болно" гэж элдэв бусын үг шивнэж Мариа ч улам чанга уйлна. Тэр хүнд гомдсондоо уйлаагүй Харин түүний амьдрал хэтэрхий новшын болохоор уйлж байгаа байх.

Бид хэсэгзогсож удалгүй Мариа ч тайвшран, би хоёр хажуу тийш алгуурхан хөдлөнө. Мариа гараа татан доошоо харсан хэвээрэй. Хоёр гараараа хацрыг нь атган өөрлүүгээ харуулахад би өөрөө уйлчих шахлаа. Тэрний мэдэрч байгаа энэ шаналал, ганцаардал, хэтэрхий их үүрэг хариуцлага, бараг бүгд нүдэнд нь ил байсан юм.

<2> Энигма /KTH/ ДууссанWhere stories live. Discover now