part 24

1.7K 168 10
                                    

Тэхён:миний дэргэд үлдэх үү? гэж хэлэн миний гарыг зөөлөн илнэ. Миний нүд аль хэдийнээ нулимсаар дүүрэн:тэгэхдээ...тэгэхдээ би чиний бодож байгаа шиг- Тэхёны уруул миний уруулыг бүчин аван түүний гар хацар дээр минь ирэн илнэ.

Тэр зөөлнөөр үнсэн үнсэлтээ салган:хайртай...чамд хайртай байхад бүх зүйл зүгээр...ойлгож байна уу? Миний дэргэд бай...ахиж холдмооргүй байна гэж хэлэн чангаар тэврэн авав.

Би түүнийг зөрүүлэн тэврэв. Би одоо үнэхээр баяртай байлаа. Яг үнэндээ надад ийм л хүн дутагдаад байсан юм шиг...

Бүх зүйл бүтэж айж байсан айдас ч арилсан учир амар тайван тзүний дэргэд унтана. Би түүнээс холдмооргүй байсан болохоор түүнтэй улам наалдана.

Тэхён: Арёние ийм эрх байсан хэрэг үү?

Би нүдээ нээн: эрх бишээ...зүгээр л...зүгээр л холдсон хугацаагаа нөхөж наалдаж байна гэж хэлэн түүний хүзүүнд наалдвал тэр инээн:анх чамайг хараад надад яагаад ч юм. Сонирхол төрсөн...дараа нь чамтай харьцаж үзэхэд ямар ааш муутай охин бэ? гэж бодсон ч тэгж бодсоор чамд нэг л мэдэхэд дурласан байсан гэж хэлэн инээвэл би ч бас даган инээнэ.

Тэхён:чи намайг юу гэж бодсон?

Би:чамайг анхнаасаа гаж донтон гэж бодсоор...миний бодол бага багаар өөрчлөгдөн чамд дурласан гэж хэлэн түүн лүү харан уруул дээр нь үнсвэл Тэхён үнсэлтээ гүнзгийрүүлэх ч хэтрүүлсэнгүй.

Энэ нь ч надад таалагдана. Бид 2 босон өдрийн цай ч бид 2ын хувьд өглөөний цайгаа ууна. Тэгэхдээ надад нэг юм л дутагдаад байлаа.

Өглөөнөөс хойш л бие минь нэг юм нэхээд байх шиг...

Бид 2 кино үзэн сууж байтал гэнэт утас дугаран харвал ээж байх ба би авахгүй дууг нь хаан тавьбал Тэхён анзааран:яагаад ээжийнхээ дуудлагыг авахгүй байгаа юм?

Би:яг үнэндээ ээжтэй ярих зориг алга гэж хэлэн доош харвал Тэхён хацарнаас барин өөр лүүгээ харуулан:ээжтэйгээ ярихгүй бол ээж чинь чамд санаа зовж байгаа гэж хэлэхэд нь утсаа гаргаж ирвэл яг залгаж таарав. 

Би аван: байна уу?

Ээж:байна хаана байгаа юм?

Би:найзындаа

Ээж: Жэсси чамайг эр дагаад явсан гэж хэлээд байх юм. Юу гэсэн үг вэ? Энэ үнэн үү? гэхэд дотроо Жэссиг харааж байлаа.

Би:эр дагаад явсан гэж... тиймээ би эр дагаад явсан тийм буруу зүйл үү? Бас тэр зүгээр ч нэг эр биш таныг намайг анзаарахгүй хөсөр хаясан үед тэр миний дэргэд байсан юм. Бас наа гэрээсээ эгчийгээ болон охиныг нь явуулсаныхаа дараа надтай холбогдоорой гэж хэлэн утсаа таслав.

'Don't Touch Me'[ ✔✅]Where stories live. Discover now