part 20

1.7K 153 7
                                    

Түүний хажуугаар салгалсан хөлөө нууж ядан яг л өмнөх шигээ хүйтэн харцаар эгц урагшаа харан өөртөө итгэлтэй гэгч чинь түүний хажуугаар зөрөхдөө би хичнээн их сандарч бас өөрийгөө хэр их хүчилснээ мэдэхгүй байна.

Тэрний наашаа хэрхэн ширтэж байгаа нь миний сонирхол татаж нүд минь түүн лүү гүймээр байв ч одоогийн би бол өмнөх хүйтэн хөндий Арён түүний дэргэд сул дорой болдог Арёнаас өөр байх ёстой.

Би булан эргэн эргэтэлээ би тийм байдалтайгаар явахдаа би бараг үхэж байсан хэдэн км гүйж байгаа хүн шиг хөл минь цуцаж байгаа мэдрэмж төрөн амьсгал давчдан өөрийн эрхгүй бүх зүйл минь сулран унах гэж байгаа юм шиг санагдан булан эргээд л бүх зүйлээ сул тавин газар хөл сулран унана.

Дараа нь гүнзгий амьсгаа аван буцан арай гэж босон булангаар хальт шагайвал тэр аль хэдийнээ явсан байх ба түүний гэсэн ул мөр ор мөргүй алга болжээ. Би сая юуний төлөө тэгж их хичээсэн юм бол мэдэхгүй юмдаа...бардам зангаа авч үлдэхийн төлөө юм болов уу?

Гэр лүүгээ хэр удаан алхаснаа мэдэхгүй ч одоо миний хөл минь үнэхээр аймшигтай өвдөж байна. Гэртээ орохоосоо өмнө гудамжны үзүүрийн сандал дээр ганцаар суун тамхиа гаргаж ирэн татна. Яг үнэндээ тамхи гэдэг зүйл миний өдөр тутмын хэрэгцээ болчих гэж... хогийн санагдаж байна.

Татаж дуусан орохоосоо өмнө бэлдэж авсан бохио зажлан орохдоо ээжийн гутлаас өөр ахин 2 хүнийй гутал байх ба би ч нээх юм бодохгүйгээр ороход ээж гал тогооны ширээн дээр хоол өрөн тавих намайг харан инээмсэглэнэ.

Ээж:миний охин ирчихэв үү? Нөгөө хүүтэй уулзсан ямархуу байвдаа?

Би:хэлэх зүйл биш... тэр яахав? Манайд хүн ирсэн юм уу?

Ээж инээмсэглэн: би чамд хэлж байсандаа... надад нэг төрсөн эгч байдагаа гэж тэр хүн охинтойгоо хамт гадаадаас ирээд манайд зочилж байгаа юм. Миний охин танилцахыг хүсэхгүй байвал өрөөндөө ор доо гэж хэлвэл энэ үг нь надаас эмээж байгаа аятай сонсогдон би эвгүй байдал үүсгэхгүйн тулд инээмсэглэн:мэдээж танилцана гэж хэлвэл ээж наашаа томоор инээмсэглэнэ.

Би дээш өрөө рүүгээ орон хувцасаа солин арай өөр өнгийн хоолойтой цамц өмсөн гэрийн сул өмд өмсөн доош буухаасаа өмнө толинд хэд хэдэн удаа эелдэг төрх гаргах гэж хичээн болоогүйд уур хүрэн: хараал идсэн энэ инээмсэглэл дэндүү жокэр шиг байна гэж өөртөө шивнэчихээд доош буухад тэдний инээлдэх дуу сонсогдоно.

'Don't Touch Me'[ ✔✅]Where stories live. Discover now