part 18

1.6K 168 6
                                    

Ээж: Босоорой хичээлдээ явахгүй бол үсийг чинь хусна шүү гэхэд миний инээд хүрэн унтайгаараа нэг инээчихээд нүдээ аниастай чигээрээ ээж рүү харан: өдрөөс өдөрт улам л зэрлэгжээд байх шиг байх юм гэхэд ээж хөнжил татан:алтны дэргэд гууль шарлана гэдэг биз дээ гэж хэлэн өрөөнөөс гаран гал тогоо руу орох бол би ард нь одоо ч нүдээ нээж чадахгүй юм босон угаалгын өрөө орон өөрийгөө бэлдсээр гал тогоонд ороход ээж аль хэдийн өглөөний цай бэлдэн намайг хүлээж байв.

Би ч бушуухан идчихээд гэрээс гаран сургууль руу зүглэх явцдаа хүн багатай газар хайсаар хүн харахааргүй буланд очиж зогсон ойрд их найзлаад байгаа тэр нэгэн зүйлээ гаргаж ирэн уртаар сорно.

Дараа нь бохио 2оор давхарлаж зажлан сургуулийн зүг алхахдаа яагаад ч юм нэг зүйл мартсан юм шиг санагдсан ч юу гэдгээ мэдсэнгүй.

Эхний парт нийгэм судлал... тэгээд...ахх новш бие даалтаа мартчихаж өнөөдөр хамгийн сүүлийн хугацаа шдээ. Тэр хийгээгүй л байхдаа нээх худлаа том царайлаад ганцаараа хийнэ гэсэн чинь мартчихсан байдаг...

Тэхён орж ирсэн даруйдаа миний урд байх сандал дээр суусан ч наашаа огтхон ч эргэж харсангүй. Удалгүй багш ч орж ирэн бие даалтуудаа шалгана. Хамгийн сүүлд Тэхён бид 2ын нэрийг дуудвал Тэхён наашаа харахгүй ч байхгүй гэдгийг мэдэж байгаа аятай багш руу: бид 2 харин мартчихажээ багшаа... маргааш авчирч өгж болох уу? Гэхэд багш нэг хоолой засан:орой 8аас өмнө гэвэл болно гэсээр цааш хичээлээ үргэлжлүүлээ.

Хичээл таран би хамаг хурдаараа гэр лүүгээ гүйн дутуу бие даалтаа аван сургуулийн зүг гүйлээ. Дараа нь номын сан орон дутуугаа гүйцээхээр хамгийн арын суудалд суувал яг урд дах суудал бас дугарахад гайхан харвал Тэхён байв.

Би аль болох тоохгүйг хичээн урдахаа хийх бол Тэхён ч юм дугарахгүй мөртлөө хааяахан зааж зөвлөнө. Гэнэт Тэхёны утас дугаран тэр анир чимээгүй байдал алдагдав. Би тоохгүй хичээх ч Тэхён утсаа аван яг хажууд ярих ба харилцуурын цаадах хүн нь эмэгтэй бололтой.

Тэхён:хэрвээ очихгүй гэвэл

Тэхён:чиний анхаарал хэрэггүй

Тэхён:ашш 10 минут гэж хэлэн утсаа таслан босон зогсох ба яагаад ч юм миний урам хугарах мэдрэмж төрсөн ч урд дахь зүйлдээ анхаарлаа хандуулахыг хичээнэ.

Тэр явахаасаа өмнө: ганцаараа өгчихөж чадна биздээ
Би түүн лүү харахгүй чигээр:угийн чиний хэрэг байхгүй... явж үздээ
Тэхён гэнэт ширээ тулан миний дэргэд зогсон: уурлаад байгаа юм шиг л сонсогдоод байх чинь?

'Don't Touch Me'[ ✔✅]Where stories live. Discover now