part 9

1.9K 211 3
                                    

Тэхён:чи юу хийгээд байгаа юм? Гэхэд л ухаан орон гараа татаж аван бээлийгээ өмсөн юу ч хэлэлгүй тэндээс гарав.

Яг үнэндээ саяны мэдрэмж үгээр хэлж үйлдлээр илэрхийлэх  боломжгүй зүгээр л... би өөрийнхөө зүрхний хурдан хурдан цохилохоос өөр зүйл юу ч мэдэрсэнгүй... энэ юу гэсэн үг вэ? Сайн зүйл үү? Муу зүйл үү?

Шөнөжингөө унтаж чадсангүй. Хар дарах энүүхэнд ч ойрын үед энэ гэр нэг тийм жихүүцэм санагдан энэ гэрт байх хугацаанд амьсгалах ч агааргүй болсон мэт санагдана.

Сургууль руу явах замд хэн нэгэн мөрөн дээр гараа тавьхад би тэр гарыг нь шуудхан цохин эргэж харвал Тэхён гараа барин зогсож байв. Өө Ким Тэхён байсан байхнээ. Энэ зүйл юу вэ? Тэхён надад хүрвэл зүгээр юм шиг мэдрэгдсэн. Өөр хүн магадгүй хүрсэн бол би одоо бараг л галзуурч байсан байх.

Яагаад Ким Тэхён хүрэхэд зүгээр санагдсан юм бол. Тэр миний мөрөөр тэврэн:хоёулангийнх эхний цаг адил юм байналээ. Цуг явцгаая гэж хэлэхэд нь би зүгээр л дуугай явав.

Нэгэнт муухай мэдрэгдэхгүй байгаагаас хойш надад муухай аашлах хэрэг алга. Бид 2 хичээл орох танхимд орж ирэн хамгийн арын суудалд суух ба тэгэхдээ би нэг зүйлийг анзаарсан юм орж ирсэн цагаас хойш хэсэг бүлэг охид наашаа ихэд муухай харж байхыг тэгэхдээ нээх их юманд бодолгүй суудалдаа суун хичээл эхлэхийг хүлээв.

Тэхён тэгэхдээ одоо ч миний гарнаа атгах ба тавихгүй шинжтэй байсанд би дотроо жоохон ч догдлолтой байсан юм.
Хичээл эхэлсэн Тэхён тавьсангүй миний гараас атгасан чигтээ хичээл хийх ба хаяа хаяа ил гарах бугуйны арьсыг эрхий хуруугаараа илнэ.

Хичээл ч Тэхён намайг дагуулан хүнгшй ангид орж ирчихээд хөтөлсөн гараа аван наашаа ойртон миний маскыг авчихав.
Би түүн лүү муухай харан:яагаад байгаа юм?
Тэхён:энд надаас өөр хэн ч алга тэгсэн ч би чиний царайг хармаар байна гэж хэлэн гараараа миний хоёр хацарнаас шахна.

Энэ юун мэдрэмж болохыг мэдэхгүй ч яагаад ч юм яг л энгийн хүн шиг мэдэрч байна. Тэгэхдээ тог гүйж буй мэдрэгдэж гэдсэнд хуримтлагдан эрвэгнүүлэн цаашлан зүрх хурдан хурдан цохилно.

Энэ магадгүй догдлол юм бол уу? Тэгэхдээ үнэхээр сайхан байна. Тэр наашаа хошуугаа унжуулан:яасан? Бас гар цохиод битгий надад хүр гэж хэлэх гэж байна уу? Тэгэх тусам чинь улам хүрнэ дээ гэж хэлэн ойртоход зүрх бүр илүү хурдах цохилон бараг яаж амьгалахаа мартчихав.

'Don't Touch Me'[ ✔✅]Where stories live. Discover now