part 27

1.7K 185 20
                                    

Зугт...хамгийн хол тойруу замаар надаас зугт...

Агаар хүртэл хүнд санагдах үе ирдэг байжээ.
Чиний хажууд тайван бус байдал намайг бүчих үе ирдэг байжээ.

Тэгэхдээ би хэзээ ч ийм зүйл болно гэж төсөөлж байсангүй. Чи минь миний өвөр дээр тайван унтаж байхад би харин чам луу ингэж айдастай ширтэх цаг ирнэ...гэж төсөөлсөнгүй.

Түүний хүрэлт бүр өмнө нь тог цохих ч хайр энхрийлэлтэй ирдэг байсан бол энэ удаад айдас түгшүүртэй цуг надад дээр ирдэг боллоо.

Түүнтэй удаан байх юм бол надад амьсгалах агаар үлдэхгүй юм шиг...хүрэлт бүр нь үзэн ядалтаар солигдох юм шиг...үнсэх уруул нь хороор солигдон намайг хороох юм шиг мэдрэгдэх боллоо.

Түүнд хүрэх түүнийг харах улам хэцүү болж байна. Түүнийг харахад нүдэнд түүний аав намайг яаж араатан шиг эзэмдэж байсан үзэгдэн хүрэлт бүр нь аавыг нь санагдуулна. Энэ нь намайг дэндүү их зовоох ч гаднаа зүгээр юм шиг царайлна...тэгэхдээ тэр баг минь бутран унана гэдгийг мэдэж байлаа.

Тэр сэрэн намайг харан дараагаар нь инээмсэглэнэ. Яагаад түүний нүд аавтайгаа ийм адилхан юм бэ? Ядаж царайг нь хуулбарласан юм шиг дуурайсан чамайг бага багаар үзэн ядах өөрийгөө ойлгохгүй нь...

Би босон гал тогоо орон ус уухаар шилэн аяга аван чичрэх гараараа арай гэж барин ууна.

Харин араас түүний бүдүүн баргил хоолой:ахиад л чичрээд эхлэв үү?

'...Ахиад л айсандаа чичрээд эхлэв үү?'

Би тэр үгийг сонсоод гаран дах аягаа алдан унагаж орхив. Би хэт их цочирдсондоо эргэж харвал Тэхёны аав наашаа өнөөх зэвүүн инээмсэглэлээр инээн зогсох харагдах ч ахин нүдээ анин буцаан нээн харвал Тэхён наашаа гайхан харна.

Тэхён мөрнөөс барин:зүгээр үү? Арёнаа гэхэд би ухаан орон түүний гарыг тавиулан:жоохон толгой эргээд гэж хэлэн цааш буйдан дээр очин сууна.

Тэр харин миний хагалсан аягыг түүн цэвэрлэх аж. Ахх ухаан ор Ким Арён галзуурчихаа юу? Би нэг толгой сэгсэрч авах ч яг одоо миний толгойд ганц л зүйл эргэлдэнэ.

Энэ байдлаар удаан үргэлжилж болохгүй.

Тэр наашаа ирэн миний хажууд суун гарнаас атгах гэхэд нь гараа татаж авав. Дараа нь дотроо хэдэн мянган удаа өөрийгөө хараасаар түүн лүү өнөөх хүйтэн харцаараа харан:Тэхёнаа...

'Don't Touch Me'[ ✔✅]Where stories live. Discover now