part 12

1.6K 158 5
                                    

Хүйтэн гар хүзүүгээр орж ирэхэд би цочин сэрэн хамгийн түрүүнд хүзүүгээ дарлаа. Харин Тэхён гайхан харах ба би одоо л нойрноосоо сэргэн зүрхний хэмнэл хэвийн болно.

Тэхён босож суун: Арёнаа би чамаас нэг асуучих уу?
Би:юу?
Тэхён:чиний энэ хацар болон хүзүүн дээрх сорвинууд чинь яг юуны сорви юм?
Би гацан: би хэлмээргүй байна. Дараа хэлье за? гэж хэлэн түүний хацарт хүрэн зөөлөн илэх бол тэр миний нүд рүү удаанаар ширтэн дараа нь босож яван:утсаар ярьчихаад ирье гэж хэлэн цааш том өрөө лүүгээ орчихов.

Би хүзүүтэй цамцандаа шигдэн биеэ хумина. Яг үнэндээ Тэхёнд энэ зүйлийг хэлмээргүй байна. Бас хэлэхгүй байлаа гээд бас нуумааргүй байна. Би яг яасан хүн бэ?

Тэхёнтой цаашдаа удах тусам улам бие биенийгээ мэдэж бас бие биедээ тодорохой хэмжээнд хүрэлцэх нь зүй ёсны хэрэг. Би харин одоо ч бэлэн биш бас үнэхээр тэр зүйлийг хийх болвол би магадгүй чадахгүй байх. Арай гэж үнсэлцэж байж тийм зүйлийг хийж чадна гэдэгт миний хувьд үнэхээр бүтэшгүй.

Бодол дунд төөрөлдөж байтал Тэхёны дуу бодит ертөнцд авчирав. Би түүн лүү харан:яасан?
Тэхён: гарцгаая манай найзууд уулзаж байгаа гэнэ цуг явах уу?
Би итгэлгүйхэн харан: чи явчихаад ирээ гэхэд тэр миний гарнаас татан:цуг очно гээд амласан энэ удаад л ганцхан оччих гуйя гэж хэлэн намайг гуйсаар байгаад одоо би энд нэг том байшингийн урд Тэхёноос тас зууран зогсож байв.

Тэхён наашаа харан миний духан дээр нэг үнсчихээд:орцгооё гэж хэлэн намайг дагуулан дуу шуу болсон байшин руу оров. Үнэхээр их чимээтэй байх ба миний бодсоноос цөөхөн хүн байх ба нийт бараг 12 л хүн байв.

Тэр намайг дагуулан яван Тэхён замд таарсан хүн болгонтой мэндэлж байвал аль болох хүнд хүрэхгүй явахыг хичээнэ.

Тэгээд нэг ширээнд суусан хэдэн залууст дээр ирэн мэнд мэдэлцэн гар гараа цохилцоно. Тэгээд наашаа харан:хэн юм бэ? Тэхён гэж орилолдох бол хамт байсан эмэгтэйчүүд нь наашаа сонжсон маягтай над руу цэхэн цохон хийн харна.

Нэг нь гараа сунган:Үшиг гэж хэлэхэд би гарнаас нь барьмааргүй байгаа ч найз залуугийнхаа найзуудад эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй гэсэндээ арай гэж гарнаас нь барин: Ким Арён гэх бол ахин л нэг нь гараа сунган өөрсдийгөө танилцуулсаар би тэр болгонд чичирсэн гараараа арай хийн барина.

Дотор муухай оргин зүрх дэлсээд байсанд Тэхёноос угаалгын өрөө орчихоод ирье гэж хэлэн хамаг хурдаараа алхан угаалгын өрөөнд орж ирэн бээлийгээ тайлан гараа улаан эрээн болтол нь угаана.

'Don't Touch Me'[ ✔✅]Where stories live. Discover now