part 13

1.6K 158 5
                                    

Нулимсаа арай гэж барин эргэж харахад түрүүний өшиглөсөн хүн байв. Би тэр хүнийг өөрөөсөө түлхэн цааш хамаг хурдаараа явах бол араас Тэхёны миний нэрийг дуудан хашгирах сонсогдоно.

Тэгэх тусам түүнээс зугтаамаар холдмоор гомдож уйлмаар санагдана. Би байдаг хурдаараа гүйн зам дагуу эцэх хүртлээ гүйн тэндээс холдон одоо л тэвчиж байсан нулимсаа гарган чангаар уйлна. Ойр хавьд хүн байхгүй байсанд баярлана.

Үнэхээр их итгэсэн хэзээ ч ийм зүйл болно гэж төсөөлж байгаагүй. Би зүгээр л ... түүнд үнэхээр их итгэсэн бас хайрласан яагаад тэр .... тэр зүгээр л надад хайргүй байсан юм бол яах вэ?

Зүрх бутран унаж байгаа юм шиг мэдрэгдэн аль болох нулимсаараа тэр мэдрэмжийг алга болгохыг хичээнэ.

Гэнэт хэн нэгэн намайг эргүүлж татан өөрийн энгэртээ наачихав. Би энэ үнэрийг мэднэ. Зөөлхөн анхилуун энэ үнэрийг мэднэ. Тэгэхдээ би ганц тэврэлтэнд нь ингэж тайвширч байгаадаа өөртөө уур хүрнэ.

Би түүний цээж рүү цохин:чи яа-яагаад на-намайг ү-үнсдэг у-уруулаараа т-тэрнийг ү-үнсээд байгаа юм? М-уу н-новш минь гэж арай ядан гацан хэлэхэд тэр намайг тавьж явуулахгүй гэсэн шиг чанга тэврэн:уучлаарай уучлаарай уучлаарай гэж шивнэн хэлнэ.

Би түүнийг цохисоор цохисоор уйлсаар уйлсаар арай гэж тайвшран түүнийг түлхэн:яв!! Яваач тэр үнсээд байсан хүүхэн рүүгээ яв!! муу хөгийн амьтан минь гэж хэлэн эргэж харан хамаг хурдаараа алхах бол Тэхён миний ард юу ч хэлэхгүй юу ч тайлбарлахгүй алхаад байсанд уур хүрэн эргэж харан: чи тайлбарлахгүй юу? гэхэд тэр наашаа том нүдлэн харан:би ёстой амлая би чамд л ганцхан хайртайг мэднэ биздээ. Саяны явдал зүгээр согтуугийн алдаа байсан юм. Би ухаанаа алдсан байсан би чиний урд уучилж боломгүй алдаа хийлээ. Тэгэхдээ ичгүүргүй ч би чамаас уучлалт гуйх болно. Намайг уучлаарай гэж хэлэн доош харах бол ахиад нулимс урсах гээд байсанд дээш тэнгэр рүү харан:би чамайг намайг орхиод тэр гоё хүүхнийг сонгочихлоо л гэж бодсон мэдэв үү? Тэнэгээ би үнэхээр айсан бас чамд гомдсон би... би... би чамд л хайртайг мэдсээр байж... гэж ахин ээрч муурхад тэрний дулаан тэврэлт бүчин авав.

Тэр намайг тэвэрсэн чигтээ духан дээр үнсэн: уучлаарай уучлаарай гэж зогсоо зайгүй хэлсэн ч энэ нь хангалтгүй юм шиг санагдан удам энгэрт нь наалдана.

Би хэзээ ийм эрх болсон юм бол? Би хэзээ ийм уйланхай болсон юм бол? Би хэзээ ийм их хүнд хайртай болж ирээдүйгээ л тэр хүнээр харж төсөөлдөг болсон юм бол?

'Don't Touch Me'[ ✔✅]Where stories live. Discover now