part5

1.9K 183 2
                                    

Тольны тусгалд 10 настай өөрийгөө харна. Үнэхээр өрөвдмөөр аймшигтай тэр наашаа харан нүднээс нь нулимс урсаж байгаа ч тэр инээмсэглэнэ. Миний нүдэнд нулимс хуран:хөөе битгий инээгээд бай аймшигтай харагдаж байна хөөе гэж хэлэн гараа сунган "боль"гэж хэлэхэд толь л цохигдоно. Тэр инээсээр инээсээр удалгүй нүднээс цусан нулимс урссаж тэр инээсээр "аймшигтай байгаа биз тэрнээс аймшигтай зүйл чамд үзүүлье" гэж хэлж дуусаагүй байхад цаанаас ганц хоёр алхамаар тог тог гэх хөлний чимээ дуугаран ойртсоор хойд аав гэх хүн ард нь ирж зогсон "сайн охин биздээ" гэж хэлэн түүний гараар гараа гүйлгэхэд тэрний инээмсэглэл нь алга болон толгой дохино. Миний нулимс улам урсан "надад битгий хүр битгий хүр гэж байна" гэж хэлэн гараараа толийг хагалан гарнаас цус урсан газар суухад ард гутал тог тог гэх дуу ойртон ард хэн нэгэний хоолой чихэнд "аавыгаа санасан уу?..." түүний үнэртэй ус хамар сэнгэнтэл үнэртэн би аажмаар эргэж харан түүнийг царай бага багаар тодрон улам тод болоход би сэрлээ.

Хар хөлс цуван урсаж одоо ч тогтворжихгүй байх амьсгаагаа хянахыг хичээж нүднээс нулимс урссан байв. Би босч суун эргэн тойрноо нэг гүйлгэж харвал Ким эмч наашаа юу гэхийн мэдэгдэхгүй ч өрөвдсөн харцаар харах бөгөөд тайвшруулах эм устай өгөн "чи сайн байлаа" гэж хэлэх бөгөөд ойртоход түүний үнэртэй ус үнэртэнэ.

Би хамраа даран "битгий ойрт үнэртэй ус чинь үнэртээд байна" гэх бол Ким эмч хол суун хажууд эм ус тавина.

Би тэрийг нь авч уун одоо ч тайвшрахгүй байх зүрхээ дарна. Ким эмч "өнөөдөртөө энэ хүрээд дуусгая. Чи хангалттай сайн ажиллаа" гэх бөгөөд би юу ч хэлэхгүй маск бээлийгээ авсаар гарах бөгөөд үүдэнд нөгөө гаж амьтан сууна. Би тэрэн рүү нэг харан тоохгүйгээр явах гэхэд тэр "чамайг галзуу гэж мэдээд байсан юмаа" гэх бөгөөд одоо ч сэтгэл санаа тогтворгүй байгаа болохоор түүн лүү эргэж харан "тиймээ би галзуу тийм болохоор битгий хүн өдөөд байгаарай галзуураад чамайг алчихаж ч магадгүй шүү" гэж хэлчихээд түүний үгийг сонсолгүйгээр гаран явлаа.

~~~Тэхёны талаас~~~
Тайрмал үс ,жижигхэн царайн дээр гүн гэгч чинь зүссэн хацар дээрх сорви нь түүнд илүү татагдах шалтгаан болоод байх шиг.

Түүний юу ч илэрхийлдэггүй хав хар нүд эсвэл юм илэрхийлдэг ч ойлгогдохгүй зүйл. Тэр хэр их юм нууж байгаа бол? түүний цаана юу байгаа бол?

Миний мэдэх зүйл түүний царай болон сорви. Хүнд хүрэх дургүй. Хүнд хүргэх бүр ч дургүй. Үнэртэй усанд дургүй бас эрчүүдэд дургүй....тэгэхдээ түүний дуртай зүйл....

Тэр өрөөнөөс гарч ирэн намайг нэг харчихаад урагш алхвал би өөрийнхөө амнаас гаргая гэж бодоогүй үгээ гаргачихав. Ким Тэхён яаж байгаа юм бэ? Мэдрэл муут.

Тэгэхдээ тэрний хөлс урсаж үс нь духтайгаа наалдаж хүндээр амьсгаатна. Тэр ховсонд орж унтсан бололтой. Би ахын өрөө орон "Ким Арён ямар өвчтэй юм?" гэхэд ах шилээ тайлан ухархайдаа масаж хийн "хувийн мэдээлэл задруулж болдоггүй юм" гэхэд би худлаа эрхлэн "эээ ахаа~" гэхэд ах толгой сэгсрэн "чи ер нь тэрний юу юм?" гэхэд би зэвүүн инээн "миний дараагийн бай"гэхэд муухай харан "тэр охин болохгүй. Өөр охин ол" гэхэд миний дургүй хүрэн "ээе ахаа та яасан царайг нь харсан дурласан юм уу?" гэвэл ах наашаа үзэг шидэн "дэмийрэлгүй явж үз" гэхэд "тэгвэл яагаад болохгүй гэж?" гэхэд ах цааш харан "тэр өвчтэй. Бас...." гэж хэлэн таг болоход би шалгаан "бас?"гэхэд хэсэг чимээгүй байсаны эцэст "зүгээр яв" гэж хэлэн өрөөнөөсөө хөөчихөв.

Ингэж хэлэх юм бол улам сонирхол хөдлөнө шдээ. Шийдсэн Ким Арёныг заавал өөрийн болгож байж санаа амрана.

Ахаа дүүгээ мэдэхгүй л байнадаа. Өөрийн болгоно гэснээ өөрийн болгож байж санаа амардаг занг мартсан бололтой....

'Don't Touch Me'[ ✔✅]Donde viven las historias. Descúbrelo ahora