part 22

1.6K 146 11
                                    

Жэсси:энэ жоохноосоо бузартсан өлөгчин шд гэж ичих ч үгүй зүрх зүсэм үгийг хэнэх ч үгүй амнаасаа урсгаж буй түүнийг харан би түүнийг өөрөөсөө илүү жигшиж байлаа.

Би тэвчиж чадалгүй түүний тасхийтэл алгадчихав. Тэгэхдээ дотор байх өш хонзон гомдол харуусалын бул хар чулуу  миний дотор томорсоор байлаа.

Би: би чамд анхааруулсан ахиж энэ талаар яриад үзээрэй гэж хэлвэл Жэсси хацраа барин:хаа чи тэгээд тийм ариухан амьтан юм уу? Үгүй л юмсан. Харин чи.. хэрвээ чи ахиад ийм байдалтай үзэгдвэл би энэнээс цааш ч хэлж чадна шүү гэж хэлэн буцан гэр лүү оров.

Яагаад ч юм нүдэнд нулимс мэтэлзэн амьдралын минь хар толбо бүх цагт дагаж намайг зовоож байгаад уур хүрнэ.
Тэхён гэнэт гарт минь зөөлөн хүрэн:саяных...

Би түүний гарыг түлхэн: чи явдаа
Тэхён:саяны тэрний хэлсэн үг юу гэсэн үг юм?

Би:юу гэж ч ойлгож болно. Чиний дур. Ахиж битгий ирээрэй гэж хэлэн хамаг хурдаараа гэр лүү ороход гэрт хэн нэгний уйлах дуу болон 2 хүний сандралтай хоолой сонсогдоно.

Би ороход Жэсси ээж болон Жи эгч 2ын голд усан нүдэлсэн суух ба би жүжиг гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байлаа. Ээж миний урд хөмсөгөө зангидан: чи яагаад төрсөнөөс өөрцгүй дүүдээ хатуу үг хэлж гар хүрч байгаа юм?

Би: наа чинь өөрөө-

Жэсси уйлсан чигээр: би зүгээр эгчээс уучлалт гуйх гэсэн чинь л буруугаар ойлгоод намайг хараагаад унасан тэгээд сүүлдээ намайг алгадсан. Ээждээ ч гар хүргүүлж үзээгүй байхад...гэж хэлэн ихэр татан уйлна.

Ээж наашаа яг л энэ үнэн үү? гэсэн шиг харах  бол би ам нээх гэсэн ч түүний ээж нь босож ирэн: чи ч үнэхээр ийм байгаагүй юм даа. Үнэхээр урам хугарлаа. Бид 2 чамайг өрөвдөж хайрласандаа үйлдэлээ хянаж аль болох чамайг эвгүй байлгахгүйг хүссэндээ л ингэж байхад... чи миний охинд тийм юм хийдэг. Тэгсэн ч чи ганцаараа хүчирхийлэлд өртсөн хүүхэд үү дэлхий дээр чамаас өөр өч төчнөөн хүүхэд байхад тэр юманд ингэтлээ ач холбогдол өгч ийм авир гаргадаг гэж их л зэвүүцэн хэлнэ.

Энэ үгс яг л миний биеийг бүхэлдээ ороох могой шиг санагдан бачимдан яг л өмнөх Арён дотроос минь уй гашуун тарчлаантайгаар орилж байгаа ч гаднаа аль болох тайван байхыг хичээнэ. Энэ нь улам тарчлаах шиг...

Ээж: миний охин хийсэн зүйлтэй гэмшиж байгаа болохоор хийсэн зүйлдээ уучлалт гуйна тийм биздээ? гэж хэлэн наашаа харвал би түүн лүү харж чадсангүй.  Би юу ч буруу хийгээгүй байхад би ээжийн миний гарнаас барих гарыг хойш түлхэн: таныг ядаж миний үгийг сонсоно гэж бодсон. Та өмнөх шигээ л байна. Хэзээ ч миний үгийг сонсдоггүй өөрийнхөө шийдвэрийг гаргадаг.

'Don't Touch Me'[ ✔✅]Where stories live. Discover now