part 19

1.7K 168 6
                                    

Хүлээлт...санагалзах энэ 2 яг л хорт хавдар шиг гадна талаас харвал мэдэгдэхгүй ч дотроос нь бага багаар ялзруулан шарх үүсгэнэ.

Эцэст сүүлд нь залхана. Хүлээхээс...санахаас бас шархалхаас залхана. Бүх зүйлээс залхаж хоосон мэдрэмжтэй үлдэнэ...

Тийм ээ би залхсан. Хоосон найдвар тавьж өөрийгөө хуурахаас... хоосон санаж хүлээхээс...минийх биш гэдгийг мэдсээр байж сэтгэлдээ өмчилж авчихаад хоосон шархлаж гомдохоос би залхсан.

Өдөр болгон нойтон дэртэй сэрж орой болгон шархалсан зүрхтэй ирэхээс залхаж бас цөхөрсөн. Хүн хэтэрхий хайртай болохоор бас хэтэрхий найдвар тавьчихсан өөртөө урам хугарч эцэс сүүлдээ өөрөө өөрийгөө дотроос нь идэж цөхөрч гүйцдэг юм байналээ.

Би хэтэрхий тэнэг болохоор ахиад л түүнийг өөрөөсөө түлхсэн. Би айсан ахиад л ийм мэдрэмжийг эхнээс нь мэдрэхийг хүсээгүй болохоор айсан. Ахиад өөрөөсөө түлхэж түүнийг шархлуулаад ахиад өөрөө зовж хүлээж санахвий гэхээс айсан. Бас цөхөрсөн... тэгээд л түүнийг тавьж явуулах арга замыг сонгосон.... хэн хэнийгээ ахин зовоохгүй  шархлуулахгүй арга энэ л байна.

Хэтэрхий гэмээр нам гүм тайван байсан би түүнийг хараад л хормын дотор сэтгэлд минь үймээн самуун дэгдэж зүрх минь бөмбөр мэт цохилж байсан ч цаагуураа түүнийгээ дарахыг хичээнэ.

Би аль болох түүн лүү харахгүйг хичээн өөр тийш харцаа шилжүүлвэл яг хажууханд ширээ сандал хоршлон дугархад би тэр зүг рүү тархинаас минь түрүүлж нүд минь хөдлөн харвал тэр байсан. Түүний бор үс хэтэрхий гэмээр сайхан зохиж духаа гарган янзалсан нь түүний улам царайлаг харагдуулна.

7хон хоногийн өмнө түүнд найдваргүй гэж хэлчихээд яагаад одоо түүнийг хараад ингэж их догдлоод байгаагаа ойлгохгүй нь. Би өөрийгөө захирах хэрэгтэй.

Би эгц урагшаа багшийн заах хичээлд анхаарлаа төвлөрүүлэхийг хичээх ч санаснаар болсонгүй. Ингэс тэгэс хийж байгаад хичээлийн цагуудыг аргацааж өнгөрөөсөөр нэг л мэдэхэд шүүгээндээ дэвтэр номоо хийн зогсож байв.

Сургуулиас гарахад бүх л хүүхдүүд нэг тийшээ хар гэсэн юм шиг яг нэг зүг рүү харж байв. Би гайхан тэр зүг рүү сонирхон харвал хээнцэр спорт загварын машин байх ба их л үнэтэй харагдана.

Би ч нээх тоолгүй хажуугаар нь зөрөх гэвэл машинаас хүн бууж ирэх ба охидууд бүгд амаа ангайж байхыг харвал царайлаг бололтой. Харин надад сонин биш байлаа. Миний сонирхолыг татсан зүйл миний эгц урд байх Тэхён болон түүний хажууд явах түүний найзууд болон түүнтэй наалдан явах үл таних эмэгтэй эд нар л байлаа.

'Don't Touch Me'[ ✔✅]Where stories live. Discover now