part 8

1.9K 191 3
                                    

Ямар ч хар дарж нулимсгүйгээр сэрсэндээ би өөрөө хүртэл гайхав. Энэ унталтыг ойрын 5 жилдээ үзсэнгүй.

Нүдээ нээхээс залхууран хэвтсээр байсан ч хэн нэгэний дулаан амьсгал нүүрэн дээр ээхэд л нүдээ дааж ядан нээвэл Тэхёны тайван нойрсох зураглал хамгийн түрүүнд харагдана. Би одоо ч хөнжил дотроо байх ба Тэхён гадуур нь биеэрээ ороон тэвэрсэн хэвээр байв.

Тэрнийг одоо ингээд ойроос ямар ч жуумалзалт ёжлол байхгүй ямар ч зэвүүн үг байхгүй тайван төрхийг нь харвал үнэхээр л бурхан түүнийг гараа гаргаж үнэхээр гайхамшигтайгаар хийжээ. 

Түүний сормуус гэхэд л миний сормууснаас 2 дахин урт байх ариун явдал уу? Хамар нь үнэхээр өндөр дээрх мэнгэ нь үнэхээр сэтгэл татам юмаа. Үнэхээр царайлаг юм. Яагаад гэнэт зүрх ийм хурдан цохилоод байна энэ халуун хөнжилнөөс болов уу?

Би тэрнийг нэг нэгэнгүй ширтэж байтал тэр гэнэт: би үнэхээр царайлаг байгаа биз? гэж нүдээ нээлгүй хэлэхэд би харцаа өөр тийш тусган:үгүй... би халууцаад байна гэж хэлэхэд тэр тэврэхээ болин босон суун үсээ илэн наашаа харан: орой болчихож би хүргээд өгье гэж хэлэн босов.

Дахиад удаан тэгж байхыг хүссэн юмсан

Тэр босон хувцасаа хүний нүдэн дээр тайлаад эхлэв.

Хэн л эмэгтэй хүн нүдэн дээр нь шалдлаад байгаа эр хүний хажууд зүгээр сууж чадах вэдээ би нүдээ анин:хөөе муу тэнэг гэж хараан тэр өрөөнөөс хамаг хурдаараа гарав. Гарсаныхаа дараа нүүрээ сэвэн одоо ч улаан байх хацраа дарна. Том өрөөн дэх том жаазтай гэр бүлийн зураг байх бөгөөд эдний гэр бүлийнхэн бүгд царайлаг хүмүүс байв. 

Нөгөө сэтгэлзүйч хүртэл энэ дунд байв. Гарны уртаас урт ханцуйтай Тэхёны цамцыг одоо хүртэл өмсөж байгаагаа одоо л санана. Тайлах гэж байтал хормойноос нь доош татан буцан өмсгөчихөв. 

Би Тэхён руу муухай харан: яагаад байгаа юм? 

Тэхён: битгий маягла маргааш өгөөрэй... угийн ахын ажил дээр би ч бас маргааш очно тэнд дээр өг гэж хэлэн надад маск зүүж өгөн миний цамцны малгайг өмсгөж өгөн:за явцгаая гэж хэлэн урд гаран алхав. 

Нөгөө л гарнаас атгалт хэрэгтэй хэрэггүй утгагүй наргиагүйгээр чимээгүйхэн алхана. Би тэрний араас чимээгүй алхах бол тэр яг л намайг танихгүй хүн шиг урд гарж эргэн тойронг ажиглан явна. 

Энэ гэнэт яагаад ингэж сонин аашлаад байгаа юм бол? Би доош зам харан явж байгаад хүний нурууг цохичихов. Тэр нь мэдээж Тэхён байх ба тэр эргэж харан:таарч болохгүй хүнтэйгээ таарчихлаа. Чи хариу тус гэж мэднэ биздээ гэж хэлэн гэнэт бэлхүүсээр тэврэн саяхан л танихгүй хүн шиг аашлан урд гарж алхаад байсан хүн одоо бол найрсагаа инээн бэлхүүсээр тэврэнэ.

'Don't Touch Me'[ ✔✅]Onde histórias criam vida. Descubra agora