part 15

1.5K 157 5
                                    

Тэхён: Би ахиж бие биенийгээ шархлуулах хайрыг хүсэхгүй байна гэж хэлэхэд миний гар сулран гараа аван гунигаа инээмсэглэлээрээ нуун:ммм тэгвэл би ингээд явлаа гэж хэлэн зөрөн өнгөрвөл түүнээс нялуун эмэгтэй хүний үнэртэй ус үнэртэнэ.

Би тэр дороо хамраа даран хамаг хурдаараа доош бууна. Тийм байхнээ бие биенийгээ шархлуулсан байх нь гэхдээ би одоо л шархалж зүрх минь эмтэрч байна.

Чамтай байхад би хэтэрхий аз жаргалтай байдаг байж тэр жаргалаа өөрөөсөө хөөж явуулсан тэнэг...

Жаргал даахгүй зовлон....

Би эмчийн өрөөний гадаа ирэн нэг амьсгаа аван ороход Согжин ах урьдын адил инээмсэглэн угтана.

Би түүний урд суун:сайн уу?
Эмч:сайн.... ойрын өдрүүд ямар байв?
Би:үнэн үү? Худал уу?
Эмч:мэдээж үнэн
Би: үнэхээр хэцүү байна. Тэхёноос салснаас хойш үнэхээр хэцүү байна. Өдөр болгон нөгөө зүүд зүүдлэгдэн бүх юм утгагүй санагддаг боллоо. Тэгэхдээ нэг сайн юм нь тэрэндээ сэтгэл хөдлөлөө дарагдаад ч тэр үү? Хүнд хүрэхэд арай гайгүй болсон
Эмч гараа өгөн: тэгвэл хүрэх гээд үз дээ гэхэд нь нэг амьсгаа аван бээлийгээ тайлан гараа удаанаар явуулан түүний гараас атгавал хүйтэн байв.

Тэхён дандаа дулаахан гартаа байдагсан. Согжин ах хүйтэн гартаа байна. Хэсэг амьсгаа давчдсан ч буцан гайгүй болон Согжин ах руу харвал тэр инээмсэглэн миний гарыг зөрүүлж атган:би чамд баяр хүргэмээр байна. Өмнөхөөсөө хавь илүү дээрдэж...тэгээд ийм дүгнэлтэнд хүрлээ. Сонсох уу?
Би: за
Согжин ах:өмнөх чи Тэхёнд ч битгий хэл хүнд хүрч чадахгүй байсан нь чиний сэтгэлзүйтэй холбоотой байсан. Чи Тэхёныг өөр хүнтэй үнсэлцэж байхад нь харсан тийм учир чи түүнийг хардаж бас айсан. Тэр бүх зүйл намайг орхиод явчихвий гэсэн айдсаас болж өөрийгөө зовоож эхэлсэн. Тэхён миний нууцыг мэдчихвэл яах бол? Тэхён тэрэн лүү явчихвал яах бол? Гэх зэргээр хардаж тэрнээс болж зүүд чинь хүртэл өөчлөгдөж эхэлж түүнд хүрэхээс айсан миний хуучин амьдралыг мэдээд тэр хүн лүү явчихвал яах бол гэсээр чи Тэхёныг ч өөрийгөө ч зовоож эхлэн сүүлдээ чи түүнийг алдсан. Харин одоо бүх зүйл болдогоороо болсон учир чи харамсаж бас ухаарсан учир сэтгэлзүй чинь дээрдэж эхэлсэн. Харин гарах гарц юу вэ?гэвэл чи түүнийг орхиод өөр нэгнийг ол. Эсвэл нөгөө арга нь өөрийнхөө сэтгэл дэх төмөр гавнаасаа өөрийгөө чөлөөл
Би сүүлийн хэлсэн зүйлийг ойлгосонгүй:сэтгэл дэх төмөр гав?

Жин ах инээн: өөрөө ойлго энэ л миний хэлж чадах зүйл гэхэд би юу ч ойлгосонгүй.

Түүний өрөөнөөс ангайсан амтай гарч ирэв. Сэтгэл дэх төмөр гав? Юу юм бол? Би үнэхээр юу болохыг мэдсэнгүй....магадгүй айдас...

'Don't Touch Me'[ ✔✅]Where stories live. Discover now