part 16

1.6K 169 7
                                    

Би:зүгээр байсан. Тайван байсан. Чи намайг арай галзуурах дөхсөн гэж бодсон биш биз дээ? Одоо надад чиний санаа тавилт хэрэггүй ээ гэж ам өөрөө л ийм үг хэлчихэв. Би ийм үг хэлэхийг хүсээгүй тэгэхдээ ам өөрөө л хөдөлчихөв.

Тэр наашаа нөгөө л хүйтэн харцаараа бие арзайлган: тийм байхнээ. Тэгвэл болж дээ. Надаас өөр сайн нэгний олж чадахаар болжээ... тэр энэ үгийг хэлэхдээ инээмсэглэж байсан. Тэгэхдээ баяртайгаар биш...

Би гэрт орж ирэхэд л нөгөө л хар энерги өрөөндөө орох хүртэлээ яг л шалбаагт дунд явж байгаа аятай санагдана. Өрөөндөө орж иртэл ээж байх ба би ууртайг ч байсаныг хэлэх үү?

Түүнийг зүгээр л гар гэхээс өөр үг хэлсэнгүй. Гэтэл ээж чимээгүй зогсоод байсанд гайхан түүн лүү харвал тэр наашаа нулимстай нүдээр ширтэж байх нь тэр.

Би тэр дотроо жоохон ч гэсэн гэмшив. Миний атиралдаж байсан хөмсөг тэнийн түүний дэргэд ирэхэд түүнээс нялуун сүрчиг үнэртсэнгүй. Түүнээс ч бас ийм хүн тайвшруулахаар үнэр үнэртдэг байхнээ... нялуун сүрчигнээс хавь илүү дээр...түүний байгалиас заяасан ээжийн үнэр...

Тэр наашаа нулимстай нүдээр ширтсээр удалгүй ганц хоёроор нүднээс нь нулимс бөмбрөн урсана. Би юу хийхээ мэдсэнгүй би түүнийг тэвэрч тайвшруулах хэрэгтэй юу? Эсвэл өмнөх шигээ зүгээр л холоос юу ч хийхгүйгээр түүнийг уйлахыг ахиад харах уу?

Би түүнийг зүгээр л тэврэв. Энэ бодсоноос зүгээр байсан би анх удаагаа л түүнд хүрч бас тэвэрч бас тайвшруулж байна. Тэр харин миний энгэрт уйлна. Намайг чангаар тэврэнэ.

Ээж: би... үнэхээр...муу... хүн...тэгэхдээ яагаад ийм сайн охинтой юм болоо? Чамд хэцүү байгааг ойлгохгүй үнэхээр тэнэг юм.
Би түүний нурууг илэн:иа эртхэн ухаарах ёстой байсан юм.... тэгэхдээ одоо ухаарч байгаа нь миний хувьд болсоон.
Ээж наашаа харан миний хацрыг илэхэл тэрний гар үнэхээр ширүүн хатуу болчихож үнэхээр тэр ч бас надаас дутахааргүй зовжээ.

Ээж наашаа удаанаар ширтэн: хоёулаа энэ гэрээс нүүх үү? Энд орж ирэхээр үнэхээр амьсгалхад хэцүү болдог хоёулаа нүүе гэж хэлэхэд би эргэлзэх зүйлгүйгээр зөвшөөрөв.

Тэр өдөр анх удаа л ээж бид 2 хамт унтсан хоёул 12 жилийн хугацаанд яаж өөрчлөгдө юу болсон тухайгаа ярилцаж ээж охин шиг тэврэлдэн гүн нойрондоо айлчилсан.

Өглөө нь бид 2 босоод л хамаг юмаа цэгцэлж нүүхэд бэлдээд дараа нь 3 өрөө байр хайн хамгийн гол нь бид 2ын санал зөрөлдөн анх удаа л бид 2 боловсоноор хэрэлдэж үзсэн юм. Дараа нь хоёулангынх сэтгэлд нийцхээр 3 өрөө байрыг сонгов.

'Don't Touch Me'[ ✔✅]Where stories live. Discover now