part 26

1.6K 182 10
                                    

...Түүний аав...би энэ инээмсэглэлийг санаж байна...энэ жихүүцэм инээмсэглэлийг...ой гутам юм...

Би таг байрандаа гацан түүний аавыг харсаныхаа дараа байдаг хурдаараа тэндээс гарав. Хамаг биений хүйтэн хөлс цуван гар чичрэн ухаан санаа тогтворжихгүйгээс болж бүрэн ч амьсгалж чадахгүй байлаа. 

Би доош явган суун чихээ даран тэр хүн намайг хүчиндэж байсан бүх дүр зураг миний ой тогтоолтонд өчигдөр юм шиг л санагдана.
Гэнэт хэн нэгний араас:Арён гэх хоолой сонсогдон над дээр ирлээ. Энэ Тэхён байв.

Яагаад заавал Тэхён түүний хүү гэж...би яах вэ? Би...би...

Түүний дулаан гар мөрөөр тэврэх мэдрэгдэх ба би түүний хүү гэж бодоход л бүх биеийн шар үс босох ч би түүнийг түлхсэнгүй тэр надад ямар аймшигтай зүйл хийсэн биш...тийм биздээ?

Би түүн лүү харж чадахгүй доош харах бол тэр:яасан бэ? Арён бүх зүйл зүгээр үү?

Би арай гэж амьсгал аван:дотор эвгүйрхээд...намайг гэр лүү хүргээд өг гэхэд Тэхён өөр лүүгээ наашаа харуулан:бүр цонхийчихож эмнэлэг явсан нь дээр юм биш үү? гэж хэлэн хацар дээр гараа тавьхад нь би гарыг нь түлхэн:зүгээрээ гэр лүү явья гэж хэлэн түүний машин луу явж эхэллээ.

Уг нь энгийн байх гэж хичээх ч яагаад ч чадахгүй байна. Би яаж чадах юм бэ? Миний амьдралыг там болгосон хүмүүсийн нэгний хүүхэд нь миний хайртай хүн байх гэж...үнэхээр...бурхан намайг үнэхээр их үзэн яддаг бололтой.

Би түүний машинд юу ч дуугарахгүй түүн лүү ч харахыг хүсэхгүй явах бол Тэхён үе үе наашаа харан ам нээх гэх бүрт би эсэргүүцэх шиг юу ч дуугарахгүй  явна. Би гэрийн гадаа ирэн ядаж баяртай гэж хэлэх хэрэгтэй гэж бодон эргэж харахад түүний наашаа харах гунигтай харцыг хараад өөрийгөө хараах шиг...тэр минь буруугүй байхад яагаад түүнд ингэтлээ хатуурхчихав. Тэр юу ч мэдэхгүй байгаа шүүдээ. Түүний адгийн аав л намайг ийм болгосон байхад яагаад түүнд уурлачихав.

Би:баяртай...залгая за? гэж инээмсэглэх аядан хэлэхэд Тэхён инээмсэглэн толгой дохин:бүх зүйл зүгээр гэдэгтээ итгэлтэй байна уу?

Би толгой дохин: яв даа гэхэд тэр наашаа ахин нэг харчихаад яваад өгөв. Арай гэж хөл дээрээ тогтон амьсгалаа арай гэж аван бачуурах гэж байгаа юм гэртээ орж ирэхэд ээжийн эгч болон Жэсси яваагүй байв. Тэд зочны өрөөнд бүгд суун намайг харсанаа бүгд сүнс харсан аятай гайхна.

'Don't Touch Me'[ ✔✅]Where stories live. Discover now