part 23

1.7K 195 10
                                    

Би: Тиймээ үнэн Тэхёнаа...

Тэхён: юу нь үнэн гэж?

Жэсси: бүгд... тэр багаасаа буз-

Тэхён чанга хоолойгоор түүн лүү уур дүүрэнээр: хараал идсэн амаа татаад өгөөч дээ гэж хэлэхдээ тэр дэлбэрч байлаа. Би ч анх удаа түүний ийм төрхийг харсан болохоор гайхширах сэтгэл төрөв.

Тэхён наашаа харан: чи л надад тайлбарлах хэрэгтэй байна. Чиний амнаас л сонсмоор байна. Чи надаас энэ хугацаанд юу нуугаад байгаа юм? Бид 2ыг ийм байдалд хүргэсэн хараал идсэн тэр нууц чинь юу юм? гэхэд саяны тэр их зориг зүрх унтран толгойд ганц л өгүүлбэр эргэлдэнэ. "Чи бол бузар нэгэн...ариун нэгэн шиг жүжиглэх хэрэггүй" би түүн лүү харан: бүх үнэнийг мэдвэл чиний намайг гэх бодол өөрчлөгдөнө. 

Жэсси: сүр бадруулаад байлгүй хэлээч дээ... гэж их л залхсан байртай хэлэхэд Тэхён түүн лүү муухай харан: Жэсси ахиад миний нүдэнд харагдаад үзээрэй. Тэр үед би чамайг яахыг өөрөө ч хэлж мэдэхгүй нь гэж хэлэн миний гарнаас чирэн чанга чимээнээс болж цугларсан хүмүүсийг зүсэн гарна.

Би хаашаа явж байгааг мэдэж байлаа. Надад анх аз жаргал гэж юу байдгийг мэдрүүлж өгсөн газар луу би уй гашуун тарчлаантайгаар явна. Тэхён гэр лүүгээ явах замдаа яг л галт уул дэлбэрэх гэж байгаа аятай харагдах ба юу ч хэлэхгүй юу ч ярихгүй зөвхөн ууртай байгааг нь үрүүлээ чанга базсан гар болон үе үе үсээ хойшлуулах болгонд ил болох зангирсан хөмсөгнөөс нь мэдэж болно.

Би ч түүний гэр лүү очих хүртэл юу ч ярьсангүй. Тэхёны гэрийн гадаа ирэн анх удаа л ийшээ орох эсэхтэй эргэлзэв. Тэхён ч тэрийг мэдсэн юм шиг хаалгаа онгойлгон: одоо шийдвэрээ гарга... нууц гэх зүйлээ хэлээд бүх зүйлээ цэгцэлэхийг хүсэж байвал ийшээ ор... харин энэ хэвээрээ үүрд надаас нууж намайг амьдралаасаа арчиж хаяхыг хүсвэл чи явж болноо гэж хэлэхдээ тэр их уур бухимдалын өнгө аяс хормын дотор замхран цөхөрч туйлдсан Тэхён намайг угтав.

Ариун нэгэн болж жүжиглэлээ гээд миний хар бараан дурсамж болон аль хэдийнээ бузартсан бие минь өөрчлөгдөхгүй нь няцашгүй үнэн. Үнэн угийн илчлэгддэг нь жам ёсны зүйл юм хойно.... би зүгээр л эргэлзэх зүйлгүйгээр орох ч дотор ямар нэгэн айдас хуралдана.

Тэр орж ирсэн даруйдаа намайг буйдан дээр суухыг урив. Би ч түүнтэй өөрийн мэдэлгүй харц тулгарахаас эмээн доошоо харан суух бол тэр жүүс барин ширээн тавин: тэгж их сандрах хэрэггүй дээ...хэлэхэд хэцүү байвал хэлэхгүй байсан ч болох болохоор тайвшраад маск бээлийгээ ав гэхэд одоо ч маск бээлийтэйгээ байгаагаа анзаарав.

'Don't Touch Me'[ ✔✅]Tahanan ng mga kuwento. Tumuklas ngayon