part 4

2.1K 180 2
                                    

"Сайн уу? Арён ахиад уулзахдаа таатай байна...аан чи нээрээ манайд утас түрийвчээ орхисон байналээ" гэж чанга хэлэн утас түрийвчийг минь сунгахад би байдаг хурдаараа аван урагш харвал бүх хүүхдүүд наашаа бид 2 руу сонин жигтэй харна.

Энэ муу албаар тийм чанга хэлээд бас энэд сурдаг юм байхдаа. Новш ийм гаж донтонтой нэг ширээнд суухадаа яахав дээ. Би түүнээс аль болох зайгаа барьж харц тулгарахгүйг хичээн суувал тэр үе үехэн албаар наашаа болж сууна.

Аз болж үнэртэй ус түрхээгүй байна. Түрхсэн байсан бол би одоо бараг үхэж байгаа. Хичээлийн турш эв хавгүй суусаар хичээлээ ч анхаарсангүй. Багш "уламжлалт... танилцах үдэшлэг оройн 7 цагаас болно. Бүгд л ирнэ биз" гэж хэлэн гарч явахад бүгд дуу шуу орон би ямар хувцас өмсөх үү?ингэх үү?тэгэх үү? гэх бол хөвгүүд охидууд ярина.

Би гарч явах гэтэл тэр бас ахиад л дагаад байсанд би эргэж харан "яах гээв?" гэж хүйтнээр хэлэхэд тэр "одоо хичээлгүй биз дээ явцгаая" гэж хэлэн гарнаас атгав.

Би шууд гараа татаж аван "хэн болчихоод ингэж аашлаад байгаа юм?" гэхэд тэр "амийг чинь аварсан. Бас..." гэж хэлэн чихэнд "бас нууцлаг гүнжийн нууцыг мэдсэн хүн шүүдээ" гэж чихэнд шивнэхэд  миний уур хүрэн түүнийг түлхэн "битгий надад ойрт" гэхэд тэр "ойлголоо. Амийг нь аварсан хүндээ хоол авч өгнө биздээ" гэхэд нь би түүн лүү хэдэн саяын чэк шидэн "ганцаараа явж хоолоо ид битгий надад гай бол!!" гэж ширүүхэн хэлээд цааш явбал гэнэт гарнаас татан хананд шахан зогсох нь тэр.

Би түүн лүү муухай харан гарах гэж оролдовч намайг хашаад гаргасангүй. Тэр наашаа нэг хөмсөгөө өргөж харан дараа нь уруулаа долоон аажим аажмаар нүүрэнд ойртож эхлэхэд би түүнийг түлхэх гэсэн ч миний хүч дутна.

Ойртох тусам амьсгал давчдан амьсгалахад бэрх болно. Тэр 2 смын ойр ирэн "чи буруу хүнээрээ оролдох хэрэггүй. Би зөөлөн хандахгүй шүү" гэж шивнэн хэлчихээд маск нь дээр үнсээд явав.

Тэр явах цагт миний бие сульдан шууд доош унав. Бурхан минь зүгээр тэрнийг алчихмаар байна. Хараал ид гэж.

Би гэртээ орж нөгөө л нэг хийдэг зүйлээ давтан хийнэ. Тэр маскыг авч хэдэн хэсэг хайчлан хаяна.  Дотроо тэр нэгнийг хэдэн мянган удаан хараагаад ч барахгүй нь заваан амьтан.

Утасаа асаан дэлгэцийн зургийг хараад гүн шоконд орсоноос болж утасаа унагачихав. 

'Муу гажигтай амьтан.'

Дэлгэцний зураг өөрийнхөө зургийг тавьчихаж би энийг энэний араас үхтэлээ гүйдэг галзуу охид шиг баярлаад үнсэж үнгэнэ гэж бодсон юм байхдаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Дэлгэцний зураг өөрийнхөө зургийг тавьчихаж би энийг энэний араас үхтэлээ гүйдэг галзуу охид шиг баярлаад үнсэж үнгэнэ гэж бодсон юм байхдаа. Муу гажиг яаж ийм зэвүүн байж чаддаг байнаа. Миний л буруу утсандаа код хийдэг байж лдээ.

~~~
Хэдийн орой болжээ. Одоо хүүхдүүд танилцах үдэшлэг дээр эд авалцаж байгаадаа. Би харин гэртээ сөжү уугаад л сууж байдаг. Би яваад ч яах билээ. Хүнд хүрч ч чадахгүй хүргүүлж ч чадахгүй. Зүгээр энэдээ тайван байсан нь хамаагүй дээр. Ашгүй ээж гэх хүн өнөөдөр ирэхгүй нь бололтой. Би ч согтох тийшийгээ дөхөж байхад утас дугарав. Би ч дугаарыг нь харалгүй шууд авахад нэг баргил хоолой сонсогдоно.

"Байна уу"
"Байна хэн бэ?"
"Тэхён байна"
"Тэр чинь хэн юм?"
"Чи миний нэрийг ч мэддэггүй хэрэг үү"
"Аан нөгөө гаж донтон байхнээ"
"Гаж донтон байхдаа яадийн"
"Чамд хэлэхэд ахиж битгий нүдэнд үзэгд бас битгий хүнд хүр. Миний дургүй зүйлийг битгий хий. Зүгээр зайл мэдэв үү" гэж  хэлчихээд үгийг нь ч сонсолгүй утсаа тасаллаа. Одоо л нэг дотор онгойлоо.

Ингэж хэлж байхад тэнэг л биш бол ойлгох биз. Муу зэвүүн гаж донтон.

~~~
Тэр явдалаас хойш гаж донтон өдөж хоргоосонгүй бүр нүдэнд ч үзэгдэхгүй байсан нь сайн хэрэг. Одоо тэр ч яахав. Өнөөдөр сэтгэлзүйчтэй уулзах өдөр. Ээж бүр өөрийн биеэр хүргэж өгч байгаа нь их л чухалчилсан бололтой.

Би машинаас буун "сайн үзүүлэх болохоор яв одоо" гэж хэлэхэд ээж юу ч хэлэлгүйгээр давхив. Би хаалга тогшиход хэн нэгэн эрэгтэйгийн "ор ор" гэж хоолой дуулдах нь тэр.

Эрэгтэй хүн байхнээ. Ээж ёстой эмэгтэй сэтгэлзүйч олоогүй л юм байхдаа. 
Би ороход тэр өмнөх сандал руугаа заан энд суу хэмээн эелдэгээр хэлэв.

Эмч:Намайг Ким Согжин гэдэг. Өөрийг чинь хэн гэдэг вэ?
Би:Ким Арён гэж хэлвэл нэг цаасан дээр тэмдэглэж авна.
Эмч:нас?
Би:24 хүрнэ.
Эмч:тийм байхнээ. За одоо маск бээлийгаа тайлна уу гэхэд нь гайхаж байсан ч тайлж тавьбал эмч миний царайг харан "энэ юуны сорви бэ?" гэхэд нь би хацар дээрх сорвио илэн "хутгаар зүссэн юм" гэхэд нь эмч ахин тэмдэглэн аваад "өөрөө юу" гэхэд нь би зүгээр толгой сэгсрэв.

~~ Хэсэг хугацааны дараа~~

Эмч:та яг юунаас айдаг вэ? гэх нь тэр
Би:өвдөлт. Хүмүүс...
Эмч:тэгвэл яагаад хүнд хүрч чаддагүй юм?
Би:.....зүгээр заваан санагддаг. Бас айдаг юм гэхэд
Эмч: тэгвэл нэг туршилт болгоод миний гарнаас барих гээд үздээ гэж хэлэн гараа сунгавал би түүн лүү итгэл муутай харан гараа ажуухнаар явуулан барьдагийн даваан дээр хаалга онгойн хэн нэгэн "Ахаа" гэж орилсоор орж ирэхэд би гараа татан тэр зүг рүү харвал.... "гаж  донтон?"

"Арён?..."

'Don't Touch Me'[ ✔✅]Where stories live. Discover now