part 30 [End]

3.1K 273 26
                                    

Урдуур нь үл ялиг үс нь орон нүүрийг нь халхлах ч Тэхён хэн гэдгийг маш сайн мэдэж байлаа.

Түүний хамгийн их хайрлаж бас хамгийн их шархлуулсан хүн...

Хамгийн их зовж шархалсан хүн....

Энэ дэлхий хамгийн тэвчээртэй бас хүчтэй нэгэн....

Бас Тэхёны агаар ус шигээ хамгийн ихээр дутагдаж чадамгүй хүн....түүний өөдөөс инээмсэглэн харна.

Тэхён харсан даруйдаа юу гэж хэлэхээ мэдэхээ байн ам нь хий ангалзаж нүдэнд нь нулимс хурна. Зүрх нь 2 дахин томорч хүнд оргин бас түргэн түргэнй цохилно.

Бүсгүйгийн нүдэнд ч нулимс хурсан байх нь сарны гэрэлд гялтагнан харагдах ба хоёулаа бие бие лүүгээ цоолох мэт ширтэнэ.

Түүний хайрлаж байсан Арён дүрээрээ мөн байв. Өөгүй цагаан арьсан дээр нь зохьцоогүй сорви... тэгэхдээ энэ бүгд Тэхён нүдэнд ямар ч үзэсгэлэнтэй хүнээс илүү үзэсгэлэнтэй харагдана.

Арён инээмсэглэн гараа сунган:Сайн байна уу? МТ компаний гүйцэтгэх захирал Ким Арён байна гэж танихгүй хүн шиг хэлсэн Арёны үгэнд Тэхёны өнөөх хүнд оргиж байсан зүрх хүчтэйгээр базлах шиг санагдсан ч тэрээр тэвчин:SJ компаний захирал Ким Тэхён гэж чичирсэн хоолойгоор хэлэх ч нүүрэнд нь инээмсэглэл тодорсон байв.

Тэд гараа тавилгүй улам чангалан барина. Тэхён энэ мөчийг зүрхэндээ сийлж үлдэхийг хүсэж байлаа. Арён атгалтаа салган нулимсаа нуухаар эргэж харав.

Тэдний дунд ахиад л аних чимээгүй ноёлоход Тэхён бүр илүү зүрхэндээ өвдөлт мэдрэх шиг болно. Арён түүнийг нэг ч нүдээрээ харахыг хүсэхгүй байна гэж бодсон хэрэг.

Тэхён тэгэхдээ бууж өгөхийг хүссэнгүй. Түүний хажууд очин зогсон:би тэр үед чамд нэг зүйл хэлж чадахгүй явуулсан. Тэр бол...уучлаарай.

Энэ үгийг сонссон Арён түүн рүү харцаа шилжүүлэхдээ Тэхёны нулимстай нүдийг одоо л олж харав.

Тэгээд Арён тэсэлгүй доош харан нулимсаа унагаав. Дараагаар нь Тэхёны араас тэврэн авав.

Тэхён цочирдсондоо бас баярласнаасаа болж үсэрчихсэнгүй.

Арён:Харин ч намайг уучлаарай. Өнгөрснөө тавьж явуулж чадалгүй. Чамайгаа дэндүү ихээр өвтгөсөнд уучлаарай.

Тэхён түүний гарыг атган:чи минь үүнээс ч их өвдсөн шүүдээ. Энэ өвдөлт харин ч надад чамайг хэр их хайртайг мэдрүүлж өгсөн. Одоо ч би чамд хайртай гэж хэлэн Арён луу эргэж харан хацарт нь алгаа наан зөөлөн илэв.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 17, 2021 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

'Don't Touch Me'[ ✔✅]Where stories live. Discover now