part 6

2K 178 2
                                    

Ээжийн жолооч гэх залуу намайг харсанаа бөхийн мэндлээд "эзэгтэй таныг дуудуулсан....тэгээд" би үгийг нь дуусгалгүй "олон юм ярилгүй явцгаая" гэж хэлэн шууд машинд орж суун нүдээ анилаа.

Тайвшруулах эм уусан ч тайвшрахгүй байгаа нь намайг дотроос минь татаж зулгааж байна. Одоо ч хүнд хүнд амьсгалан нүдний харц нэг газраа тогтож өгөхгүй гүйлгэнэн толгой задрахнуу гэлтэй өвдөнө.

Одоо тэр зүйл л надад хэрэгтэй. Тэр зүйл л намайг дээрдүүлж чадах биз...

Явсаар нэг үнэтэй рестораны гадаа ирэн намайг буулгав. Тэр жолооч над руу тасралтгүй ширтэх бол би түүн лүү өөрийн нэрийн хуудас болсон хүйтэн бөгөөд жихүүцэм харцаараа нэг харчихаад тэр рэсторан руу орлоо.

Ороход нэг хүн намайг тосон авч дагуулан нэг өрөөнд ирэв. Би тийшээ орон ээж болон түүний нарийн бичиг хамт сууж байв. Миний биеийн байдал одоо ч дээрдээгүй байгаа тул үе үе толгой өвдсөн ч тэрийгээ нуун зүгээр юм шиг алхсаар тэр хоёрын урд хөлөө ачин суугаад маскаа аван "хэлэх гэснээ хурдан хэл" гэхэд ээж наашаа муухай харан хоолойгоо засаад "би явах хэрэгтэй болчихлоо" гэхэд нь би ээж рүү муухай харан "хаашаа? Хэр удаан?" гэж аятайхнаар хэлэх гэж оролдоно.

Ээж "Лондон руу 8 сар явчихаап ирье. Чи ганцаараа үлдэж чадах уу?эсвэл-" гэхэд нь би үгийн таслан "яг л өмнөх шигээ... хэрэггүй ээ ганцаараа байсан нь дээр тийм биз...ээжээ?.." гээд босоод явах гэтэл тэр "манай нарийн бичиг чамд сар болгон мөнгө явуулах болохоор санаа зоволтгүй бас хэрэгтэй зүйл гарвал манай нарийн бичигтэй холбогдоорой" гэхэд нь би эргэж харан "баяртай" гэж хэлэн маскаа зүүсээр хурдан хурдан гэгч чинь алхсаар машинд орж суухад жолооч нь бас удалгүй араас ирж суун "хаашаа явах уу?" гэхэд нь хэсэг бодон "гэр лүү" гэхэд тэр юу ч хэлэлгүйгээр машинаа хөдөлгөлөө.

Би одоо ч тайвшрахгүй байх зүрхээ даран гүнзгий амьсгаа аван нүдээ анихад жолоочийн дуу гарна. "Таны бие зүгээр үү?" би зүгээр толгой дохино. Цонхоор харан явж байтал дэлгүүр харагдав. Би "энд ингээд зогсоё. Чи ингээд явдаа" гэж хэлэн гарч явлаа.

Би тэр дэлгүүр лүү орон хайрцаг тамхи асаагуур бас бохи авахад худалдагч нь над руу хараад байх нь таатай санагдаагүй тул тэрэн лүү харан "хүн лүү ингэж харах нь бүдүүлэг биш үү" гэж хэлэхэд одоо л харцаа дальдчуулна.

Би мөнгийг нь төлчихөөд яг хаашаа явж татахаа мэдсэнгүй. Тэгэхдээ нүдэнд ойролцоох байрны дээвэр нүдэнд тусан тийшээ явав.

Би гарч ирэн маскаа доошлуулан тамхиа асаан нэг гүнзгийгээр сорон буцан гаргана. Энэ үед толгойны өвчин намдахгүй ч зогсоо зайгүй дэлсээд байсан зүрх удааширна.

Энэ утаа шиг миний дурсамж замхарсан бол би магадгүй ингэж зовохгүй байх тийм биз. Энэ тамхи гэх зүйлийг хэзээнээс татаж эхэлсэнийг бодвол магадгүй 5 жилийн өмнөөс. Тэгэхдээ ийм үед тамхи л миний сайн найз байж намайг тайвшруулах юм даа. Хэзээнээс архи тамхитай ийм дотно болчихсон юм бол?
Миний амьдрал хэзээнээс ийм хөгийн утгагүй болчихсон юм бол?

Ингэж бодсоор ахин тамхиа сорох гэтэл хажуунаас нэг гар орж ирэн тамхийг булаагаад авчихав. Би тэр зүг рүү эргэн харвал нөгөө л нэг гаж донтон. Энэнтэй өдөрт хэдэн ч удаа таардаг юм. Нэг л таарахад үхчих гээд байхад.

Магадгүй намайг дага- "чи намайг дагадаг юм уу?" гэх нь тэр би түүн лүү сонин харан "би чамайг уу? Солиорсон биш дээ" гэхэд тэр "тэгвэл манай байрны дээвэр дээр тамхилаад зогсох чинь ариун явдал уу?" би түүн лүү муухай харан "хэрүүл хийх тэнхэл алга тамхи өгөөдэх" гэхэд тэр миний тамхийг нэг сорсоноо буцан өгөөд "одоо сор сор. Сорох юм бол шууд бус үнсэлт болно" гэж хэлэн худлаа инээхэд би түүн лүү харан тамхиа хаян ахин шинэ тамхи гаргаж ирэн асаан сороход тэр хажууд зогсон "муу охин байхнээ. Буудал орно,архи ууна,тамхи татна,хараал хэлнэ харьцааны соёл байхгүй. Чи ч жинхэнэ утгаараа муу охин юм байна" гэхэд би юу ч хэлсэнгүй.

Нээрээ би үнэхээр муу хүн болчихжээ.  Амьдрал намайг ийм болгосон бололтой. Би ахин тамхиа сорон тэнгэр рүү харахад бүрхэг байлаа. Удахгүй бороо орох бололтой. Би ингэж бодсоор ахин тамхиа сороход нөгөө л нэг гаж донтон ахин тамхи булаан аваад хаян наашаа хараад"чи сайн охин болмоор байна уу? Би чамайг тийм болгож чадна шүү. Итгэхгүй байж болох ч нэг л зүйлийг мэднэ. Надаас өөр чамайг сайн ойлгох хүн байхгүй гэдгийг тийм болохоор миний хажууд байж сайн охин бай ойлгов уу?" гэж сүүлийн өгүүлбэрээ надад ойртон хэлнэ. Ингэж хэлж байгаа нь тоглоом шиг сонсогдсон ч миний доторх хүн өөрийн эрхгүй сонин мөртлөө таатай мэдрэмж авна.

Гэхдээ энэ хэлж байгаа үг нь надад жоохон ч гэсэн найдвар төрүүлнэ. Би дотроо өөрөө ч мэдэлгүйгээр тэрнийг үгийг сонсоод Нээрэнгээсээ ахиж чин сэтгэлээсээ инээж чадах болов уу? Би баярлаж догдолж чадах болов уу? гэх асуултыг өөрөөсөө асууна.

Ингэж асуухдаа зэрэгцэн бороо ганц хоёр дуслаар дуслана. Энэ бороо яг л нулимс шиг тэгэхдээ би баярын нулимс уу? Эсвэл гунигийн нулимс уу?гэдгийг мэдэхгүй ч би өөрийнхөө доторх хүнийг юу хүсэж байгааг мэднэ. Хэзээнээс ч юм үүнийг хүсэж байгааг мэддэг байсан ч айсандаа үгүйсгэсээр ирсэн....

Энэ бол ....хайр байсан

'Don't Touch Me'[ ✔✅]Where stories live. Discover now