part 29

1.8K 176 14
                                    

-----
Саарал өнгийн хээнцэр костюм хар өнгийн үстэй залууд гайхалтай зохижээ. Тэрээр энэ баячуудын ихэмсэг үдэшлэгийг өөрийн эрхэмсэг байдал болон өөгүй царайгаараа чимнэ.

Түүнтэй очиж мэндлэх өөрөөсөө ах эгч нас сүүдэр чацуу гэх мэт хүмүүс очин мэндлэхийг харвал энэ үдэшлэгийн хамгийн нэр хүнд өндөртэй хүмүүсийн нэг гэдгийг төвөггүйхэн мэдэж болохоор байв.

Хар үст:Мин туслахаа одоо явья гэж хажууханд нь зогсох саарал туяатай үстэй залууд хэлэхэд тэр түүн лүү харан:Та одоо Кан захиралтай очиж мэндлэх хэрэгтэй гэхэд хар үст түүн лүү хүйтэн нүдээр төөнөхөд Мин туслах эгц харан:тэр бол манай компаний гол хувьцаа эзэмшигч болохоор та мэндлэхгүй өнгөрөх нь бүдүүлэг хэрэг болно гэж учирлангуй хэлэхэд хар үст нүдээ эргэлдүүлэн нүдээрээ ахимаг насны олон хүнээр хүрээлэгдсэн хүн рүү залхуутайяа явлаа.

Ким захирал худлаа инээмсэглэл нүүрэндээ зүүн:сайн байна уу? Кан захирлаа удаан уулзсангүй шүү гэх ба Кан захирал инээмсэглэн:өө Ким захирал таныг энд харсантай туйлын их баяртай байна. Та чинь өдрийн цагаар харах одтой адил хүн шүүдээ гэх өдөөд ч байгаа юм шиг магтаад ч байгаа юм шиг ярианд Тэхён инээх аядана.

Удалгүй хээнцэр чамин даашинзтай түүндээ багтамгүй үзэсгэлэнтэй нэгэн ч хацран дах сорви нь түүнийг үзэсгэлэнг гоог халхлах мэт. Тэрээр Кан захиралын хажууд ирэн гараас нь сугадан аван Кан захиралд юу ч юм шивнэн хэлнэ.

Кан захирал инээмсэглэн:танилц миний бага охин Кан Сура гэж хэлэн танилцуулвал Тэхён ийм байдал нүдээ эргэлдүүлэн яваад өгөх байсан ч гол хувьцаа эзэмшигч нь учир яахын аргагүй инээмсэглэн гар сунган:Ким Тэхён гэдэг гэж хэлэн тэр охин луу харан өөрийн эрхгүй хацран дах сорвит нь анхаарал нь төвлөрөв.

Өнөөх охин ичингүйрэн гарыг нь барин:Кан Сура гэдэг. Таныг үнэхээр амжилттай явж байгаа залуу бизнэсмэн учир аав үргэлж надад магтаж хэлдэг болохоор бараг бүх зүйлийг чинь мэднэ гэхэд Тэхён зүгээр л инээмсэглэв.

Тэр гараа салган аваад:за цаг орой болсон тул би ингээд явья даа гэж хэлэн эргэж харвал саяны ичингүйрэн байсан охин:нөгөө... гэж хэлэн Тэхёныг буцан эргүүлж харуулахад хүрлээ.

Тэхён ямар санаа агуулж байгааг мэдэх тул тэр охиныг эвгүй байдалд оруулалгүйн тулд:та хүсэж байвал тантай цагийг түр ч гэсэн өнгөрөөхийг минь зөвшөөрнө үү? гэж ихэмсэг байдлаа алдагдалгүй хэлвэл охин гайхсан бололтой түүн лүү харан удалгүй Тэхёныг сугдсаар цааш явав.

'Don't Touch Me'[ ✔✅]Where stories live. Discover now