part 10

2K 184 5
                                    

Би:тэгвэл бүдүүлэг охидыг хэн ч өөрийн болгон авахыг хүсдэггүй юм

-----
Сургуулийн гадаа ирээд л "Энд ер нь яах гэж ирсэн юм болоо?" гэж бодогдоно.
Хаа сайгүй намайг харах нүдэнд миний биед нүх гарахнуу гэлтэй л өмнө нь нэг хүн ч надад анхаарлаа хандуулдаггүй байсан үе рүүгээ буцмаар байна.

Би одоо нэгэнт ирсэнийх гэж бодон орон хөлөө зөөж ядан шүүгээн дээрээ ирвэл ойр тойронд байсан хүмүүс нэг л жуумалзалтай наашаа харна. Би ч гайхан шүүгээгээ онгойлгох гэхэд нэг гар орж ирэн буцан шүүгээг тас хийтэл нь хаачихав.

Би цочин эргэж харвал Тэхён байх бөгөөд тэр ийш тийшээ их л ууртай харан дараагаар намайг хөтлөн эхний цаг орох ёстой анги руу явав.

Тэр орж ирсэн даруйдаа хамгийн арын суудалд бид 2 суун Тэхён одоо ч хөмсөг зангидах ба үе үе санаа алдана.

Би гайхан атгасан гар руугаа харсан чигтээ: өнөөдөр яагаад ийм ууртай байгаа юм бэ? гэж хэлвэл Тэхён наашаа харахдаа зангирсан хөмсөг нь тэнийн:чи өнөөдөр хөөрхөн байгаа болохоор гэж хэлэн намайг улаалгана.

Миний маскны цаанаас улаалт маань харагдахгүй нь аз юмдаа.

Би түүн лүү аль болох муухай харан:ингэж хэлээд хэдэн охидыг урхидсан болдоо гэж хэлэн урагш харан суухад тэр мөрөөр тэврэн:би чамаас бусад охидуудыг хөөрхөн гэж хэлдэггүй байсаан гэхэд нь би түүн лүү муухай харан:тэгээд юу гэж хэлдэг байсан юм бэдээ? гэж хэлэхэд
Тэхён:халуухан юмаа гэж хэлдэг байсан гэж хэлэн юу ч болоогүй юм шиг инээмсэглэхэд миний уур хүрэн мөрөөр тэвэрсэн гарыг холдуулан өөр ширээнд суун: ойртоод үзээрэй алчихна шүү гэж хэлэн муухай харан дэвтэр номоо гаргахад Тэхён наашаа хөнгөхөн инээмсэглэлтэй харан суугаад байсанд бүр уур хүрэн түүн лүү ч харахаа болин урд байх самбар луу харна.

Тэхён одоо бүр наашаа ч харахгүй урагшаа хараад суучихав. Муу зэвүүн амьтан яахаараа ийм шалиг байдаг юм болоо? Зза ер нь надад ямар хамаа байнаа. Тэгэхдээ л зэвүүн юмаа.

Хичээл дуусан дуустал би муухай царайлсаар суув. Дараагаар нь Тэхёноос түрүүлж босон гарах гэхэд Тэхён гарнаас барин:өнөөдрийн цаг чинь дууссан биздээ. Явцгаая
Би гараа татан авах гэж хичээн: яах гээд байгаан юм? Би ойртвол алчихна гэж хэлээ биздээ гэж хэлвэл Тэхён атгасан гараа татан би эрчээрээ түүний тэврэлтэнд орчихов.

Би худлаа түлхэж байгаа дүр үзүүлэхэд Тэхён улам чанга тэврэн:чиний гарт үхсэн ч яахав. Тэгэхдээ эхлээд хоол идээд үхье гэж хэлэн наашаа харан инээмсэглэхэд тэр их уур хаашаа ч юм хийсээд явчихав.

'Don't Touch Me'[ ✔✅]Where stories live. Discover now